|

Ломбарданд тавьсан зүрх


Эхнэртээ хаягдсанаас хойш хоёр жил Төмөрт нүд ирмэхийн зуур өнгөрчээ. Бодохоос уур нь шатаж өөртөө хандтай байдаг бүх хүүхнийг эргүүлж явсаар цаг хугацаа ийм хурдан өнгөрснийг тэр анзаараагүй байж. "Очиж, очиж канад эртэй суугаад явахдаа яахав дээ. Гомдоож, зовоож байсан удаа надад бишгүй л бий. Гэлээ гэхдээ ханилсан ханиа хаяад харийн эр дагаад явж л байдаг. Юу ч болж байсан чимээгүй уйлахаас хэтэрдэггүй, ганц үг дуугардаггүй байсан нь тийм учиртай байж. Тэрийг нь би мэдэхгүй, ааш авирыг минь хүний хань тэвчихгүй хэн тэвчих юм гэж бодож ирснээс тэгж муу санаалж байсныг нь мэдсэнгүй.” Тэр ингэж бодохоос эхнэртээ улам өширхөнө. Тэгэх тутам нь сайхан амьдрах юм шүү гэж хичээнэ. Эхнэрээ явна гэдгээ хэлж канадын виз, онгоцны билетээ үзүүлсэн тэр өдөр шууд гэрээсээ гарч, гурав хоног Туяагийнд өнжжээ. "Чи даанч сайхан эхнэртэй, амьдралтай хүн. Тэрнээс би чамд хайртай хэзээ ч суухад бэлэн” гэж хааяа толгойг нь эргүүлсэн месеж бичиж, утсаар ярьж байсан хүүхэн рүүгээ очих ч түүнд харин нэг амархан байв. Эргээд ирэхэд эхнэр нь хэдийн явсан байлаа. Төмөр тэр өдрөөс хойш эрх чөлөөтэй нэгэн болж уулзах учрах хүн ганц Туяагаар тогтсонгүй. Өөрийн энэ замбараагүй явдалд хааяа сэтгэл хямрах боловч ” Би эхнэргүй эрх чөлөөт эр хүн. Тэр тусмаа хаяад явсан хүн хүлээж зүгээр суух ёстой юм уу. Харин ч амар” гэх мэтээр зөвтгөнө. Учиргүй залуу хүн биш эртхэн нэгнийг нь эхнэрээ болгож авахгүй бол аль ч үгүй хоцорно гэж битүүхэндээ хар санаалж Туяатай нэг дор орох тухай боддог боллоо. Гэтэл хоног өдөр өнгөрөх тутам Туяагийн хэрэглээ өндөр нь мэдэгдэнэ. Хаягдсан гэдэгтээ шаралхан эхнэрээсээ дүү хүнтэй суух гэсэн хүсэлд нь Туяа уг нь таараад байв. Гэсэн ч нэг л болж өгөхгүй. Бараг өдөр бүр цэцэг авч өгөхгүй бол урвайчихна. Романтик байсангүй, настай хүн шиг гээд л асуудал үүсгэнэ. Бас аль л үнэтэй үнэртэй усны хоббитой. Бүр үнэтэй усны цуглуулгаа бахархахыг нь яана. Тэр их үнэтэй үнэр нь Төмөрт таалагддаг эсэх нь ч падгүй. Ихэвчлэн гадуур рестаранд л хооллох гэнэ. Авсан олсон хэдийг нь өөртөө л нүнжигтэй хувцас болгоод наачихна. Тэгээд Төмөр нэг дороо ороод эхнэр болоод ирэхээр өөр болно гэж бодож нэг удаа түүнд энэ санаагаа хэлжээ. Гэтэл хэзээ ч эхнэр чинь болоход бэлэн гээд байсан хүн нь ” Би бэлэн биш байна. Бизнесийн удирдлагаар магистрт сурмаар байна. Нэг жижигхэн гоо сайхны салон эхлүүлэх хэрэгтэй байна. Түүний дараа бодож үзнэ. Ер нь нэг эхнэрээ сольсон хүн