|

Эрдэнэс Тавантолгой компанийн хөрс хуулалтын тендер давуу байдал үүсгээгүй. Хоёр багцаас ₮130 орчим тэрбумыг хэмнэсэн


Эрдэнэс Тавантолгой компанийн хөрс хуулалтын тендер давуу байдал үүсгээгүй. Хоёр багцаас ₮130 орчим тэрбумыг хэмнэсэн

 

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

"Хөрс хуулалтын буюу олборлолтын тендерийг "Эрдэнэс Тавантолгой" ХК гурван жилийн хугацаатай зарласан бөгөөд хугацаа нь 2023 оны хоёрдугаар сард дууссан. Үүнтэй холбогдуулан хоёр багц тендерийг зарласан. Тендерийг хуулийнх нь дагуу ил тод зарлаж, дүгнээд энэ долоо хоногийн Даваа гарагт компаниудад мэдээлэл хүргүүлсэн. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр үүнтэй холбоотой буруу ташаа мэдээлэл явж байна. Ялангуяа миний биеийг нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдлоо гэдэг асуудлаар мэдээлэл явж байна.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн олборлолт буюу хөрс хуулалтын сонгон шалгаруулалтад үндэсний компаниудаа дэмжих үүднээс өмнөх нөхцөлийг бага зэрэг буулгаж оруулсан. Хэн нэгнийг ялуулахын тулд, давуу байдал үүсгэсэн тендерийг бид зарлаагүй" хэмээн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат хэллээ. 

"ОЛБОРЛОЛТЫН ТЕНДЕРИЙН ХОЁР БАГЦААС ₮130 ОРЧИМ ТЭРБУМЫГ БАТЛАГДСАН ТӨСВӨӨС ХЭМНЭСЭН"

Мөн Үнэлгээний комиссын дарга, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу "Эрдэнэс Тавантолгой" ХК-аас Цанхын баруун уурхайн хөрс хуулалтын тендер шалгаруулалтыг зарласан. Шалгаруулалтын нээлтийг хийхэд нэгдүгээр багцад гурван ААН, хоёрдугаар багцад хоёр ААН орсон. Бүх мэдээллийг tender.gov.mn харж болно.

Өмнө нь хийгдэж байсан гэрээгээр нэг метр куб уулын цулын ажлыг 12,900 төгрөгөөр тооцож гүйцэтгэлийг өгч явсан байна. Бид тендерийн баримт бичигт нэг метр куб уулын цулын ажлыг 11,982 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх саналын шаардлагыг тавьсан юм. Ингэснээр нэгдүгээр багцаас 62 орчим, хоёрдугаар багцаас 72 тэрбум төгрөг буюу нийт 130 орчим тэрбум төгрөгийг батлагдсан төсвөөс хэмнэх бололцоотой болсон. 

Үнийн саналыг хамгийн бага ирүүлсэн оролцогчийг шалгаруулж тендерийн үнэлгээ хийдэг. Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг хамгийн сайн тендерт оролцогч гэж үздэг. Үүний дагуу нэгдүгээр багц дээр "Эрдэс Майнинг Оператор” компаниудын түншлэл, хоёрдугаар багц дээр "Моннис майнинг" ХХК шалгарсан" гэв. 

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ КОМПАНИД БАЙГАА ТӨСЛҮҮДЭЭ ХУРДАН АШИГЛАЛТАД ОРУУЛЖ БАЙЖ НОГДОЛ АШГАА ТАРААХ НЬ ҮР ДҮНТЭЙ ГЭСЭН БАЙР СУУРЬТАЙ БАЙНА"

Мэдээллийн төгсгөлд "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг тараах асуудал ямар шаттай явж байна вэ гэх сэтгүүлчийн асуултад тус компанийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат хариулсан юм. 

Тэрбээр "Бид санхүүгийн тайлангаа гаргаад, аудитаар хянуулж байгаа. Үүний дараа ТУЗ болон хувьцаа эзэмшигчдэд энэ асуудлыг танилцуулна.

Нөгөө талд "Эрдэнэс Тавантолгой" ХК-д байгаа төслүүдийг явуулах шаардлага бий. Нэн яаралтай нүүрс угаах үйлдвэрийг ашиглалтад оруулах шаардлагатай. Жилд 10 тонн нүүрс угааж зарвал, бид одоо зарж байгаа үнэ дээрээсээ 60-80 ам.доллар илүү олох боломжтой.

Тиймээс төслүүдээ хурдан ашиглалтад оруулж байж ногдол ашгаа тараах нь илүү үр дүнтэй гэх байр суурьтай байна. Аль болох богино хугацаанд угаах үйлдвэрийг ашиглалтад оруулахын төлөө ажиллаж байна" хэмээв.   


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин