|

Ерөнхийлөгч өө, горьдоо гаргаарай


Хүүхдийн мөнгийг энэ жилээс зөвхөн Монгол Улсын Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-17 дугаар бүлэгт багтсан айл өрхийн 823 мянга орчим хүүхдэд олгохоор шийдвэрлэсэн. Харин амьдралын боломжтойд тооцогдож байгаа 18-20 дугаар бүлэгт хамаарч буй айлын 100 мянга орчим хүүхдэд мөнгө олгогдохгүй гэсэн үг. Тэгвэл өөрсдийгөө аль бүлэгт хамаарагдаж буйгаа тодорхойлох гэж мунгинаж байх зуур Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулж "Хүүхдийн мөнгөний тухай олон хүн хандаж анхаарахыг хүссэний дагуу УИХ-ын дарга, Ерөнхий Сайдтай ярилцлаа.

Хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу олгох нь зүйтэй гэж санал нэгдлээ. Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо. Хүүхдийн мөнгө бол монголчууд олуулаа, эрүүл өсч торниход чиглэсэн Монгол Улсын бодлого юм” хэмээн жиргэсэн нь олны анхаарлыг татаж талцахад хүргэв. Түүгээр ч зогсохгүй мэдээллийн сайтууд "Хүүхдүүдийг ялгаварлахгүйгээр мөнгө өгөхөөр боллоо” хэмээн бичсэн мэдээлэл нь хүмүүсийг төөрөгдүүлж орхих нь тэр.

Одоогоос гурван жилийн өмнө Нийгмийн халамж, үйлчилгээний газраас явуулсан гэх Өрхийн амьжиргааны төвшнийг тодорхойлох судалгаанд нийтдээ 712 мянган өрхийн 2,3 сая иргэн хамрагдсан байдаг аж. Энэхүү судалгааг үндэслэн 1-17 дугаар бүлэгт багтсан айл өрхийн 823 мянга орчим хүүхдэд энэ сарын 20-ноос эхэлж мөнгийг нь олгоно хэмээгээд буй. Хэрэв амьжиргааны төвшин дунд, тааруу өрх мөн энэхүү мэдээллийн нэгдсэн санд хамрагдаагүй, амьжиргааны төвшнөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа иргэд хүсэлтээ харьяа дүүргийнхээ нийгмийн ажилтанд өгч, шинээр бүртгүүлж, хамрагдах боломж бас бий аж. Энэ талаар Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Туваан "55 асуултаар өрхийн мэдээллийг авч, асуулт бүрт оноо өгч нийлбэрээр нь бүлгийг нь тогтоодог олон улсын аргачлалыг ашиглаж байгаа. Судалгааныхаа оноог тусгай томьёонд оруулж өрхийн мэдээллийн сангийн хэддүгээр бүлэгт орж байгааг тодорхойлсон. Асуулгад тухайн иргэний удаан хэрэглэгддэг эд хогшил гэдэг ангилалд гэр ахуйн цахилгаан хэрэгслүүд багтсан. Телевизор, хөргөгч, будаа агшаагч, угаалгын машин зэрэг цахилгаанаар ажилладаг бүх зүйл хамаарч буй юм. Иргэд тухайн үед авч байсан асуулгаас хамгийн ой тойнд үлдсэн хэсгээ бодож, өрхийн бүлгийг нь буруу тогтоочихлоо гээд ташаа ойлгоод байна. Монгол Улсад бүртгэгдсэн нийт өрхийн 86 хувь Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгаанд хамрагдсан.

Үлдсэн 14 хувь өрхийн мэдээллээ өгөхөөс татгалзсан. Хувийн нууцаа хамгаалж мэдээлэл өгөөгүй гэсэн үг. Санал асуулгад ороогүй өрхүүд хүүхдийн мөнгөнөөс автоматаар хасагдана. Гомдолтой хүмүүсийг бүртгэхэд ойролцоогоор 880-890 мянган хүүхэд Хүний хөгжлийн сангаас хүүхдийн мөнгөө авах боломж нээгдэнэ. Мөн 2013 оноос хойш тухайн өрхөд төрсөн хүүхдүүдийн мэдээллийг нэмж оруулах ажлыг давхар хийж байна. Ирэх оны төсөвт хүүхдийн мөнгө дутуу суусан байгаа. Тэгэхээр хүүхдийн мөнгийг гүйцэт олгохын тулд төсөвт тодотгол хийх шаардлагатай байна. Хоёрдугаар улирлаас судалгааг дахин хийнэ. Судалгааны асуулгыг ч өөрчилнө. Хамгийн гол нь иргэдийн яриад байгаа шиг угаалгын машин, хөргөгч, лед зурагттай айлыг 18-20 дугаар бүлэгт оруулаагүйг хэлье” гэв.

Ямартай ч энэхүү судалгаа хийгдээд даруй гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа болохоор учир дутагдалтай гэж бас хэлж болмоор. Учир нь, энэ хугацаанд зарим айлын амьжиргааны төвшин дордсон, дээрдсэн гэх үзүүлэлт гарч ирнэ. Тэгэхээр түүхий, үндэслэл муутай гэж хэлж болох энэхүү судалгааг дахин явуулах нь зүйтэй гэдэг дээр иргэд санал нэгтэй байна.

Харин Ерөнхий сайдтайгаа ч зөвшилцөөгүй мөртлөө энэхүү асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандсан Ерөнхийлөгч маань иргэдийн дунд "хүүхдийн мөнгөө авах юм байна” гэсэн хүлээлтийг үүсгэсэн болохоор өөрөө хариуцлагаа хүлээх ёстой. Хэрвээ түүний хэлснээр хүүхэд бүрт 20,000 төгрөгийг хэвээр нь өгөхөөр шийдвэл хамгийн түрүүнд төсөвт тодотгол хийх хэрэг гарах нь мэдээж. Баталсан төсөвт хүүхдийн мөнгө бүтнээрээ суугаагүй учир тодотгол хийхээс өөр аргагүй гэдгийг хэн хүнгүй л мэдэж буй. Тэгэхээр төсвийн тодотголд суух 60 гаруй тэрбум төгрөгийг хаанаас, ямар их үүсвэрээр гаргаж ирэх вэ гэдэг асуулт урган гарч ирнэ.

Харамсалтай нь, энэ жилийн төсвийн алдагдал 940,5 тэрбум төгрөг болсон. Тэгэхээр энэхүү 60 гаруй тэрбумыг нэмж тооцвол их наядын алдагдал хүлээх нь дамжиггүй. Ерөнхийлөгч өөрийн төсөвт байгаа 4,7 тэрбум төгрөгөө өгөөд ч хүрэхгүй учир энэ асуудал эцэслэн шийдэгдтэлээ багагүй цаг хугацааг шаардах нь. Ямартай ч эр хүн хэлсэндээ, эмээлт морь харайсандаа гэдэг шиг хэлсэн үгэндээ эзэн болж энэ олон хүний горьдоог гаргаарай даа Ерөнхийлөгч өө.
Эх сурвалж: www.assa.mn А.АКЭРКЭ

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2023/06/08, 12:44
2018/12/12, 09:32
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин