|

Нас барсан аавынхаа дугаар луу 4 жил тасралтгүй мессеж бичсэн бүсгүйд "хариу иржээ"


АНУ-ын Арканзас мужид амьдардаг Частити Паттерсон хэмээх бүсгүй дөрвөн жилийн өмнө эцгээ алджээ. Тэр өдрөөс хойш Паттерсон аавынхаа хуучин дугаар луу өдөр бүр мессеж бичиж, амьдралд нь тохиолдсон явдлуудын талаар хуваалцдаг болсон аж. Эцгийгээ нас барсны дөрвөн жилийн ойгоор бүсгүй уламжлал ёсоор урт зурвас бичиж илгээжээ. Гэтэл итгэмээргүй явдал болж, түүнд анх удаа хариу иржээ. 

Амьдрал зүүдэнд ч оромгүй явдлуудаар дүүрэн гэдгийг 23 настай Частити Паттерсонд тохиолдсон явдал гэрчилж байна. Учир нь,  охиноо автомашины ослоор алдсан Брэд хэмээх эр Паттерсоны эцгийн хуучин дугаарыг барьдаг байсан ба бүсгүйн 4 жилийн турш бичсэн зурвасуудын ачаар амьдралд нь тохиолдсон уй гашууг даван гарчээ. 

Паттерсон "Ааваа, би байна.   Маргааш дахиад л хүндхэн өдөр болох нь. Таныгаа алдсанаас хойш 4 жил өнгөрчөө. Гэсэн ч таныг саналгүй өнгөрсөн нэг ч өдөр байгаагүй. Энэ богинохон хугацаанд амьдралд минь олон зүйл тохиолдсон. Үргэлж бичдэг байсан болохоор та бүгдийг нь мэдэж байгаа байхаа. Би хорт хавдраа ялан дийлж, тэрнээс хойш нэг ч удаа өвдөөгүй. Танд амласнаараа өөртөө маш сайн анхаарал тавьж байгаа. Би хүнд дурласан бас зүрхээ ч шархлуулсан (та байсан бол түүнийг алах байсан биз). Гэхдээ би толгой гудайлгүй, улам хүчирхэг эмэгтэй болон өндийсөөн. Би бүх найзуудаа алдаж, шалдаа бууж үзсэн. Харин амьдралд минь орж ирсэн нэгэн хүн намайг аварсан.   Би одоогоор хүүхэдтэй болоогүй байгаа. Магадгүй та үүнийг сонсоод баярлаж байгаа болов уу. Гэхдээ би ээж болоход бэлэн болсон. Би өдөр бүр ээжийг галзууртал нь уурлуулдаг хэвээрээ ч түүний төлөө бүхнээ зориулахад хэзээд бэлэн. Миний тусламж хамгийн их хэрэгтэй байхад хажууд тань байгаагүйд уучлаарай. 

Үнэндээ, би амьдралын урт замаар ганцаараа алхах хэрэгтэй болох учраас гэрлэлтээс айж байна. Дэргэд минь байж, бүх зүйл сайхан болно гэж хэлдэг та минь байхгүй болохоор. Ямартай ч би сайн байгаа. Миний ямар эмэгтэй болж төлөвшсөнийг та хараад бахархах байсан даа... Би тандаа хайртай, бас үргэлж санадаг шүү гэж хэлэхийг хүссэн юм" хэмээн бичжээ. 

Харин Брэд түүнд ийн хариу бичсэн байна. "Сайн уу, хонгор минь. Би аав чинь биш ээ, гэхдээ 4 жилийн турш чиний бичсэн зурвасуудыг уншиж ирсэн. Би чиний илгээдэг өглөөний зурвас, үдшийн сониныг чинь хүлээдэг болсон шүү. Миний нэрийг Брэд гэдэг. Би 2014 оны наймдугаар сард автомашины ослоор охиноо алдсан юм. Чиний бичдэг мессежүүдийн ачаар л өдийг хүртэл амьд явсан. Чамаас анх зурвас ирэхэд би үүнийг бурхнаас илгээж буй дуудлага гэдгийг мэдсэн. Ойр дотны хүнээ алдсанд чинь гүнээ харамсаж байна. Энэ олон жилийн турш чиний зурвасыг уншихдаа чамайг хэрхэн өсөн том болж буйг, хүнд хэцүү үеийг хэнээс ч илүү даван туулж байгааг мэдсэн. Чам руу хариу бичихийг хүссэн ч сэтгэлийг чинь шархлуулахыг хүсээгүй юм. Чи бол гайхалтай эмэгтэй, охин минь чам шиг эмэгтэй болж өссөн ч болоосой гэж хүсдэг. Өдөр бүр зурвас бичиж бурхан байдгийг сануулж байсанд, бас бяцхан охин минь түүний буруугаас болж энэ дэлхийгээс яваагүй гэдгийг ойлгуулсанд баярлалаа. Тэр чамайг над руу илгээсэн. Би ийм өдөр ирнэ гэдгийг мэдэж байсаан. Бүх зүйл сайхан болно... Энэ зурвас чамд тус болох эсэхийг мэдэхгүй юм. Гэхдээ би чамаар маш их бахархаж байна. Жич: Миний бодлоор, хүүхэдтэй болохын оронд дахиад нэг нохой авч тэжээвэл аав чинь баярлах байсан болов уу.   Биеэ бодоорой. Маргаашийн сонинг чинь хүлээж байя" гэжээ. 

Паттерсон гайхмаар бас сэтгэл догдлуулсан энэхүү зурвасыг фэйсбүүктээ оруулсан бөгөөд түүний постыг 265,000 хүн шэйрлэжээ. Жэйсон Лигонс түүний хойд аав байсан ч багаас нь түүнд халамж анхаарал тавьж, охины үлгэр дуурайл авдаг хүн нь байсан гэнэ. Энэ тухай Паттерсон "Тэр нэг ч удаа сургуулийн бүжиг, тоглолтыг минь алгасаж байгаагүй. Би түүнд өөрт тохиолдсон бүхнээ ярьж, сэтгэлээ онгойтол уйлдаг байлаа. Тэр жинхэнэ аз жаргал гэж юу байдгийг надад ойлгуулсан. ТИЙМЭЭ, тэр хүн миний аав. Тэр зөвхөн надад ч биш хотын олон хүүхдэд үлгэр жишээ болдог хүн байсан юм" гэжээ. 

Эх сурвалж: Daily Mail


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2023/06/16, 14:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/11/22, 13:45
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2024/03/14, 13:46
2016/07/25, 08:50
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2018/09/28, 11:52
2021/02/22, 12:35
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
Дэлхий дахинд
Сонин хачин