|

АМЬТАН БОЛЖ ХУВИРДАГ ХУВИЛГААН ЛАМ /ХУУЧ ЯРИА /


АМЬТАН БОЛЖ ХУВИРДАГ ХУВИЛГААН ЛАМ /ХУУЧ ЯРИА /

 

Энэ хачирхалтай явдал гучаад оны хэлмэгдүүлэлтийн үед болсон гэдэг. Хүрээ хийдэд олон жил шавилан суусан Гэпил гэдэг лам ер бусын ид шид, увдисыг эзэмшсэн хүн байжээ. Тэрбээр хийдийнхээ толгой ламА нарын нэг байсан тул "До" яамныхан хамгийн түрүүнд Гэпилийг хэдэн том лам нарын хамт барьж хэр гэрт хорьсон байна.


Гэпил гавж ардын засгийг үзэн яддаг байсны учир гэвэл мань хүний хөдеөд байсан олон зуун малыг хувьсгалчид хураан авч ядууст тараан өгснеөр Гэпил гавж ердеө л таван ханатай гэр, хэдэн баринтаг номтойгоо хоцорчээ. "До" яамныхан хар гэрт хоригдож байсан том лам нарыг ээлж дараалан байцааж буудан хороосоор Гэпил гавжийн ээлж болжээ. Гэпил гавж нөхеддөе "Би ч яахав, Утай, Гүмбэнд хэдэн жил далдын ид шид сурсныхаа ачаар амьд мэнд гарчихна. Та нар минь л хайран байна даа. Энэ ид шидийг та нарт зааж егех цаг хугацаа даанч алга даа" гэж халагладаг байжээ.

Ингээд нэгэн өдер буутай цэрэг ирж Гэпил гавжийг До яамны мерден байцаагч руу туусан байна. Байцаалт авч байсан гэр нь хар гэрээс нэлээд зайтай ажээ. Гэпил гавж зориуд удаан явж, өөрийгөө бясалган тарнидаж эхэлсэн байна. Буутай цэрэг түүнийг хурдан яв гээд бууныхаа бөгсөөр ёворчээ. Эхний удаа ёвроход бууны үзүүрт Гэпилийн махан бие мэдрэгдэж байв. Гэпил гавж зориуд орхимжоо толгой дээгүүрээ нөмөрч удаан явсаар байв. Хедөлж цехөх Гэпилийг енеех цэрэг дахин бууныхаа амаар ёвроход үнэхээрийн гайхалтай юм болж гавжийн махан бие мэдрэгдсэнгүй, бууны үзүүрт Гэпил гавжийн лам дээл, орхимж хоёр нь өлгөгден хоцорсон байна. Гэпил гавж ийнхүү далдын ид шид, тарни бясалгалынхаа хүчээр дээл, орхимжоо үлдээгээд гэнэт алга болжээ.

Өнөөх цэрэг жигтэйхэн сандарчихсан амьтан До яамны төлөелегч дээр гүйж ирэн болсон явдлыг ярьж, еөрее том толгой ламыг алдсан хэрэгтээ баахан банга хүртэж, хэд хоног хар гэрт хоригдлоо. Удалгүй ямар ч гэм буруугүй енөөх цэрэг "Хувьсгалын эсэргүү том ламтай хуйвалдсан, түүнийг зориуд оргуулсан, японы тагнуул, ардын дайсан, хувьсгалын эсэргүү" энэ тэрээрээ баахан дуудуулж байгаад арван жилийн хорих ялтайгаар шорон руу цөлөгдсөн байна.

Тэгэхнээ Гэпил гавж номынхоо ид шидээр ийнхүү хэдэн едер алга болоод долоо хоногийн дараа нутгийнхаа нэгэн айлд ном айлдан, цай хоолоор дайлуулаад сууж байхад нь улаан коммунист нэгэн эвлэлийн гишүүн тааралджээ. Тэр эвлэлийн гишүүн тэр дороо "До" яамны төлөөлөгчид энэ тухай давхин очиж дуулгахад телөелегч буутай хоёр цэрэг дагуулсаар яаравчлан давхиж ирсэн байна. Морьдын төвөргөөнийг алсаас сонссон Гэпил гавж гэрийн эзэнд "За хө, миний эрлэп/ҮД намайг баривчлахаар ирж явна. Үтэр түргэн явах минь" гэлээ. Гай болж тэр айлд уналгын бэлэн морь байсангүй. Хүү нь ганц морио унаад хониндоо явсан байжээ.

Гэпил гавж гэрээс гаран хойд уулын энгэр рүү хар гүйхээрээ алхлаа. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр гавжийн араас маань уншин залбирч "Хөөрхий минь сайн лам байсан юмсан. Ингээд эрлэгүүдийн гарт орж бурхны оронд одох хувьтай байж дээ" гэлцэн зогсож байв. "До" яамны телөөлөгч хоёр цэргийнхээ хамт тээр холоос "Зогс, буудлаа шүү" гэж хашгирсаар Гэпилийн араас ухасхийв. Гавжийг айлгах санаатай толгой дээгүүр нь хоёр ч удаа хий буудлаа. Гэпил гавж тэдний буудахыг юман чинээ тоолгүй цааш хурдлан алхсаар байв. 

Нэхүүл гурав ч хар хурдаараа давхисаар Гэпил гавжид зуугаад метр ойртоод байтал үнэхээрийн гайхалтай юм болж, гэрийн эзэд, хөеж яваа гурвыг харсаар байтал гавж гэнэт тарвага болж хувираад нэгэн нүх рүү гүйгээд орчихов. Хөеж явсан гурав ч мэл гайхаж, цэл хөхөрсөн байна. 

Тэд тарваганы нүхийг баахан сахиж байгаад аргаа баран явж одсон байна. Гэпил гавж ийнхүү алга болох, амьтан болж хувирах ид шидээ хэрэглэж явсаар энэ их эрдмийг эзэмшсэн Утай, Гүмбэндээ очиж өндөр наслаад бурхны орондоо одсон гэдэг.

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Yesterday, 16:38
Yesterday, 15:19
Yesterday, 15:13
Yesterday, 13:33
2018/10/18, 18:40
2018/10/18, 16:55
2018/10/16, 16:33
2018/10/16, 16:02
2018/10/16, 13:48
2018/10/16, 12:26
2018/10/16, 12:21
2018/10/16, 12:19
2018/10/16, 10:07
2018/10/15, 14:36
2018/10/15, 13:28
2018/10/15, 11:58
2018/10/15, 11:53
2018/10/15, 11:38
2018/10/15, 11:20
2018/10/15, 11:16
2018/10/15, 11:12
2018/10/15, 11:09
2018/10/15, 11:04
2018/10/15, 10:12
2018/10/15, 09:52
2018/10/15, 09:15
2018/10/15, 09:13
2018/10/15, 09:10
2018/10/15, 09:06
2018/10/15, 09:02
2018/10/12, 15:38
2018/10/10, 16:36
2018/10/10, 16:32
2018/10/10, 16:30
2018/10/10, 12:37
2018/10/10, 11:26
2018/10/10, 11:24
2018/10/10, 11:21
2018/10/10, 11:16
2018/10/10, 11:10
2018/10/10, 11:04
2018/10/10, 10:51
2018/10/10, 10:46
2018/10/10, 09:30
2018/10/09, 17:01
2018/10/09, 16:56
2018/10/09, 16:51
2018/10/09, 16:46
2018/10/09, 11:13
2018/10/09, 10:41
2018/10/09, 09:42
2018/10/09, 09:38
2018/10/05, 11:16
2018/10/05, 10:45
2018/10/05, 10:42
2018/10/05, 10:32
2018/10/05, 09:21
2018/10/04, 17:01
2018/10/04, 14:54
2018/10/04, 14:32
2018/10/04, 14:22
2018/10/04, 14:18
2018/10/04, 11:58
2018/10/04, 11:15
2018/10/04, 10:28
2018/10/04, 10:03
2018/10/03, 16:41
2018/10/03, 15:27
2018/10/03, 14:46
2018/10/03, 14:34
2018/10/03, 12:38
2018/10/03, 12:30
2018/10/03, 12:27
2018/10/03, 11:54
2018/10/03, 11:43
2018/10/03, 11:38
2018/10/03, 11:33
2018/10/03, 11:20
2018/10/03, 11:12
2018/10/03, 11:07
2016/05/30, 09:27
2014/10/27, 21:34
2017/03/06, 15:55
2016/07/27, 09:47
2015/04/09, 12:30
2014/12/05, 14:30
2015/01/07, 13:33
2015/02/03, 09:48
2017/05/03, 10:42
2014/12/29, 13:27
2015/12/18, 15:59
2015/01/21, 18:11
2015/01/05, 11:38
2016/05/16, 13:04
2014/10/10, 15:36
2015/01/23, 10:16
2017/01/12, 10:49
2014/12/19, 15:42
2017/05/11, 11:37
2016/06/10, 20:06
2015/12/03, 17:31
2014/10/10, 15:35
2016/09/01, 12:25
2017/06/07, 16:30
2016/06/20, 12:32
2016/01/05, 17:52
2016/05/20, 10:49
2014/10/12, 22:16
2015/01/23, 20:42
2016/09/01, 12:28
2016/07/28, 11:18
2015/08/01, 05:32
2017/03/14, 17:04
2014/10/12, 22:16
2014/12/15, 13:01
2014/10/20, 10:41
2014/12/26, 15:41
2014/12/08, 12:49
2017/05/03, 13:50
2014/10/20, 19:51
2015/02/03, 11:30
2016/05/24, 19:44
2014/10/21, 17:49
2014/12/17, 12:52
2014/12/09, 18:32
2015/01/06, 07:40
2015/02/06, 18:14
2015/01/13, 13:17
2014/12/17, 12:25
2014/12/19, 18:35
Дэлхий дахинд
Сонин хачин