хэдийг ч солих юм билээ” гэж цааргалжээ. Түүний энэ үг Төмрийг бүр ангайлгаж хоцроов. "Хүүхнүүд чинь ийм аймаар улс уу. Нөгөө хайртай гээд байсан нь алив. Больчих л үгүй юу. Ашиглах л юм бодож явсан юм бий, чи!” Төмөр ч бас тэнэг хүн биш тул тэр өдрөөс хойш Туяагаас шууд зайгаа авчээ. Хэдэн сарын өмнөөс эртний танил бас л өөрт нь талтай байдаг нэг эгчмэд авгайтай нэг дороо орохоор болжээ. Тэгээд гэрийнхээ эд хогшлыг янзлан эхнэрийнхээ хуучин нойтон юм байвал үгүй хийх санаатай суугаа нь энэ. Эхнэрээсээ хойш гэр орондоо анхаарал тавилгүй, гэртээ бүтэн нэг өдөр ч өнжөөгүй болохоор юу ч анзааралгүй явж. Харин өдөржин гэртээ байхаар дурсамж бүхэн сэргэж, эхнэрээ хачин их санаж, үгүйлж эхлэв. Гэсэн ч хаяад явсанд нь бачуурна… Төмөр 4 паар хийгээд сунаж унах гэсэн хүн тасагтаа ирлээ. Өрөөнийхнөөс нь ирсэн хүн алга. Ходоод нь хонхолзож бушуухан гал тогоо руу очиж сул пийшин байвал хоолны ус тавихаар яарч гарлаа. Гэтэл цуйван бололтой нэг тасгийн хоол хамар цоргино. Таньдаг хүн гарч ирэхийг хэсэг хүлээснээ охидын тасгийнх байвал хулгайлж идчихээд дараа нь тасагтаа цуйван хийгээд буцааж өгөх санаатай хүн харуулдаж зогслоо. Гэтэл нэг өндөр охин гараад ирлээ. Хоолны эзэн бололтой. Төмөр юун өлсөх. Тэр охиныг хараад бүх төлөвлөгөөгөө мартан мэгдэж зогстол охин пийшин дээр юм тавих уу гэж асуулаа. Төмөр гэнэт дахин өлсч танай тасагт олон хүн байгаа юу гэж асуув. Охин инээмсэглэн ” Хоол буудах гээд байна уу. Алив саваа өгч бай. Хоолоо хийтэл энийг идчих” гээд айргийн аяга шахам хоол саванд нь хийчихээд яваад өглөө. Тэр цуйвангийн амт, тэр охины намуухан инээд, яриа Төмрийг галзууруулах шахлаа. Цуйван идсэний хариу болгож тэр оройноо нэг хуудсан дээр улаан сарнай зурж өгч билээ. Тэр цагаас хойш Төмөр тэр цуйванг тэр охины гараас олон удаа идэж, нэг л мэдэхэд 12 жилийн турш тэр охины өвөрт өглөөг угтсан байв. Жаргалтай эрийн ёсоор амьдарч, тэд нэг охинтой болсон ч 7 нас хүрээд охин нь өнгөрсөн аж. Охиноосоо хойш Төмрийн архи балгах нь үе үе ихсэнэ. Түргэн ууртай тэрээр уурлах л юм бол нэг мэдэхэд яаж ийгээд эхнэртээ гар хүрчихнэ. Харин эхэндээ гэмшдэг байснаа сүүлдээ ” За миний түргэн ууртайг мэдэх юм чинь. Ингэлээ гээд амьдралаа үрээд тэнээд явчихаж байгаа биш” гэсэн шүү юм бодон өнгөрнө. Ядаж байхад тэр хоёр дахин хүүхэдтэй болохгүй л байлаа. Сүүлдээ Төмөр эхнэрээ үүгээр шалтаглан юм л бол уурсана… Утас нь дугарахад тэр сая сэхээ авлаа. -Байна уу. Би байна аа Төмөр өө. Хоёулаа ер нь хамаатнуудаа, бас ойр дотны найзуудаа, ажлын газрынхнаа уриад ёстой төртэй хурим хийе ээ. – Юу гэнэ ээ. Нялх хүүхдүүд биш. Чи чинь бас яагаад байна аа. Санаа сэтгэл нийллээ. Болоо юм биш үү. – Нийллээ гэнэ шүү. Хурим хийе гэдэг санал дээр чи зөрөөд уналаа шүү дээ. Сая аавтай ярилцсан. Заавал хурим хийж нэг дороо ор гээд байна. Ер нь ч тэгээд эмэгтэй хүн бүр л хуримын даашинз өмсөхийг хүсдэг юм шүү дээ. Мэдрэмжгүй гэдэг нь. Орой гэрт хүрээд ир. Тэгээд дахиад ярилцъя. Дийдд-дийдд… Төмөр хувцасны шүүгээгээ нэг бүрчлэн эмхэлж, дээд талд нь байсан бичиг баримттай хуванцар хайрцгийг буулгаж үзэв. Дотор нь гялгар уутанд нямбайлан боогоод скочидсон юм онцгойрч харагдана. Задаллаа. Эхнэрийнх нь гадаад паспорт, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, нисэх онгоцны тийз, бас будаг нь бараг нугалаасаараа арилсан сарнайн зурагтай хуудас… Төмрийн гар нь салганан чичирч нэг захидал нэмж олов. Захидал-"Хань минь. Ийм тэнэг юм хийснийг минь уучлаарай. Яалаа гэж би чамайг хаях билээ. Охин нялх үеэсээ л ханилсан чинийхээ хатуу ширүүнийг даахгүй ядаж байхад яалаа гэж би хүний нутгийн эрд итгэх билээ. Миний хань далайсан гараа нэг удаа буцааж үзсэн бил үү? Гомдмоор хатуу үгнийхээ ард нэг удаа аргадаж үзлүү? Цэцгэн насаа гээх болзоон дунд минь ганцхан удаа ч болов сарнайн баглаа барьсан бил үү? Оюутны хомсхон амьдралд нэг дороо орсон ч гэсэн хэзээ нэг цагт хуримын зар тараана гэж хүлээж ирснийг минь мэдэх үү? Энэ бүхний ард хэрэв би эрүүл байсан бол тэсэх л байсан. Ханьдаа дахин хүүхэд гаргаж өгөөд, хүүгийнхээ инээдэнд сайхан амьдарна л гэж бодож байсан. Харин эдгэхгүй өвчтэй болсноо мэдэж, чамайгаа илүү зовоохгүй гэсэндээ, надаас хойш шаналж ганцаардаад байлгүй эхнэр авч сайхан амьдраг гэсэндээ урдаас бүхнийг төлөвлөсөн юм. Хань минь итгээрэй. Тэр Канад эрийн өвөрт нэг удаа ч би ороогүй юм шүү. Эхнэр нь амиа хорлосон гэдэг үгээр амьдралыг чинь баллахгүй гэж л ингэж жүжиглэсэн юм. Би ингэж л чамаас салахгүй бол чи хичнээн хатуу ч гэсэн надад хайртай болохоор дахин хэзээ ч шинэ амьдрал эхлүүлэхгүй гэж айсан юм. Өрөөсөн ээмгийг хүртэл үнэлж авдаг барьцаат үйлчилгээ байдаг мөртлөө, үнэнч зүрх, хиргүй сэтгэл хоёрыг л туйлдуулж байдаг энэ хорвоогоос хань нь бүр мөсөн явлаа. Тэнгэрийн ломбарданд зүрхээ тавиад чамдаа жаргал илгээхээр би явлаа…” Төмрийн гараас нулимсанд нэвт норсон захидал алдуурч уналаа… Зохиолч-Ч.ӨЛЗИЙНЯМ

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин