Эрүүл мэндийн даатгал 20 жилийнхээ ойн хүрээнд иргэдийн дунд эрүүл мэндийн даатгалаас санхүүждэг байгуулагуудтай хамтран нээлттэй өдөрлөгийг эрдэнэт хотод өнөөдөр зохион байгуллаа.Өдөрлөгийг орхон аймгийн нийгмийн даатгалын эрүүл мэндийн алба хаан банкны санхүүжилтээр эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг байгуулагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм. Өдөрлөгийн онцлог
нь сургалт сурталчилгааг голлох бус үйлчилгээг
голлож анхан шатны үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.
Манай аймгийн хувьд эрүүл мэндиййн даатгалын сангаас санхүүжилт авдаг хувийн хэвшлийн 6 эмнэлэг 14 эмийн сан байдаг. Тийм
ч учраас эдгээр эмнэлэг, эмийн сангууд иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчлэх ёстой боловч энэ талын мэдээлэл иргэдэд бага байдаг учраас төдийлэн үйлчлүүлж
чаддаггүй. Тэгвэл өнөөдөр эдгээр байгуулагууд өөрсдийн явуулж байгаа үйл
ажиллагааг иргэдэд ил тод болгож, хөнгөлөлттэй, урамшуулалтай үнээр үйлчилж
байгаа юм. Өдөрлөгт хувийн эмнэлгүүдийн төлөөлөл, өрхийн эмнэлгийн эмч нар,
эмийн сангийн ажилтнууд оролцсон юм. Тэд анхан шатны үзлэг шинжилгээ эмчилгээг
цогцоор нь иргэдэд үзүүлж байгаа юм
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа