|

Д.Тогтохсүрэн: Иргэд бухимдалтай байна


 

Д.Тогтохсүрэн: Иргэд бухимдалтай байна

 

УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг танилцуулан тойрогтоо ажиллаад ирсэн. Маргааш УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, гишүүд тойртогтоо ажиллаад ирсэн тайланг сонсох юм байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Иргэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байна уу. Ялангуяа гишүүдийн тоог нэмэх асуудлыг?

-Иргэд нэлээд бухимдалтай байна. Нэгд, энэ жил цаг агаар нэлээд хүнд байсан. Ялангуяа говь, тал хээрийн нутгаар салхи шуурга ихтэй хүн, малгүй л ядарч зутарсан байна. Хоёр, юмны үнийн өсөлт өндөр байна. Энэ нь иргэдэд бухимдал үүсгэж байна. Арга байхгүй, орлого нь хүрэлцэхгүй байгаа учраас. Гуравт, сүүлийн үед амтай бүхэн 76 гишүүнээ муулсаар байгаад 76 луйварчин, хулгайч байгаа юм шиг ойлголт нийгмийн сэтгэлзүйд бий болчихож. Тиймээс иргэд бухимдал ихтэй байна.

Ер нь тулгамдаж байгаа олон асуудал байна. Цалин, тэтгэвэр нэмэх, хүүхдийн мөнгийг хүссэн бүхэнд олгох гээд олон асуудал байна. Мөн сумдад уул уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой эсэргүүцэл их байна. Энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авах ёстой гэж бодож байна. Маргааш бүлгийн хурал дээр нэлээд ярих болов уу гэж бодож байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөд иргэд дургүй байна. Ойр ойрхон өөрчилж байна гэж байна. Гол нь тоо нэмээд өөрчлөлт гарах уу гэдэг асуудлыг тавьж байна. Пропорцианаль тогтолцоог оруулаад өөрчлөлт гарах уу, одоо байгаагаас эрс өөр болж чадах уу гэж байна. Холимог тогтолцоог бол дэмжиж байна. Гэхдээ намын нэрийн ард муу нэртэй хүмүүс нуугдахгүй шүү гэдэг зарчим ярьж байна. Тооны тухайд 152-ыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэг хэсэг нь дэмжихгүй, нэг хэсэг нь нэмсэн ч бага нэммээр байна гэдэг саналууд иргэдийн уулзалт дээр гарч байна.

-Маргааш бүлгээр санал бүрийг хэлэлцэх байх. Цаашид процесс хэрхэн өрнөх вэ?

-Маргааш бүлэг хуралдана, ярилцана. Дараа нь байнгын хороод, чуулган хуралдана. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг мөн хуралдана. Ингээд шийдлээ гаргана.

-Иргэд дэмжихгүй бол энэ өөрчлөлтөө хийх үү?

-Одоохондоо тийм, ийм гэж хэлж мэдэхгүй байна. Зарим уулзалт дээр дэмжээд байгаа юм. Зарим дээр нь үгүй гээд байгаа юм. Тиймээс гишүүд тойрогтоо ажилласан талаараа ярилцаад ирэхээр олонхоороо шийдээд явна. Үндсэн хуулийн өөрчлөлт 57 гишүүнтэй байж хэлэлцдэг өндөр босготой учраас зөвшил, ойлголцолд хүрч байж л явуулах асуудал.

 

https://itoim.mn/a/2023/05/15/politic/eon



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2021/06/28, 14:12
2023/06/15, 17:18
2018/07/16, 15:13
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/07, 14:20
2016/07/25, 08:50
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2023/11/22, 13:45
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин