|

БНСУ-д гэрээгээр ажиллаж байхдаа нас барсан Монгол иргэний гэнэтийн ослын даатгалын мөнгийг Солонгосчууд хууль бусаар завшив


БНСУ-д гэрээгээр ажиллаж байхдаа нас барсан Монгол иргэний гэнэтийн ослын даатгалын мөнгийг Солонгосчууд хууль бусаар завшивМанай улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоогоод 25 дахь жилтэй золгож байна. Энэ хооронд улс төр, эдийн засаг, соёл боловсрол, хувийн хэвшлийн хооронд янз бүрийн салбарт хоёр орны харилцаа маш өргөн хүрээнд хөгжиж ирсэн билээ. Үүний нэг нь манай улс Солонгос улсын хөдөлмөрийн салбарт ажиллах хүч нийлүүлэх болсон явдал юм. Монголчууд Солонгос улсад гэрээгээр ажиллаад 10-аад жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд олон мянган залуучууд амьдрал ахуйгаа дээшлүүлэх хүсэлдээ дийлдэж харь орныг зорьсоор. Тус улсын бүхий л хүнд хүчир ажилд дайчлагдан гэр бүлээсээ хол, эрүүл мэндээ үл хайхран өдөр шөнөгүй ажилна. Гэтэл БНСУ дахь Монголын иргэдийн эрх зүй орчинг хамгаалах нөхцөл маш муу байдаг бололтой. Энэ тухай дүүгээ тус улсад ослын улмаас алдсан нэгэн иргэн манай сайтад хандсан юм. Тэрээр дүү нь 2010 оны 8 сард БНСУ-ын хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж амьдрахаар тус улсыг зорьжээ. Гэвч тус улсад амьдарч байх үедээ 2013 оны 5 сард авто ослын улмаас энэ хорвоог орхиж, гэр бүл нь нөхөж баршгүй гарз хохирол учирсан байна. Үүний улмаас талийгаачийн ах БНСУ-ыг зорьсон бөгөөд энэ үеэрээ даатгалын тухай хууль болон албан байгууллага компани нь гэнэтийн ослын даатгалын нөхөн төлбөр даатгалын компаниар гаргуулахаар болсон аж. Энэ нь 2013 оны 7 сард талийгаачийн нэр дээр хариуцагч компаниар дамжин даатгалын байгууллагаас 150 сая вон нөхөн олговор олгогдсон байна. Энэ бүхнийг талийгаачийн ах 2014 оны 8 сард өөрийн биеэр БНСУ-д очиж даатгал олгогч компаниас мэдэж баримтийг авсан байдаг. Үүнийг хариуцагч компани нь болох "Жинён” компани нуун дарагдуулж 150 сая воныг бүрэн өгөлгүй өөрсдөө дундаас нь мөнгийг завшсан болох нь нотлогдсон. Тиймээс 2013 оны 10 сард Солонгос дахь Монгол улсыг төлөөлөх нэг нэг цэгийн үйлчилгээний албанд ханджээ. Тус газраас гэрээт өмгөөлөгч гаргаж асуудлыг шийдүүлэхээр болсон ч өмгөөлөгч нь ажилд хойрго хандсан гэнэ. Улмаар хэрэгт холбогдох нотлох баримт зэргийг цуглуулахгүй бусдын амаар 100 сая вон даатгалаас олгосон байна хэмээжээ. Тэрээр  100 сая воноос 2013 оны 7 сард 20 сая воныг орчуулагчаар дамжуулан ар гэрт нь өгсөн байна. Одоогоор компани сул зогсолттой ажилгүй байгаа тул 20 сая воныг авахаар боллоо. Шүүх цагдаагаар явах бол их цаг хугацаа орно хэмээн шийдвэр гарган ажилдаа хайхрамжгүй хандаж 13 сая воныг хариуцагчаас гаргуулан өөрийн ажлын хөлсөө аваад алга болжээ. 2014 оны 4 сард өмгөөлөгч нь холбогдох хэргийг үүгээр тохирлоо гэсэн шийд гарсан байжээ. Энэ хэрэгт орчуулагч эмэгтэй ихээхэн гар бие оролцсон байдаг. Элэг нэгтнээ луйвардаж буруу аргаар будаа тээж байгаа нь харамсалтай. Орчуулагчаар дамжуулан 20 сая вон өгсөн гэх эмэгтэй нь Солонгос хүнтэй гэр бүл болсон Монгол эмэгтэй байдаг бөгөөд 20 сая воныг 2013 оны 7 сард Монгол дахь хамаатан болох хүний дансруу шилжүүлэн авсан байдаг. Энэ асуудалд холбогдсон Монгол дахь иргэдийг ХУД-ын цагдаагийн хэлтэст хандан илрүүлж 2014 оны 3 сард Монгол мөнгөөр тооцуулан хагас дутуу гаргуулан авчээ. Орчуулагч гэх эмэгтэй энэ хэрэгт гэрчээр орно "өөрийн мэдэх бүхий л үнэнийг хэлнэ. Замаас нь би мөнгийг нь авсан нь миний буруу” гэж ярьж байжээ. Гэтэл БНСУ-д очсон даруйдаа ааш нь хувирч "Би энэ компанитай хамтран ажилдаг. Захирал нь Солонгосдоо шүүх цагдаагийн байгууллага бүх газарт танил ихтэй та нар юу ч олж чадахгүй” гэх зэрэг доромжмлсон өнгө аятай зүйл ярьжээ. Түүний яриагаар бол мөнгө завшсан "Жинён” компаний захирал гэх Пак Юүн Ам нь өөрийн улсдаа танил тал ихтэй аливаа асуудлыг эрх мэдэл, хээл хахуулиар шийддэг нэгэн бололтой. Мөн хүн чанараа алдсан орчуулагч эмэгтэй ч хариуцагч компаний талд үйлчилдэг болохыг баталж харуулав.

2014 оны 8 сард нэг цэгийн үйлчилгээний өмгөөлөгч тайлбарлахдаа "Хариуцагч компани 13 сая воныг цувуулж өгөөд холбогдохоо больсон. Би 150 сая вон авсан гэдгийг мэдээгүй. Намайг хуурсан байна. Надад 100 саяыг даатгалаас авсан. Орчуулагчаар дамжуулан 20 сая воныг нь өгсөн”  хэмээн ярьжээ. Улмаар өмгөөлөгч гэх хүн би гэрч хохирогчоор оролцоно гэсэн хариу өгсөн боловч сүүлдээ хэргээс зугтан холбоо ч барихгүй алга болсон байна. Арга ядахдаа энэ асуудлаар БНСУ-ын Чоннам хотын ….. цагдаагийн газарт 2014 оны 9 сард залилангийн хэргээр холбогдох этгээдүүдэд өргөдөр гаргасан. 2015 оны 2 сард хэргийг залилан биш хэмээн хэрэгсэхгүй болгосон гэнэ. Тиймээс эл шийдвэрийг байцаагчаас нь тодруулахад хэргийн талаар тайлбар өгөхгүй, "Өмгөөлөгч их үнэтэй байдаг. Та цааш явж чадах уу” гэсэн байр сууринаас ханджээ.

2015 оны 3 сард тус хотын өмгөөлөгчийн фермд хандан хууль бус аргаар мөнгө авсан хэргээр тухайн компани болон холбогдох этгээдүүдийг шүүхэд өгсөн байна. Гэвч 2015 оны 12 сарын эхээр Гуанжу хотын орон нутгийн шүүх …. хотын салбараас талуудын эрх ашиг болон бүх зүйлийг харгалзан 10 сая воныг хариуцагчаар гаргуулан өгнө гэсэн шийдвэр гаргажээ. Улс орны хөгжил, соёл, ахуйгаар дээгүүрт бичигддэг азийн бар улс гэх БНСУ нь хууль тогтоомж нь шударга бус, хээл хахууль, хэн нэгний эрх ашигт нийцүүлэн үйлчилдэг бололтой. Тус "Жинён” гэх хариуцагч компани нь ажилчдынхаа амь насаар ашиг олж болохыг тус улс хуулиараа хүлээн зөвшөөрсөн байдаг бололтой.

Нийтдээ даатгалын нөхөн төлбөрийн 30 хүрэхгүй хувийг хохирогчид олгоно гэсэн шийдвэр нь үнэнд нийцэхгүй гомдолтой байгаа юм. Тиймээс энэ хэргийг цааш нь давж заалдах шүүх ажиллагаар үнэн зөвийг олж тогтоолгон даатгалыг нөхөн төлбөрийн талаар хувийн өмгөөлөгчийн ферм ажиллаж байгаа аж.

БНСУ дахь нэг цэгийн үйлчилгээний байгууллагийн хамтран ажилдаг өмгөөлөгч нар нь шударга үнэний төлөө бус харин нутаг нэгтний үзэл илт давуу байдаг шиг. Өмгөөлөгчид нь Солонгосчуудаа хаацайлж Монгол иргэдийн эрх ашгийг өмгөөлөн шударга үнэнд үйлчилдэг гэхэд эргэлзээтэй. Мөн БНСУ-п суугаа элчин сайдын яам нь энэ хэрэгт тоомжиргүй хандаж, үүрэг хариуцлагаа умартан "Бидэнд энэ мэт хийх ажил зөндөө байна. Холбогдох газар шүүхэд нь өөрсдөө ханд” хэмээн хээвнэг суув. Энэ үйлдэл Монголын төр хилийн чандад байгаа Монгол иргэдээ хөсөр хаясан үйлдэл мэт ойлгогдож байна.  Саяхан Монгол улсад БНСУ-ыг ерөнхий сайд айлчлан 2 улсын иргэдийн харилцан ойлголцол, иргэдийн харилцааг өндөр түшвинд хөгжүүлэх талаар хамтран ажиллах асуудал хөндөөд явсан. Үүний хэрэгжилтийг БНСУ-ын төрийн албад болон шүүх байгууллага шат шатандаа үнэн зөвийг хэрхэн хэрэгжүүлж, шийдвэр гаргахыг харах л үлдлээ. Энэ бүхнийг Солонгос дахь Монголчууддаа анхааруулж, сэрэмжүүлэх үүднээс ярьж байгаа тухайгаа талийгаачийн ах өгүүлж байлаа.

Өнөөдөр Солонгос улсад олон мянган Монгол залуучууд эрүүл саруул эх орноосоо явж өвчний үүр болон эх орондоо буцаж ирж байна. Эд хийж бүтээх идэр залуу насандаа мөнгөний төлөө харь оронд очиж боол шиг хөдөлмөрлөж шулуулдаг ч ямар нэг эрсдэл тулгарч амь насаараа хохироход мөн л амь нас нь мөнгө олох арга болж байгаа нь харамсалтай. Тус улсад ажиллаж амьдардаг Монголчуудыг хууль ёсыг нь мэдэхгүйд далимдуулж ямар нэг байдлаар залилах хохироох асуудал их байдаг бололтой. Шүүх цагдаагаар явах гэсэн хүсэлтэй Монгол иргэдийг хэл ус, хууль цаазыг нь мэдэхгүйг овжиноор ашиглаж хөрөнгө мөнгө өртөг өндөрөөр далайлган амыг нь тагладаг үйлдэл ажиглагдав. Үүнд гадаадад суудаг Монгол иргэдээ хамгаалж чаддаггүй төр засаг ч буруутай.

Эх сурвалж: Шуурхай.мн

barimt1

barimt2

barimt3


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин