|

Хүний амьдрал дахь сонин хачин явдлууд


 Бидний амьдралд заримдаа итгэхийн аргагүгй сонин хачин явдлууд болж байдаг. Тэгвэл энэ удаад дэлхийн заримл улс орнуудад болсон сонин хачин явдлуудаас хүргэж байна

-1975 онд Бермудад мопед унасан нэгэн эр такситай мөргөлдөн харамсалтайгаар амиа алдсан явдал болжээ. Гэтэл яг нэг жилийн дараа тэрхүү залуугийн төрсөн ах нь осолд орсон тэрхүү мопедыг унаж яваад дүүгийнхээ осолд орсон яг тэр газарт такситай мөргөлдөн мөн амиа алджээ. Хачирхалтай нь түүнтэй мөргөлдсөн такси дүүтэй нь мөргөлдсөн мөнөөх такси мөн байсан бөгөөд тэр машиныг осол гарах үед жолоодож явсан жолооч барьж явснаас гадна тэр үед тээвэрлэж явсан зорчигч хоёр дахь осол гарах үед мөн л тэр таксинд сууж явсан ажээ.

-Ихэр ах дүүс Жим Левис, Жим Спрингер нар ихэр гэдгээ мэдээгүй явж. Тэднийг төрөх үед ээж нь амиа алдсанаас тэднийг өөр өөр айлд өргүүлсэн аж. Тэднийг өргөж авсан эцэг, эхчүүд нь хоёуланд нь Жим гэдэг нэр өгчээ. Тэд мөн нохойтой байсан бөгөөд нохойнууд нь Той гэдэг нэртэй байж. Хоёулаа Линда гэдэг бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд аль аль нь хүүтэй болж, хүүгээ Жэймс Алан хэмээн нэрлэсэн аж. Бие биеэ мэдэхгүй ихрүүд хоёулаа нэгэн зэрэг эхнэрээсээ салан өөр бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд шинэ эхнэрүүд нь Бетти гэдэг нэртэй байжээ.

-АНУ-ын гурав дахь ерөнхийлөгч Томас Жефферсон Тусгаар тогтнолын тунхаг бичгийг бичин, түүнд нь түүний өмнөх ерөнхийлөгч Жон Адамс тусалсан байдаг. Нэгдсэн улсын конгресс Тусгаар тогтнолын тунхаг бичгийг 1776 оны 7-р сарын 4-ний өдөр баталсан түүхтэй. Харин энэхүү баримт бичгийг боловсруулан батлуулсан хоёр ерөнхийлөгч Тунхаг бичгийг баталснаас яг 50 жилийн дараа буюу 1826 оны 7-р сарын 4-ний өдөр таалал төгсчээ.

-1914 оны нэгэн өдөр нэгэн герман эмэгтэй шинэхэн төрсөн нялх хүүгийнхээ зургийг хальснаа буулган Страссбург дэх хальс угаан боловсруулах газарт зургаа угаалгахаар өгчээ. Гэтэл тэр үед Дэлхийн I дайн эхлэн тэрхүү хальс үрэгдэн алга болсон гэнэ. Түүнээс хоёр жилийн дараа нөгөө эмэгтэй хуучин байсан газраасаа 100 гаруй милийн зайтай газар болох Франкфуртээс шинэ хальс худалдан авч шинэ төрсөн охиныхоо зургийг авсан байна. Ингээд хальсаа өгөн угаалгатал  охины зураг бус хоёр жилийн өмнө авсан хүүгийнх нь зураг гарч ирэх нь тэр. Учрыг лавлатал түүний анх угаалгахаар өгсөн хальс боловсруулалтад оролгүй хаяг наагдан дахин худалдаанд гарсан байсан аж. Ийнхүү герман эмэгтэй хүүгийнхээ зургийг авсан хальсыг хоёр жилийн дараа олж авчээ.

-XIX зууны алдартай аймшгийн адал явдлын зохиолч Эдгар Аллан "Артур Гордонд тохиолдсон явдал” нэртэй зохиол бичжээ. Тэрхүү зохиолд хөлөг онгоцны сүйрлээс амьд үлдсэн дөрвөн хүн задгай далайд салаар олон хоног унд хоолгүй хөвсөн тухай өгүүлдэг аж. Олон хоног идэх юмгүй явсан тэдгээр дөрвөн хүн амьд гарахын эрхэнд уг хөлөг онгоцонд ажилладаг байсан залууг алж идэх бөгөөд тэрхүү хүүгийн нэрийг Ричард Паркер гэдэг нэртэй байсан тухай зохиолд өгүүлдэг байна. Гэтэл тэрхүү зохиол гарснаас хойш хэдэн жилийн дараа 1884 онд Мигнонеттэ хэмээх хөлөг онгоц живж зохиолд өгүүлсэн шиг дөрөвхөн хүн амьд гарчээ. Тэдгээр дөрвөн хүн далайн усанд салтай мөн зохиолд өгүүлсэнтэй адил хоног хөвсөн бөгөөд өлссөнөөсөө болоод живсэн хөлөг онгоцон дээр ажилладаг байсан хүүг алж идсэн бөгөөд тэр хүүгийн нэр мөн зохиолд гарсантай адил Ричард Паркер гэдэг байжээ.

-1930 онд Детройт хотын иргэн Жозеф Фиглок нэгэн нялх хүүхдийн амийг аварчээ. Түүнийг хотын гудамжаар алхаж явтал өндөр байшингийн цонхноос нэгэн хүүхэд унаж иржээ. Тэрхүү хүүхэд Фиглокийн толгой дээр унаж ирсэн бөгөөд азаар хүү болоод бас залуу эрийн хэн хэн нь гэмтэлгүй өнгөрчээ. Гэтэл түүнээс яг нэг жилийн дараа Жозефыг тэр гудамжаар явж байтал мөн өнөөх цонхноос нөгөө хүү дахин унаад иржээ. Жилийн өмнө явдал дахин болж хүү, эр хоёр мөн л эсэн мэнд өнгөрчээ.

-1973 онд жүжигчин Энтони Хопкинс Жорж Фейферийн романаас сэдэвлэн бүтээх "The Girl From Petrovka” кинонд тоглохоор болжээ. Лондонд тэрхүү зохиолын хувилсан эхийг ч олоход бэрх байсан тэр үед Энтони Хопкинст нэгэн хачирхалтай явдал тохиолджээ. Хопкинс галт тэрэгний буудлын сандал дээр хэвтсэн нэгэн хавтастай зүйл олсон нь тэрхүү романы зохиолч Жорж Фейферийн гараараа бичсэн жинхэнэ эх нь байсан аж. Фейфер гар бичмэлээ найзынхаа машинд орхитол тэр нь найзынх нь машинаас хулгайд алдагдчихсан байсан аж. Харин тэрхүү зохиолоор хийх кинонд тоглохоор сонгогдсон жүжигчин нь галт тэрэгний буудал дээрээс олсон ажээ.

-Италийн хаан Умберто Монза хотод нэгэн жижиг ресторанд хоол идэхээр өөрийн генерал Эмилио Понзиа-Ваглиа болоод бусад бараа бологчдынхоо хамт оржээ. Хааны захиалсан хоолыг рестораны эзэн өөрийн гараар авчрах үед хаан нэгэн зүйлийг ажигласан байна. Тэрхүү рестораны эзэн өөртэй нь усны дусал мэт адилхан байж. Ингээд хаан тэрхүү эртэй ярилцан тэд бие хаагаараа ч бус бусад олон зүйлээрээ адилхан болохыг олж мэджээ. Рестораны эзэн Умберто хаантай адил 1844 оны 3-р сарын 14-ний өдөр төрсөн байж. Түүний төрсөн хот нь хааныхтай адил, рестораны эзний эхнэрийн нэр хааны гэрлэсэн бүсгүйн нэртэй адил Маргарита гэдэг байжээ. Түүнчлэн тэр эрийн ресторанаа нээсэн өдөр нь Умбертогийн Италийн хаан ширээнд суусан өдөртэй давхцаж байсан аж. Хамгийн сонирхолтой нь Рестораны эзэн 1900 оны 7-р сарын 29-ний өдөр Италийн хаан Умберто анархист үзэлтнүүдэд хороогдсон тэрхүү эмгэнэлт өдөр нууцлагдмал нэгний суманд өртөн амиа алдсан байна.

-Америкийн нэртэй зохиолч Анн Парриш 1920 онд Парист нэгэн хуучны номын дэлгүүрээр оржээ. Тэрбээр өөрийн хүүхэд ахуй цагтаа хамгийн их дуртай байсан Жак Фрост болон түүнд тохиолдсон явдалууд нэртэй номоо худалдан авчээ. Тэгээд гэртээ авчраад нөхөртөө номоо өгөхдөө "Энэ ном яагаад ч юм миний бага насыг санагдуулаад байх юм” хэмээн хэлсэн аж. Нөхөр нь уг номыг нээгээд үзтэл эхний хуудсан дээр нь "Anne Parrish, 209 N. Weber Street, Colorado Springs.” Гэсэн бичиг байх нь тэр. Тэрхүү хаяг нь Анн Парришийн хүүхэд ахуй цагтаа амьдардаг байсан газрын хаяг аж. Хүүхэд ахуй цагийг нь санагдуулсан номоо худалдан авахдаа алдарт зохиолч өөрийнхөө эзэмшдэг байсан номоо авсанаа гэртээ ирсэн хойноо мэдсэн нь тэр ажээ. 


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
2018/04/20, 12:21
2018/04/20, 11:29
2018/04/20, 11:16
2018/04/19, 17:03
2018/04/19, 13:21
2018/04/19, 12:38
2018/04/19, 12:32
2018/04/19, 11:46
2018/04/19, 11:03
2018/04/19, 10:58
2018/04/18, 11:11
2018/04/17, 18:25
2018/04/17, 17:08
2018/04/17, 13:08
2018/04/17, 12:44
2018/04/17, 11:57
2018/04/16, 13:23
2018/04/14, 14:46
2018/04/14, 14:28
2018/04/13, 18:18
2018/04/13, 16:46
2018/04/13, 13:46
2018/04/13, 12:56
2018/04/13, 12:00
2018/04/12, 12:43
2018/04/12, 11:51
2018/04/11, 12:37
2018/04/11, 10:22
2018/04/10, 13:31
2018/04/10, 13:19
2018/04/10, 12:51
2018/04/10, 11:51
2018/04/10, 10:39
2018/04/09, 15:44
2018/04/09, 11:17
2018/04/06, 15:09
2018/04/05, 17:13
2018/04/05, 15:48
2018/04/05, 13:45
2018/04/04, 12:52
2018/04/04, 11:44
2018/04/04, 11:33
2018/04/03, 14:17
2018/04/03, 11:57
2018/04/02, 20:44
2018/04/02, 20:43
2018/04/02, 20:42
2018/04/02, 14:51
2018/04/02, 12:22
2018/04/02, 11:55
2018/03/31, 13:29
2018/03/30, 13:10
2018/03/29, 14:15
2018/03/28, 10:54
2018/03/28, 10:05
2018/03/27, 12:29
2018/03/26, 12:36
2018/03/26, 12:25
2018/03/26, 10:29
2018/03/26, 10:17
2018/03/23, 13:42
2018/03/23, 11:50
2018/03/22, 16:11
2018/03/22, 16:10
2018/03/22, 16:06
2018/03/22, 10:54
2018/03/21, 12:09
2018/03/21, 11:54
2018/03/20, 13:43
2018/03/20, 11:57
2018/03/20, 11:55
2018/03/19, 12:00
2018/03/16, 14:36
2018/03/15, 16:12
2018/03/14, 11:03
2018/03/14, 10:20
2018/03/13, 19:30
2018/03/13, 18:05
2018/03/13, 11:49
2018/03/13, 11:23
2016/05/30, 09:27
2014/10/27, 21:34
2015/04/09, 12:30
2017/03/06, 15:55
2015/01/07, 13:33
2014/12/05, 14:30
2016/05/16, 13:04
2016/07/27, 09:47
2017/01/12, 10:49
2015/02/03, 09:48
2015/01/21, 18:11
2016/06/10, 20:06
2016/06/20, 12:32
2014/10/10, 15:36
2015/01/05, 11:38
2014/12/29, 13:27
2015/08/01, 05:32
2014/10/12, 22:16
2014/12/15, 13:01
2015/01/23, 10:16
2014/10/12, 22:16
2014/12/08, 12:49
2014/10/21, 17:49
2014/10/20, 10:41
2015/02/06, 18:14
2014/10/20, 19:51
2015/02/03, 11:30
2014/12/09, 18:32
2014/12/19, 15:42
2014/10/10, 15:35
2015/12/18, 15:59
2015/01/06, 07:40
2014/12/26, 15:41
2014/12/17, 12:52
2014/12/19, 18:35
2016/07/28, 11:18
2015/01/13, 13:17
2014/12/19, 18:18
2014/12/12, 12:18
2014/10/23, 19:56
2014/10/21, 17:09
2014/12/17, 12:25
2014/12/19, 19:02
2014/12/18, 13:34
2015/01/23, 20:42
2014/12/26, 15:14
2015/04/13, 12:03
2015/01/27, 10:46
2015/01/06, 08:04
2014/12/26, 09:44
Дэлхий дахинд
Сонин хачин