|

Ц.Даваацэрэн: Зэсийн үнийн уналт нь манай үйлдвэрлэлийн өөрийн өртөгтэй харьцуулбал өмнө нь байгаагүй доод түвшинд хүрсэн


Ц.Даваацэрэн: Зэсийн үнийн уналт нь манай үйлдвэрлэлийн өөрийн өртөгтэй харьцуулбал өмнө нь байгаагүй доод түвшинд хүрсэн2015 оны 12-р сарын 14-15-нд Улаанбаатар хотод Монгол Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Удирдах зөвлөлийн хуралдаан болно. Үүнтэй холбогдуулан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнтэй уулзаж ярилцлаа.


     - Оросын талын хувь эзэмшигчийг саяхан шинэчлэн баталсан. Үүнтэй холбогдуулан Зөвлөлийн Оросын талын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон  уу?
     - Зөвлөлийн Оросын талын бүрэлдэхүүнд өөрчлөлт ороогүй. Засгийн газрынхаа  тогтоолоор  өөрчлөлт  хийдэг. Тэгэхээр хуучин бүрэлдэхүүнээрээ Зөвлөл хуралдана. Харин Монголын талын Зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон. Энэ удаагийн Зөвлөлийн хурлаар 2016 оны бизнес төлөвлөгөөг батлуулах ёстой. Үүн дээр нилээн анхаарал хандуулж байна.
     - Зөвлөлийн хурлаар Эрдэнэт үйлдвэр ямар асуудлууд оруулахаар бэлтгэж байна вэ?
     - Эрдэнэт үйлдвэрийн Удирдах зөвлөл хуралдалгүй хоёр жил боллоо. Үүний гол шалтгаан нь Оросын талын 49 хувийн хувьцаа эзэмшигчийг баталгаажуулах асуудал байсан. Энэ асуудал шийдэгдээгүйгээс цаг хугацаа нэлээн алдсан тал бий. 2015 оны 10-р сарын 22-нд УИХ-аар Засгийн газар хоорондын хэлэлцээрт өөрчлөлт оруулж, Оросын талын 49 хувийн хувьцаа эзэмшигчийг Ростех компани гэж баталсан. 2008 онд Оросын талын Төрийн өмчийн хорооны тогтоолоор Ростех компанийг манай үйлдвэрийн 49 хувийн хувьцаа эзэмшигчээр баталсан байдаг. Тэгэхээр Ростех компани манай хувьд шинэ хувьцаа эзэмшигч биш. Өмнө нь Оросын талын ямар компани ногдол ашиг авах нь тодорхойгүй байлаа. Одоо тодорхой болсон. Тэгэхээр  Зөвлөлийн   хуралдаан  2015  оны  12-р сарын 14-15-нд Улаанбаатар хотод болно. Энэ хурлаар 2013-2014 оны үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дүгнэнэ. 2015 оны бизнес төлөвлөгөөг араас нь нөхөж батална. 2016 оны бизнес төлөвлөгөөг батлуулна. Үүнээс гадна боловсон хүчний асуудлыг баталгаажуулна гэх мэт асуудлууд байгаа.

Энэ хурлаар 2013-2014 оны үйлдвэрлэлийн үйл ажиллагааг дүгнэнэ. 2015 оны бизнес төлөвлөгөөг араас нь нөхөж батална. 2016 оны бизнес төлөвлөгөөг батлуулна. 


    - Удахгүй шинэ он гарна. Энэ оны үйлдвэрийн ололт амжилтыг дүгнэж ярихгүй юу?
    - 2015 онд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ унасан, эдийн засгийн хувьд хүндхэн бид бүсээ чангалсан жил  болж  өнгөрч  байна. Оны эхний 11 сарын байдлаар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа маш сайн явж байгаа. Эхний 9 сарынхаа тайланг бид Татварын Ерөнхий   газар, Сангийн яаманд гаргаж өгсөн. Анх ажил авах үед 2013 оны бизнес төлөвлөгөөгөөр нэг тонн зэсийн өөрийн өртөг 6625 ам доллар байсан бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэмнэлтийн  бодлогыг хэрэгжүүлж ажилласны үр дүнд энэ оны эхний 9 сарын байдлаар нэг тонн зэсийн өөрийн өртөг 5035 болж буурлаа.

Өөрөөр хэлбэл манай хамт олон маш сайн ажилласнаар үйлдвэрлэлийн доторх эдийн засгийн хөөс буусан нь эндээс харагдах болов уу.


    - Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурсаар байна. Цаашид яах  бол?

    - 11-р сард Шанхайд Лондонгийн металлын биржийн бага хурал болсон. Энэ хуралд зэс үйлдвэрлэгчид, шинжээчид оролцсон. Хуралд оролцогчдын мэдээллээр зэсийн үнэ өнөөдрийн байдлаасаа дээрдэхгүй. Ялангуяа 2016 оны 1-р улиралд зэсийн үнийн уналт хамгийн доод түвшинд хүрнэ гэсэн таамаглал дэвшүүлж байсан. Тэгэхээр бид зардлаа л хэмнэж энэ хүнд үеийг даван туулах хэрэгтэй.

    - Зэсийн үнийн уналт үйлдвэрлэлийн санхүү, эдийн засгийн байдалд хэр нөлөөлж байна вэ?

    - Борлуулалтын орлого буурч байгаа болохоор маш их нөлөөлж байна. Зэсийн үнэ хэдий хэмжээнд өснө бидний орлого төдий чинээгээр нэмэгдэнэ. Зэсийн үнийн бууралтын хэмжээгээр бидний борлуулалтын орлого буурдаг. Тэгэхээр мөнгөн урсгалд маш сөргөөр нөлөөлж байгаа. Ер нь хүнд тусч байна. Өөрийн өртгийг 5035 болгосон. Одоогоор зэсийн үнэ 4500 хүртэл буурсан учир түүнээс доош өөрийн өртгийг бууруулж байж л хэвийн ажиллана гэсэн үг.


    - Цаашид ямар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна вэ?

    - Зөвлөлийн хурал 2 жил болоогүйгээс 2015 оны бизнес  төлөвлөгөө батлагдаагүй, мөн шинээр бодитой хөрөнгө оруулалт хийж чадаагүй. Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах  хэсгийн болон Ган бөөрөнцөг цувих цехийн өргөтгөл гэх мэт өмнө нь төлөвлөсөн ажлаа гүйцэтгэсэн. Үндсэн хөрөнгийн худалдан авалт дээр сэргээлт хийж чадаагүй. Цаашид өөрийн өртөг зардлаа бууруулах боломжийг бий болгохын төлөө л ажиллана. Шанхайн зөвлөлгөөнд оролцогчид дэлхийн зах зээлийн зэсийн үнийн уналтыг хэн ч зохицуулж чадахгүй. Энэ нь хэрэглээнээс шалтгаалж байгаа зүйл. Тиймээс өөрийн өртгийг бууруулж, хэмнэлт гаргасны дүнд үйлдвэрлэлийн үйл ажиллагааг хэвийн явуулж энэ хямралыг давж гарна гэдэг дээр бүгд санал нэгтэй байсан. Тэгэхээр бид хямралын эсрэг арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах ёстой.


    - Д.Дорлигжав захирлын үед зэсийн үнэ 1300 ам.доллар байсан. Одоо зэсийн үнэ 4500 орчим байхад юу нь хямраад байгаа юм гэж зарим хүмүүс ярьдаг. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

   - Өнгөрсөн хугацаанд мөнгөний ханш жилээс жилд буурч үнэгүйдсэн байдаг. Тодорхой жишээн дээр тайлбарлая л даа.  1999 онд нийт ажилчдын дундаж цалин 90 мянган төгрөг байсан бол өнөөдөр хэд байгааг бүгд мэднэ. Мөн 40 төгрөгийн   цахил-гаан  хэрэглэж байсан бол өнөөдөр бид 168 төгрөгийн үнэтэй цахилгаан хэрэглэж байх жишээтэй. Нэг өрөө байр тухайн үед 1-1.5 сая төгрөг байсан бол одоо 40-50 сая төгрөгт хэлбэлзэж байна. Нэг тонн цэвэр зэс үйлдвэрлэхэд гарах өөрийн өртгийн хувьд 1999 онд 1378 ам.доллар байсан бол өнөөдөр 5035 ам.доллар байгаа. Тэгэхээр энэ хоёрын хооронд ялгаа их бий. Өнөөдрийн зэсийн үнийн уналт нь Эрдэнэтийн зэсийн баяжмал үйлдвэрлэлийн өөрийн өртөгтэй харьцуулбал өмнө нь хүрч  байгаагүй  доод  хэмжээ  гэж хэлж болно.


    - Зэс хайлуулах үйлдвэр барих ажил ямар түвшинд явж байна вэ? УИХ-ын гишүүн Л.Цог энэ талаар хөндөж ярьсан?


    - Зэс хайлуулах үйлдвэр барих ажил хурдацтай явж байна гэж би үздэг. Манай үйлдвэрийн мэргэжилтнүүд  олон жил судал-гаа хийсэн. Засгийн газраас томилогдсон ажлын хэсэгтэй, манай үйлдвэрийн баг хамтран ажиллаж зэс хайлуулах үйлдвэрийн техник технологийн түвшинд судалгаа хийсэн. Үүний үндсэн дээр Засгийн газрын ажлын хэсэг дүгнэлт гаргасан байсан. Энэ оны 6-р сард Зэс хайлуулах үйлдвэрийг Хэнтий аймгийн Бор-Өндөрт байгуулахыг дэмжсэн Засгийн газрын 247-р тогтоол гарсан. УИХ-ын гишүүн Л.Цог Засгийн газрын тогтоолыг намайг нөлөөлөөд Бор-Өндөрт зэс хайлах үйлдвэрийг бариулахаар гаргуулчихсан юм шиг эндүүрч ярьсныг би цэвэр  улс төр гэж харж байгаа. Бор-Өндөрт зэс хайлах үйлдвэрийг барих болсон шалтгаан нь тэр ажлын багийн судалгаанд үндэслэж гаргасан шийдвэр. Түүнээс би Засгийн газрын гишүүн биш. Засгийн газрын бодлогод нөлөөлж чадах хүн биш шүү дээ. Тухайн үеийн Цогтгэрэл дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийн дүгнэлтэнд үндэслэж гаргасан Засгийн газрын тогтоол гэж харж байна. Доктор Гарьдхүүгээр ахлуулсан Монголын экологийн шинжлэх ухааны чиглэлийн 50 гаруй эрдэмтний хамтын бүтээл байдгаас Сэлэнгэ, Эрдэнэтийн бүс нутгийн байгаль экологид судалгаа шинжилгээ хийсэн дүгнэлт гаргасан байдаг. Энэ дүгнэлтээр Химийн чиглэлийн хүнд үйлдвэрийг энд барих  боломжгүй  нь  тодорхой болсон. Орхон, Сэлэнгийн  бүс нутаг бол экологийн эмзэг бүс юм.
    

Маш амархан бохирдолтод өртөх магадлалтай. Тэгээд ч усны сав газар учраас хүнд үйлдвэрийг энд нэмж өргөтгөх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Нэгдүгээрт үүнтэй уялдуулсан болов уу.


     Хоёрдугаарт, Бор-Өндөр бол Мак, Цагаансуварга, Оюу-Толгой, Эрдэнэт зэрэг зэс олборлох үйлдвэрүүдийн дунд  байрладаг.  Өөрөөр  хэлбэл Оюу-толгойгоос Эрдэнэт хүртэл баяжмал тээвэрлэх нь маш хүнд  асуудал. Нөгөө талаас зэс хайлуулах үйлдвэрээс маш их хэмжээний хүхрийн хүчил гарна. Дээр нь маш их хаягдал гардаг. Үүнийг цементийн болон барилгын материалын үйлдвэрт хэрэглэх боломжтой. Дорноговь аймгийн Даланжаргалан суманд хоёр ч цементийн үйлдвэр баригдлаа. Энэ мэтчилэн үйлдвэрүүд нь хоорондоо уялдахыг бодолцсон байх. Нөгөө талаас тэр их хэмжээний хүхрийн хүчлийг хадгалах, тээвэрлэх, худалдаалах боломжууд хүндрэлтэй. Тэгэхээр үүнийг Бор-Өндөрийн жонштойгоо холбож үйлдвэрлэлийг нь  хөгжүүлэх боломжтой. Хүхрийн хүчлийг жонштой хольж фторт ус төрөгч үйлдвэрлэдэг. Хөнгөн цагааны түүхий эд криолит үйлдвэрлэдэг. Энэ бүхнийг Аж үйлдвэрийн яамныхан харсан байх гэж би ойлгосон. Тэгэхээр Цог гуай намайг Бор-Өндөрт төрсөн болохоор тийш нь үйлдвэр барих гэлээ. Эрдэнэтэд ажлын байр бий болгох гэсэн чинь бүтээгүй мэтээр ярьж байна. Энэ бол Монгол улсын Засгийн газрын бодлого явж байна гэж би хувьдаа харж байгаа. Түүнээс миний хаана төрсөн нь хамаагүй. Үүнийг надтай холбон тайлбарлаж болохгүй.


     -Эрдэнэт үйлдвэр ХХК, Орхон аймагтай хамтран ажиллах гэрээ байгуулаад гурван жил боллоо. Өнгөрсөн онд хийгдсэн хөрөнгө оруулалтын талаар  мэдээлж байсан. Хамтын ажилгааны хүрээнд ямар чухал ажлууд хийгдэв?

     -Энэ  оны 10-р  сарын 23-нд аймгийн болон үйлдвэрийн удирдлагууд хэрхэн хамтран ажилласан талаарх ажлын тайлангаа тавьсан. Ер нь хамтын ажиллагаа биенээ ойлгосон, дэмжсэн  хэлбэртэй сайн явж байгаа. Орон нутагт багагүй хөрөнгө оруулалт хийсэн. Орон нутагт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлыг Эрдэнэт үйлдвэр боломжоороо дэмжсэн. Энэ жил Эрдэнэтийн 40 жилийн ойн хүрээнд хотынхоо өнгө төрхийг сайжруулахад хамтран ажиллалаа. Бүх хорооллын байрыг будах ажил хийсэн. Бүх ажлынх нь зардлыг Эрдэнэт үйлдвэр гаргасан. Энэ ажлыг манай үйлдвэрийн охин компани "РСЦ” ХХК гүйцэтгэлээ. Энэ нь Эрдэнэт хотынхоо 40 жилийн  ойд барьж байгаа бидний нэг  том бэлэг юм.


     - Саяхан геологийн бодлогын тухай хэлэлцүүлэг явагдсан. Ер нь геологийн бодлогыг ил тод байх талаар ямар ажил хийгдэж байна вэ?

     - Геологийн гүйцээх хайгуулын ажил хоёр жилийн хугацаанд нэлээн сайн хийгдсэн. Ашигт малтмалын газарт манай геологийн нөөц шинэчлэн бүртгэгдсэн байгаа. Бид 200 гаруй сая тонн хүдрээр нөөцөө өсгөсөн. Хамгийн ололттой нь ордын геологийн судалгааг нэлээн нарийн хийснээр геологийн ажлын үр дүнгүүдийг ашиглалтын үйл ажиллагаатай уялдуулсан явдал юм. Өмнө нь 905 метрийн гүнд олборлолт хийнэ гэсэн ерөнхий тоо явж байсан бол одоо 905, түүнээс цааш түвшинд судлах, төвийн ордын нарийвчилсан судалгаа хийх чиглэл дээр нэлээн идэвхтэй ажиллаж байна. Геологийн бодлого тодорхой байхад уурхайн олборлолт, ашиглалтын бодлого тодорхой болдог. Доошлох тусам чулуулгийн хатуулаг, минерологийн судалгаанууд  дэлгэрэнгүй хийгдэх ёстой. Хүдрийн хатуулгийн асуудал нэлээн нарийн зүйл байдаг. Цаашид гүнзгийрэх тусам хатуулаг өндөртэй болоод агуулга буурч байгаа нөхцөлд бид ашиглалтын бодлогоо яаж тодорхойлох нь геологийн үр дүнгээс л хамаарна.

     - Үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлэх 9 бодлого тодорхойлж, Бүтээмж-инновацийн талаар нэлээн ажил хийгдсэн. 1000 инженерийн чуулганы үеэр ИТА-дад хандаж та дарга болох гэж зүтгэх бус оюуны бүтээлээ үнэлүүлэх цаг ирнэ хэмээн хэлснийг санаж байна. Бүтээмж-Инновацийн чиглэлээр хийгдэж буй ажил таны сэтгэлд хэр нийцэж байна вэ?


     - Мэдээж, хүсч байснаас удаашралтай байгаа. Ахиц дэвшил бол байна. Ер нь хүн үйлдвэрээ ч хөгжүүлээд түүнийхээ үр дүнг хүртээд явах боломжийг инновацийн чиглэлээр хөгжүүлэх боломжтой. Энэ 9 бодлогод авилгалаас ангид байна гэж заасан. Авилгал гэдэг нь бэлэн юмнаас хүртэж амьдрах гэсэн нэг муухай хэлбэр. Албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлж орлого олно гэсэн үг. Тийм биш. Жинхэнэ сэтгэж чадаж байж үйлдвэрээ хөгжүүлж эдийн засгаа сайжруулан техник технологио оновчтой болгон үр дүнг нь хүртэх ёстой. Тухайн үйлдвэрлэлд нэвтрүүлсэн бүтээлийнхээ зохиогч нь болж, патентыг нь эзэмшиж болно. Гарсан үр дүнгээс нь үйлдвэрийнхээ удирдлагад шаардлага тавиад авч болно. Энэ чиглэл рүү бид явах хэрэгтэй. 1000 инженер гэдэг бол  бидэнд  оюуны  асар  их нөөц байна гэсэн үг. Үүнийгээ бид маш сайн ашиглах ёстой. Тэд сэтгэж хийж чадсаныхаа үр ашгийг хүртэх ёстой юм.

     - Эрдэнэт үйлдвэртэй холбоотой сөрөг мэдээлэл нэг хэсэг гарсан. Таныг дайрч давшилсан комментууд ч явж байдаг. Энэ бүхнийг та хэрхэн хүлээж авч байна вэ?

    - Би улс төрч хүн биш. Уурхайчин, инженер хүн учраас үйлдвэрлэлээ л боддог. Ямар нэг байдлаар улс төр хийгээд нэр хүндээ өсгөж, хүмүүст сайн хэлэгдэх юмсан гэсэн  зорилго надад байхгүй. Тиймээс надад эмзэглэх юм алга. Гэвч надад гомдох хүн олон байгаа. Шахааны бизнесийг устгаад худалдан авалтыг оновчтой зөв болгохоор ажиллаж байна. Энэ хэмжээгээр үйлдвэрт бараа нийлүүлдэг байсан, тэндээс ашиг олдог хүмүүс гомдож байгаа нь ойлгомжтой. Намайг ажил авахад энэ үйлдвэр ямар үзүүлэлттэй байсан нь цаасан дээр байгаа. Хэзээ нэг цагт ажлаа өгөхдөө ямар үзүүлэлттэй болгосноороо би ажлаа дүгнүүлэх болно. Манай хамт олны эхний ажлын үзүүлэлт нь нэг тонн зэсийн өөрийн өртөг 6625 байсныг 5035 ам.доллар болгож чадсан явдал юм. Цаашид ч зарлагаа бууруулж  ажиллана. Ингэхдээ ажилчдаа цомхотгохгүй, тэдний орлогыг бууруулахгүй, үйлдвэрлэлээ явуулж хямралыг давж гарах зорилттой ажиллаж байна. 2012 оны гүйцэтгэлээр дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ 8100 ам доллар байлаа. Өнөөдөр 4500 ам доллар байна. Бараг хоёр дахин унасан. Ийм нөхцөлд үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлт тогтмол биелж байна. Энэ нь манай үйлдвэрийн хамт олон ажлаа мэддэг, чаддагаа харуулж буй явдал юм.

     - Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье.



Т.БАТЧУЛУУН


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин