
Өнгөрсөн долоо хоногт болсон шороон болон цасан шуурганы улмаас Монголын зүүн бүс нутагт буюу Сүхбаатар, Хэнтий аймагт 290 мянга гаруй толгой мал хорогдсон талаар Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлснийг иш татан Синьхуа агентлаг мэдээлжээ.
Тус агентлаг "Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Сүхбаатар, Хэнтий аймгийн нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, хүчтэй шороон шуурга шуурч, ихээхэн хохирол учруулсан. Шуурганы улмаас аймгуудад нийт 127 хүн ор сураггүй алга болжээ. Тэдний 125-ыг нь эсэн мэнд олдсон бол хоёр хүн нас барсан байна. Хүчтэй салхи, шороон болон цасан шуурга элбэг байдаг Монгол орны эх газар эрс тэс уур амьсгалтай” хэмээжээ.
Эх сурвалж: www.chinaview.cn
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа