|

27 настай эмэгтэйн амийг хохироосон гэх “Гранд мед” эмнэлэгийн бас нэгэн “НО” дэлгэгдлээ


27 настай эмэгтэйн амийг хохироосон гэх “Гранд мед” эмнэлэгийн бас нэгэн “НО”  дэлгэгдлээ

 

Хэд хоногийн өмнө 27 настай эмэгтэй "Гранд мед” эмнэлэгээр үйлчлүүлээд амиа алдсан гэх таагүй мэдээллийг Fаст.mnсайт анхлан уншигчиддаа мэдээлсэн бөгөөд энэ талаарх мэдээлэл одоо ч намжаагүй байна.

Хэргийг эргэн сануулвал Швед улсад ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирээд удаагүй байсан 27 настай эмэгтэй нурууны жижиг хагалгаанд орохоор "Гранд мед” эмнэлэгийг зорьжээ. Ингээд тус эмнэлэгийн эмч нар өвчтөнд үзлэг, шинжилгээ хийсний дүнд "яаралтай хагалгалгаанд орох шаардлагатай, төлбөр нь 5.000.000 сая төгрөг болно, эрсдэлийн үнэлгээ 5 байдгаас 2 хувийн эрсдэлтэй, хагалгаанд оруулж болно” гэж хэлээд ар гэрийнхэнд нь 92 хувийн баталгаа өгч хагалгаанд оруулжээ.

Гэтэл хагалгаа хийхээр орсон эмч нар "өвчтөн нойрсуулах эмнээс иракц өгч зүрх зогссон уушиг ажиллагаагүй болсон учраас ойр дотны уулзуулах хүн байвал уулзуул ” гэж хэлсэн аж. Ингээд бүсгүй хагалгаандаа орж амжилгүй өөд болжээ. Харин ар гэрийнхнийх нь хэлснээр "өмнөх орой нь талийгаачид нойрсуулах эм өгөөд унталтын байдалтай байхад нь өглөө нь дахин наркозанд оруулснаас болж ачаалал даалгүй өнгөрсөн үүнд тус эмнэлэгийн мэдээгүйжүүлэлтийн тасгийн эмчийг буруутай” хэмээн мэдэгдсэн. Мөн "эмнэлэгийн зүгээс тухайн үедээ яаралтай зүрх судас дэмждэг тарианууд хийх ёстой байтал зөвхөн мөнгө л авах гэсэн хандлагатай байсан, тэд хагалгааны төлбөр болох 5.000.000 төгрөгөө нэхээд байсан” хэмээн хэлж байсан юм.

Талийгаач эмэгтэй бага насны хоёр хүүхэдтэй нэгэн байжээ. Тэрээр урьд нь Швед улсад хүүхдээ төрүүлж байхдаа бүтэн наркозанд орж байсан бөгөөд ямар ч хүндрэлгүй эрүүл саруул төрж байж. Ийнхүү хоёр хүүхдийн эх, цэл залуухан эмэгтэй чухам ямар шалтгааны улмаасөөд болсон нь тодорхойгүй байгаа юм. Одоогоор амиа алдсан эмэгтэйн шүүх эмнэлэгийн эцсийн дүгнэлт гараагүй байгаа бөгөөд тус хэрэг дээр шүүх эмнэлэг, цагдаагийн газар, шинжээчид хуулийн дагуу ажиллаж байгаа гэсэн.

Тэгвэл энэ хэргийн талаарх мэдээлэл намжиж амжаагүй байтал дэлхийн стандартад нийцсэн гэх "Гранд мед” эмнэлэгээр үйлчлүүлээд хохирсон хоёр ч баримт дахин дэлгэгдлээ.

Юуны өмнө зөвхөн "Гранд мед” эмнэлэг гэлтгүй бусад хувийн чамин гоё нэртэй өндөр төлбөртэй эмнэлэгүүд өөрсдийгөө тусдаа "төлбөрт эмнэлэг” гэж тусгааралбалзохих болов уу гэдгийг дуулгая.. Учир нь тэнд мөнгөгүй хүн үйлчлүүлэх эрхгүй. Мөн иргэдийг төөрөгдүүлэхгүй байх үүднээс "хүнд өвчтөн хүлээж авахгүй”, "анхан шатны үйлчилгээ үзүүлэхгүй” зэрэг зарим өвчтөнд хэрэгждэггүй үйлчилгээнүүдээ иргэдэд ойлгомжтойгоор нэршил болговол яасан юм бэ. Ингэж бичих болсны учир гэвэл мөн л "Гранд мед” эмнэлэг болон тэдний үйлчлүүлэгчтэй холбоотой. Учир нь зайсанд амьдардаг нэгэн иргэний зүрх нь гэнэт өвдөөд эмнэлэгийн анхан шатны тусламж авахаар өөрт хамгийн ойр байрлах "Гранд мед” эмнэлэгт хандсан байгаа юм. Гэтэл тус эмнэлэгийнхэн "хүнд өвчтөн хүлээж авахгүй, өөр эмнэлэгт оч” хэмээн өөрсдөөсөө түлхсэн аж. Мөн өвчтөн замын түгжрэл зэргээс хамаарч "цаг алдмааргүй байна, ядаж анхан шатны тусламж үзүүлээч” гэж гуйсан ч мөн л "манайх анхан шатны тусламж үзүүлдэггүй, тэрийг чинь улсын эмнэлэг үзүүлдэг юм” хэмээн хөдөлж өгөөгүй гэнэ. Ингээд өвчтөн гэртээ хамгийн ойр байрлах эмнэлэгт хандсан ч тусыг эс олжээ.

Хэрэв арга мухардсан, амь нас нь дээсэн дөрөөн дээр ирсэн үйлчлүүлэгч тус эмнэлэгт хандвал дээрх жишгээр "манайх улсын эмнэлэг биш, анхан шатны тусламж үзүүлдэггүй, хүнд өвчтөн хүлээж авдаггүй” гээд тоолгүй байсаар үхүүлэх бололтой.

Мөн ганц үүгээр зогсохгүй "Гранд мед”-ийнхэн бас нэгэн иргэнийг буруу оношилж, эд мөнгө, цаг зав, сэтгэл санаагаар хохироожээ. Цагдаагийн байгууллагад ажилладаг нэгэн иргэн мөн л тус эмнэлэгт хандаж 1 сая 200 мянган төгрөгөөр шинжилгээ өгсөн бөгөөд эмнэлэгийн зүгээс "эвэрхий”-тэй байна гэсэн онош тавьж. Ингээд оношоо сонссон хүн сэтгэл санаагаар унаж ажлаасаа чөлөөн аван бөөн зардал мөнгө чирэгдэл болж Солонгос улсад очиж шинжилгээ өгчээ. Гэтэл Солонгос дахь эмнэлэг нь "Гранд мед” эмнэлэгтэй яг адилхан тоног төхөөрөмжөөр оношилж үзээд эвэрхий биш, бөөрний чулуутай байна гэсэн онош гаргажээ. Ингээд нөгөө хүн бөөрний чулуугаа авахуулаад эрүүл саруул болсон байна. Зөвхөн энэ жишээнээс харахад "Гранд мед” эмнэлэгийн эмч нарын чадвар нь хэр зэрэг вэ гэдэг нь харагдаж байгаа юм. Тэд дэлхийн стандартад нийцсэн гэх үнэтэй тоног төхөөрөмжөө ашиглаж чаддаггүй буруу онош гаргадаг бололтой. Буруу оношноос болж хохирогч их хэмжээний мөнгө, сэтгэл санаагаар хохирсон тухайгаа дуулгасан юм.

Түүнчлэн "Гранд мед” эмнэлэгийнхэн халдашгүй, дархан эрхтэй юм билээ.

Тэрбээр хэвлэл мэдээллийн байгууллага нь уншигчиддаа тэнцвэртэй үнэн зөв мэдээллийг хүргэх үүрэгтэй . Харин Fact.mn дээрх 27 настай эмэгтэй амиа алдсан талаарх мэдээллийг хүргэсний төлөө "Гранд мед” эмнэлэгийн удирдлагууд манай сайтыг цагдаад өгч, утсаар ярин дарамталж эхлээд байгаа юм. Тэд хэвлэл мэдээллийн байгууллагыг үнэ цэнэгүй, зөвхөн мөнгөний төлөө ажилладаг гэх зэргээр хандаж байгаа нь харамсалтай. Манай сайтыг мэдээлэл гаргасан даруйд редакци руу утасдаж "танайх наад мэдээллээ ав, та нарт мөнгө л хэрэгтэй байгаа биз дээ, хэдэн төгрөг авах юм,тохиролцьё, хоолонд орох уу” гэх зэргээр биднийг дарамтласан юм. Хэвлэл мэдээллийн байгууллагынхан,сэтгүүлчид өлсөглөн биш. "Гран мед” эмнэлэгийнхэн биднийг хэдхэн бор төгрөгөөр үнэлж, эцэст нь цагдаа шүүхэд өгч байгаа нь харамсалтай. "Жигүүр гранд” группын дэргэдэх дэлхийн стандартад нийцсэн гэх тус эмнэлэг чухам ямар ч эмнэлэгийг дагуулахгүй үйлчилгээ эмчилгээгээ сайн хэмээн өдөр шөнөгүй рекламддагийг бид мэднэ. Гэвч сүүлийн үед энэ эмнэлэгийн талаарх таагүй мэдээ гарах болсон нь өнөөх дэлхийн стандартад нийцсэн, сайн эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг гэдэг нь юу л бол. "Жигүүр гранд” группын Ерөнхийлөгч Д.Баттөр танаа, "Гранд мед” эмнэлэгийн дарга Д.Гончигсүрэн танаа....хэвлэл мэдээллийн байгууллага, хүний амь насыг мөнгөөр битгий хэмж гэж хэлмээр байна. Үргэлжлэл бий...

Эх сурвалж: Fact.mnУ.Сайхан


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2021/06/28, 14:12
2023/06/15, 17:18
2018/07/16, 15:13
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/07, 14:20
2016/07/25, 08:50
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2023/11/22, 13:45
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин