|

Украин: Дайн Оросын хил даваад ороод ирлээ!


Украин: Дайн Оросын хил даваад ороод ирлээ!

 

Орост халаасны арми 33-т хүрчээ  
 
Украинд Оросын цэргийн тусгай ажиллагаа 16 дахь сар руугаа орж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Telegram Freeдом сайт, оросын цэргийн шинжээч Павел Губарев, ОХУ-ын Төрийн Думын гишүүн асан Илья Пономарев, оросын Дождь ТВ-ийн сэтгүүлч Екатерина Котрикадзе, америкийн тоймч Томас Фридман нарын ярьснаас түүвэрлэн орчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно.
 
Эдүгээ Оросын ТВ-ээр яригдаж буй нэг ноцтой сэдэв байна. Амтай болгон л ирээдүйд өрнөх, эсвэл өрнөж эхэлсэн иргэний дайны тухай ам хална. Зуун жилийн өмнөх улаан, цагаан, ногоон, хөхөөрөө хувагдсан Оросын иргэний дайн шиг цуст дайн Оросыг нөмөрнө хэмээн ярьж байгаа Павел Губарев 7 хоногийн ориг ярилцлага өгөгчөөр тодров.
 
Путины сул доройг гайхахын сацуу халаасны хувийн армиуд үржсээр одоо 33-т хүрсэн тухай, тэр олон ЧВК арми нь Орос орныг тасчин хэсэглэж салгах тухай, аль нэг олигархи–улс төрчийн халаасанд орсон арми өвөр хоорондоо алалцах тухай ил  шууд ярьжээ. Босоо тогтолцоотой дэглэм Орост ноёлж ирсэн, Путин тэр дэглэмийн оройд суудаг бол одоо босоо нь хэвтээ болж, ихэнхи отрядууд олигрхиудыг мөнгөний боол болж Орос орон тэр чигтээ томруулсан Луганск болчихлоо гэж хэлэв. Эх оронч гэж хэн бэ гэдэг ч эргэлзээтэй болсон гэв. Учир нь тэрхүү 33 арми бүгд л эх орны төлөө гэсэн уриа шошготой. Гэвч ОХУ задралын босгон дээр тулж ирлээ гэсэн анхааруулга сануулга Губаревын ярианаас илт. 
 
Оросын агаарын ба сансрын хүчний авиацын хар өдөр ("5.13”) гэдгийг Брянскад тэмдэглэв. Оросын нисэх хүчний бүхэл бүтэн авиагрупп тэнгэрт өөрсдөө сөнөв. Эх орны дайнаас хойш нутагтаа ингэж хохирол үзсэн түүх байхгүй аж. Паникт орсон суртал нэвтрүүлэгчид уйлж байгаа дүрс оросын ТВ-үүдээр харагдана.
 
Орос даяар энд тэндгүй тэсрэлт дэлбэрэлт, гэнэтийн гал түймэр, Крымд ачааны галт тэрэгний цуваа явж байхад нь төмөр зам дэлбэрэн бүхэл бүтэн цуваа хажуу тийшээ налж унажээ. Азаар тэсрэлт, гал дүрэлзсэнгүй–иймэрхүү мэдээ тасрахгүй ирж байна. Илья Пономаревын ярьснаар, Депутинизац ОХУ-д хэдийнээ эхэлсэн, Путин өөрийгөө авс руугаа чирж буй, Орос даяар партизаны хөдөлгөөн өрнөөд эхэлсэн, оросын сөрөг хүчний "Оросын эрх чөлөө” ("Свобода России” буюу "Liberty of Russia” Legion) гэх цэргийн легион Орост нууцаар хорлон сүйтгэх партизаны дайн хийж байгаа, Брянск муж тэр чигтээ оросын партизанаар дүүрсэн гэж ярих нь огт оргүй зүйл биш ажээ. 
 

сонин mn

Белгород мужийн хил давж "Свобода России” легион байлдаж эхэлсэн мэдээ олонтаа цацагдлаа. "Оросын сайн дурынхны корпус” ("Русский добровольческий корпус”) Белгород мужийг чөлөөлж эхэлснийг Оросын ФСБ-гийн хурандаа Игорь Гиркин өлгөж аваад ФСБ болон тагнуулын бусад албаа тавлаж доромжлов. Белгород хотод ФСБ ба Дотоодыг хамгаалахын байрууд халдлагад өртжээ.

 

 

Белгород мужид контртеррорист ажиллагаа зарласныг бодохул байдал бишэджээ. Мужийн губернатор Вячеслав Гладковын ярьснаар, Глотово, Козинка, Гора-Подол гэх гурван ч тосгонд "украины хорлон сүйтгэгчид” нэвтрэн орсон, тэд нь америк "MaxxPro” БТР-ээ хаяад зугтсан гэв. Оросын эрх баригчдын хүсээд байсан дайны байдал улс даяараа зарлах шалтаг ийнхүү олджээ. Америк, НАТО Оросын нутагдэвсгэр рүү халдлаа гэж зарлаад, "Операция Z” рүүгээ орох биз. 

 
ОХУ ингэхэд юун дээр тогтож байна вэ, юун дээр тогтож ирсэн юм бэ гэдэгт Украин дахь цэргийн тусгай ажиллагаа бүрэн хариулт өгчихөөд байна. Ерөөсөө л Оросын армийн суу билэг, хүч чадал гэсэн миф дээр тогтож ирсэн ба цэргийн салбарт Орос унавал цаашаа нийгэм дагаад унахаар тогтолцоотой юм байна. Эрчүүлийг цэрэгт хуу татаад фронт руу хөөчихвөл Оросын нийгэм ардаа тогтвортой байна гэсэн тогтолцоо одоо явахгүй болжээ. Шинэ цэрэг татлагад оросууд тун дургүй байна. Дайчилгаа хэзээ ч төлөвлөсөн тоондоо хүрэхгүй. Тун дургүй фронт яваад, очоод аргацаах, бултах, бууж өгөхөөс өөрөөр байлдах дур хүсэл орос залууст огт байхгүй. Оросын Кинжал пуужингуудыг бүгдийг амдан сөнөөж чадсанаар оросын цэргийн хосгүй, дэлхийд өөр байхгүй, эгнэшгүй зэвсэг гэдэг миф дагалдаад унав. Кинжал, бусад хэт авианы пуужин бүтээхэд оролцсон Новосибирскийн онолын ба хэрэглээний механикийн хүрээлэнгийн эрдэмтдийг эх орноосоо урвасан хэрэгт буруутгаж багаар нь баривчилж шийтгэх болжээ. Энэ янзаараа бол зэвсэглэлийн бүх салбарын эрдэмтэд, үйлдвэрийн дарга нар шүүхийн хаалга татах бололтой. Хэрэв тэгвэл маш олон салбар жагсана. Оросын флотод фрегатууд байгаа ч ихэнхи нь хуучирсан, тэдгээрийг засч сэлбэн байлдуулж байна. Бас баахан эрдэмтэн, инженер-механик ял сонсох болно. Цэргийн тээврийн ба цэргийн ачааны авиац огт хөгжөөгүй байна. Тав дахь үеийн сөнөөгч онгоц бүтээх хөтөлбөр бүтэл муутай.  Мөн л буруутныг хайж байна. Шинэ танк массаар нь үйлдвэрлэнэ гэхэд маш өндөр өртөгтэй тусна. Цөмийн зэвсгийн аюулгүй байдлын мэдээлэл байдаггүй. СС-18 пуужингийн төслийг Украинд бүтээж, үйлдвэрлэсэн, толгойн хэсгийн цөмийн цэнэгийг Украинд угсарсан, гэтэл шинэчлэл, сэлбэлт үйлчилгээ хийгдэлгүй олон жил болжээ. Орост орлуулчих эд анги нь байдаггүй. ОХУ-д шинэ зэвсэг боловсруулж бүтээлээ гэснүүд нь туршигдах шатандаа бүтэлгүйтсэн. Оросоос зэвсэг, байлдааны техник, байлдааны онгоц худалдан авдаг гадаад улсууд бараг бүгд татгалзсан. Энэтхэг гэхэд л Су-57 авахаасаа татгалзаж, НАТО-гийн орнуудаас ижил төрлийн нисэх онгоц авахаар болжээ. Мөн л ард нь маш олон орос зохион бүтээгч, инженерүүд буруутан болно. 
 
Эндээс харвал оросын эрх баригчид Украиныг ялах гэж халдан довтолсон биш Оросын зэвсэгт хүчнийг сулруулж, нэр хүндийг нь унагаж, цэрэг–аж үйлдвэрийн хамслуудынхаа экспортын орлогыг хаажээ. "Орос өөрийгөө хэрхэн ялагдуулсан тухай хожим ном бичнэ” хэмээн кино найруулагч, суртал нэвтрүүлэгч Карен Шахназаров Соловьевын нэвтрүүлгээр ярьж харагдав.
 
Харин Соловьевын тамир барагдсан аятай "Биднээс хэн ч айхгүй байна. Бид сулхан гэдгийг бүгд ойлгожээ. Бар цаасан болох нь харагдлаа” хэмээн ярив. Сулхан хоцрогдсон, авилгад нэрвэгдсэн болохоо Орос орон харуулсныг тэрээр шууд хүлээн зөвшөөрөв.  Дэлхийд 2-рт бичигдэж байсан армийг Путин сөнөөлөө гэх шүүмжлэл оросын сөрөг хүчнийхний амны уншлага болжээ. Оросыг 20 гаруй жил захирахдаа цэргийн бүтээн байгуулалтыг өөрөө удирдаж, өөрөө толгойлж оролцсоноо өөрөө эргээд нэг жилийн дотор баллаад хаялаа гэв. Оросын цэргийн үхэл хорогдол, зэвсэг техникийн сөнөөгдөж байгаа инфографик нэг зүйлийг баттай хэлж өгнө.
 
сонин mn
Алагдсан цэргийн тоо 200 мянгаас давлаа гэсэн нь баримжаатай тооцоо судалгаа гэж үзэж байна. Орос нь сүүлийн 5 сард голдуу Бахмутын районд, мөн Украины бусад бүс нутагт 100 гаруй мянган цэргээ алуулсны дотор 20 мянга нь ширүүн тулалдааны явцад алагджээ. Эрүүгийн ялнаас нь чөлөөлнө гэсэн ам өчигтэй фронтод илгээгдсэн ЧВК Вагнерын ялтан-цэргийн тал нь амь үрэгджээ. Бахмутаар дамжаад Донбасст томхон давшилт хийнэ гэсэн Кремлийн төлөвлөгөө нуржээ. ОХУ нь стратегийн бодитой чухал нутаг дэвсгэрийн нэг ч хот, районыг эзлэн авч чадсангүй өнөөг хүргэв. ЧВК Вагнер нь Украинд ингэж тамаа үзэж байхаар Суданд очиж байлдах минь гээд орхин гарах бэлтгэлдээ оржээ.
 
Оросын БХЯ Украин дахь гарз хохирлоо ил мэдээлж чадахгүй дүлэгнэсээр, 2022 оны 9 дүгээр сард "6000 мянга гаруй” гэж мэдээлснээсээ хойш таг чиг. Алагдсан ба фронтод эргэж ирэхгүйгээр шархадсан цэрэг 250 мянгыг давлаа гэсэн олон улсын баримжаа тоо байгаа ба энэ алдагдлын хариуцлагыг тохож Украин дахь цэргийн   командлагчаа 17 удаа сольсон нь нэгийг хэлээд өгнө. Оросын армийн байлдах чадавхи илт суларсан, зарим талаар унасан дүнтэйгээр 2023 оны зунтай ийнхүү золгов.
 
Оросын сөрөг хүчний сэтгүүлч Екатерина Котрикадзе америкийн сэтгүүлч Томас Фридмантай ярилцсан нэвтрүүлэг сайтуудад ил байна. "Путин бол даян дэлхийн хамгийн аюултай тэнэг” гэсэн гарчгаар "The New York Times”-даа Фридман бичсэн нь  алдаршуулжээ. Путинд "Б” төлөвлөгөө алга. Одоо явуулж байгаа нь цэргийн тусгай ажиллагаа биш, ердөө л Путины нэр нүүрийг авч гарах гэсэн операц. Оросын фронтыг Украины зэвсэгт хүчин сэт цохичохвол оросууд бүрэн дууслаа гэдгээ мэдрэх байлгүй, гэвч Путин ойлгохгүйгээрээ дуусна, харин одоо Путин Пригожиноосоо илт хамааралтай болчихсон, дайны шинэ үе шат эхэлж байдаг, цаашаа яах бол гэж ярьцгаав. Орос ийнхүү байлдаж байлдаж хамаг байдгаа бараад дуусдаг. Харин хорогдож цөөрдөггүй цэнхэр дэлгэцийн эх оронч патриотууд ам мэхээрээ ялсаар хараал урсгаад үлддэг, ийм л хувь заяа Орос орныг хүлээж байна хэмээн Freeдом ТВ-ээр ярив!
 
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь
 
сонин mn

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2023/06/16, 14:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/11/22, 13:45
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2024/03/14, 13:46
2016/07/25, 08:50
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2018/09/28, 11:52
2021/02/22, 12:35
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
Дэлхий дахинд
Сонин хачин