|

Эзэнтэй мөрөөдөл


Эзэнтэй мөрөөдөл

 

Номын хэлэлцүүлэг хийдэг жижигхэн кафед мөрөөдөл гэх сэдвээр ахлах ангийн хүүхдүүд хоорондоо ам уралдан ярилцана. Тэдгээр хүүхдүүд нэг нэгнээсээ "Мөрөөдөл чинь юу вэ?” хэмээх сонирхолтой асуултыг асуух аж.

Улмаар эхний хүүхэд "Би алдартай загвар зохион бүтээгч болохыг мөрөөддөг” гэж хариулав. Харин дараагийн хүүхэд "Би өөрийн гэсэн дэлхийд танигдсан машины үйлдвэртэй болно” хэмээн бодлоо хуваалцана. Ийнхүү ээлжлэн мөрөөдлөө хэлсээр хамгийн сүүлийн хүүхэд мөрөөдөл гэх асуултад хариулав. Тэрээр "Монголд мөрөөдөл биелдэггүй учир мөрөөддөггүй” хэмээн учирлав.

Тэгвэл таны хувьд мөрөөдөл гэж юу вэ? Магадгүй хүн бүр өөрөөр хариулах байх. Гэхдээ Монголд мөрөөдөх, мөрөөдлөө биелүүлэхэд хэр боломжтой бол хэмээх асуултад хариулт хайхыг хичээлээ.

Мөр+өөдөл=Мөрөөдөл

Мөрөөдөл гэх үг нь өөрөө асар өргөн цар хүрээтэй ойлголт. Хүн бүрд л жижиг, том мөрөөдөл бий. Харин улс орон болгоны мөрөөдөл гэх ойлголт түүндээ хүрэх зам харилцан адилгүй. Жишээ нь, олон кино, дуун дээр гардаг "Америк мөрөөдөл” гэх ойлголт нь хүн болгон эрх тэгш, өөрөө л хичээвэл юуг ч хийж бүтээх бүрэн боломжтой гэсэн утгатай. Энэ санаа нь тэдний улс гүрний бодлого, хүмүүсийн өдөр тутмын үзэл бодолтой шууд холбоотой аж. Ийм ч учраас АНУ-ын иргэд өргөн цар хүрээтэй дэлхийн түвшинд сэтгэж, чаддаг. Тэд хүсвэл мөрөөдөж, хөдөлмөрлөөд маргааш хүссэн бизнесээ үүсгэх боломжтой хэмээн итгэдэг. Цаашлаад Ерөнхийлөгч болох ч тэдний хувьд боломжтой зүйл. Харин монгол залуусын хувьд дээрх ойлголтоос хэтэрхий хол, хөндий. Тэдний хувьд мөрөөдөл гэдэг зүйл нь аль хэдийнэ нийгмийн нөхцөл байдал, эдийн засаг, хөгжил дэвшлээс болж мартагдахад хүрсэн гэж хэлэхэд хилсдэхгүй биз.

Мөрөөдөл гэдэг ганцхан итгэл, сэтгэлээр жолоодоод хүрдэг зүйл огтоос биш. Мөрөөдөлдөө хүрэхэд наад зах нь улс орны эдийн засаг болон гарааны эрх тэгш байдал асар нөлөөтэй. Тиймээс бидний хувьд бусад улсад байдаг энгийн зүйлс мөрөөдөл мэт болсон.

Тухайлбал, өнөөдөр дундаж орлоготой монгол хүн тохилог хоёр өрөө орон сууц, хэрэглээндээ унах машиныг бэлэн мөнгөөрөө авах боломжгүй. Харин лизинг хийнэ гэвэл сарын цалингийн ихэнх хувь нь байр, машины мөнгөнд урсана. Ингээд үлдсэн хэдэн төгрөгөөр нь гэртээ бага зэргийн хүнс аваад л дуусна. Ингээд л сурч боловсрох, чөлөөт цагаа зарцуулах цаашлаад мөрөөдлөө биелүүлэхэд зориулах мөнгө үлдэхгүй дуусах жишээтэй. Нөгөө талдаа нийгмийн тэгш бус байдал ч гэсэн залуусын мөрөөдлөө биелүүлэх боломжийг хойш татна.

Эзэнтэй мөрөөдөл

Соёлын сайд Ч.Номин

Коммунизмын үед хүн бүрд ижил боломж өгч байсан нь үнэн. Энэ үед бүх юм тэнцүү байсан болов уу. Одоо бол бид хүүхдүүддээ өөрийнхөө чадлаар ирээдүйг бүтээх итгэлийг өгөх хэрэгтэй. Ижилхэн боломжтой нийгэмд өөрийнхөө чадлаар цойлж гарч ирэх боломжийг хүүхдүүддээ олгох нь Монгол мөрөөдөл болов уу. 

Уг нь нэг Монгол иргэн том мөрөөдөлтэй байж түүндээ шударга үнэн замаар хүрч чадвал эргээд улс орны хөгжил дэвшилд ч асар эерэг нөлөөтэй. Тэр хэрээрээ нийгэм хүсэл тэмүүлэлтэй, зорилготой залуусаар дүүрнэ.

Эзэнтэй мөрөөдөл

IT инженер О.Ану

Одоо миний сонирхон судалж буй салбар бол квантын компьютерын технологи. Би цоо шинэ зүйл зохион бүтээхийг мөрөөддөг. Яг л анх уурын хөдөлгүүр бүтээгдэж хот сууринуудыг зам тээвэр холбож байсан шиг. Мөн интернэт бий болж хүмүүсийн амьдрал дижиталаар холбогдсон шиг тийм дараагийн шатны технологи бүтээхийг хүсдэг. 

Улмаар улс орныхоо өрсөлдөх чадварыг сайжруулна. Харин манай нийгмийн өнөөдрийн бодит үнэн төрх үүнээс тэс хол. Гэвч залуус мөр зэрэгцэн алхаж, өөдлөх боломжийг эрж, хайсаар л байна.

Мөрөөдлөө биелүүлэхээр "харь орныг” зорих залуус

Амьдралд дөнгөж хөл тавьж байгаа залуус Монголдоо мэргэжлээрээ ажиллаад хүсэл мөрөөдлөө биелүүлж ая тухтай амьдрах бараг л боломжгүй гэж боддог. Тиймдээ ч эргэн тойрны ихэнх хүмүүс "Гадаад очиж сур, тэнд амьдар, яв” гэдэг үгийг л хэлэх болсон. Өнөөдөр эх орондоо ажил хийгээд л байдаг цалин нь амьдралын наад захын хэрэгцээндээ хүрдэггүй. Гэтэл өндөр хөгжилтэй оронд иргэдийнхээ ая тухтай байдлыг дээд зэргээр хангана. Цалин хөлс нь ч амьдралын наад захын хэрэгцээгээ хангаад цаана нь хуримтлал үүсгэх хэмжээний боломжийг олгодог. Тухайлбал, Японд нэг сар цалин дунджаар 3.3, Солонгост 4.6 сая төгрөг. Харин Монголд 1.2 сая төгрөг. Тиймээс залуус эх орондоо мөрөөдлөө биелүүлж амьдрах боломжгүй учир харь орныг зорихоос өөр сонголтгүй үлддэг.

Эзэнтэй мөрөөдөл

Архитектор Э.Солонго

Миний бодлоор мөрөөдөл гэж хүнийг ирээдүйгээ өнгөлгөөр харахад тусалдаг, өглөө босоод түүнийхээ төлөө хөдөлмөрлөхөд хэчнээн хэцүү байсан ч даваад гарах дэм болдог, хөдөлгөгч хүч гэж боддог. Архитектор хүн гэдэг утгаараа Франц улс гэхэд Эйфеллийн цамхаг санаанд ордог шиг, Монгол Улсыг илтгэх, хүн бүрд хүртээмжтэй, үндэснийхээ шинж чанарыг агуулсан, байгаль орчин болоод нийгэмд ээлтэй, олон улсын стандартад нийцсэн барилгын зураг төслийг гүйцэтгэх хүсэлтэй. Тиймээс мөрөөдлөө биелүүлэхийн тулд, чадварлаг боловсон хүчин болохоор харь орныг зорихоос өөр аргагүй.

Тэдний хувьд зарим нь харь оронд мөрөөдлөө орхиж хар ажил хийх хатуухан сонголтыг хийнэ. Харин бусад нь мөрөөдлөө эх орондоо биелүүлж чадахгүй учир бусад улс орныг зорино. Ерөөс аль ч сонголтыг хийсэн эх орноосоо л мордох сонголттой тулгарах аж.

Мөрөөдөхөд мөнгө төлдөг

Мөрөөдлийн тухайд хүмүүсийн хандлага янз бүр байдаг. Зарим хүн "мөрөөд, мөрөөдөхөд мөнгө төлөх биш” гэдэг. Гэвч зарим мөрөөдлийг биелүүлэхэд мөнгө төлдөг. Зүгээр л суугаад хүсэл, зорилго биелүүлэх боломжгүй. Үүний тулд хичээж, сурч боловсорч, өндөр мэргэжил эзэмшин оюундаа хөрөнгө оруулалт хийнэ. Цаашлаад улс оронд нь авлига хээл хахууль үгүй бол залуусын мөрөөдөл биеллээ олно. Ингэснээр том мөрөөдөлтэй дэлхийд өрсөлдөх чадвартай монгол залуус бэлтгэгдэх юм. Тэгж чадвал тэдний мөрөөдөл бөхөлгүй эзэнтэй үлдэх биз ээ.

 
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2023/06/08, 12:44
2018/12/12, 09:32
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин