|

Шүүр ажиллагааны хүрээнд 187 албан тушаалтныг чөлөөлжээ


 

Шүүр ажиллагааны хүрээнд 187 албан тушаалтныг чөлөөлжээ

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Нямбаатар нар мэдээлэл хийлээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцжээ. Мэдээллийг тоймлон хүргэж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: С.Зориг агсныг улс төрийн зорилгоор хөнөөсөн гэх хэрэгт шалгагдаж, гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдож, сүүлд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин нэмэлт мөрдөн байцаалт явуулсан хэрэгт шалгагдсан Т.Чимэгээ, Б.Соднодаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хэрэгсэхгүй болголоо. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

1998 оны аравдугаар сарын 2-нд бусдад алагдсан Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн хэрэгт ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга, хошууч Бархасбадиар ахлуулсан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан баг 2005 оны есдүгээр сарын 1-нд сэжигтнээр тооцож тогтоол гаргасан. Ингээд мөн ондоо дээрх гурван иргэнийг яллагдагчаар татсан. Яллагдагч Т.Чимэгээ, Б.Соднодаржаа, Ц.Амгаланбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, тус бүр 20 жилийн ял оноосон. Эдгээр хүн ялаа эдэлж байхад хэргийг шалгаж байсан нэр бүхий албан тушаалтнууд эрүүдэн шүүсэн гэх хэрэг үүсгэж, шүүхээр уг хэрэг шийтгэгдсэн. Хэргийг шалгах явцдаа холбогдсон хоёр иргэнийг эрүүдэн шүүсэн болох нь тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шинээр илэрсэн нөхцөл байдал байсан учраас Монгол Улсын ерөнхий прокурор хэргийг дахин хянаж үзэх саналаа Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Улсын дээд шүүх уг асуудлыг судалж үзээд өмнө нь гаргасан гурван шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож энэ хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргасан. Мөрдөн байцаалт нэлээд хугацаанд үргэлжилж, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг ажилласан. Ингээд өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас мөрдөгчийн ирүүлсэн саналыг үндэслэж шалгагдсан Т.Чимэгээ, Б.Соднодаржаа, Ц.Амгаланбаатар нарыг яллагдагчаар татагдсан тогтоолыг хүчингүй болголоо.

Ингэснээр энэ хүмүүс:

1. Энэ удаан хугацаанд эрх нь зөрчигдсөн эрхээ хамгаалуулах, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгч, прокурорын учруулсан хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрх зүйн үндэслэл бүрдэж байгаа

2.  Энэ хэрэг дээр Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэдэг хэрэг шалгагдаж байгаа. Цаашдаа хууль бусаар бусдыг мөрдөн шалгасан гэх эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорын байгууллагад тавина

3.  1998 оны аравдугаар сарын 2-нд Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгана. Энэ ажлыг хэсгийг Эрүүгийн цагдгаагийн газрын дарга Т.Сүхболд ахлан ажиллана.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Шүүр ажиллагааны хүрээнд 3000 гаруй байгууллгаас мэдээлэл ирүүлэх ёстой. Өнөөдрийн байдлаар 1343  байгууллагаас мэдээллээ ирүүлсэн байна. Үүнээс 183 байгууллага нь ямар нэгэн төрлийн зөрчилгүй гэсэн бол 1163 нь тодорхой зөрчилтэй байгаа тайлангаа ирүүлсэн. Нийт 4220 зөрчил байгаа тайлангаа ирүүлжээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 187 албан тушаалтныг чөлөөлж, 27 хүнд сахилгын арга хэмжээ авч, 172 зөрчлийг арилгуулсан байна.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Оюу толгойн ХХК-ийн Монгол талын ТУЗ-ийн гишүүнээр Ж.Таныг томиллоо.



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2021/06/28, 14:12
2023/06/15, 17:18
2018/07/16, 15:13
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/07, 14:20
2016/07/25, 08:50
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2023/11/22, 13:45
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин