|

Сонгуульд зориулсан “сонирхолтой” бэлгүүд хөвөрсөөр...?


Сонгуульд зориулсан “сонирхолтой” бэлгүүд хөвөрсөөр...?

 

Улсын төсвийн хэмнэлт, цэцийн шийдвэр, улстөрийн нам хоорондын ойлголцлоос үүдэн зогссон, тодорхой хязгаарт орсон асуудлууд эхнээсээ шийдэгдэж эхлэв. Гэхдээ яг шийдэгдсэн гээд зарлачихаж  бас болохгүй. Шийдэхээр гарц эрэлхийлж байна гэдгээ олон нийтэд мэдээлсэн явдал юм. Эдгээрээс тоймлон хүргэж байна.

 

Ипотекийн зээлийн хүүг 5 хувь  болгоно

Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс үүдэн найман хувийн хүүтэй ипотекийн зогсоод сар гаруй хугацаа өнгөрч байна. Уг асуудлыг зохицуулахаар Хуульзүйн байнгын хороон дээр байгуулагдсан ажлын хэсэг ирэх Баасан  гарагт хуулийн төслөө өргөн барих аж. Ингэснээр цагаан сараас өмнө ипотекийн зээлийн асуудал шийдэгдэх төлөвтэй байгаа юм.

Ипотекийн зээл шинэ шинэ бэлэг, бонус дагуулсаар арай өөр журмаар олгогдож эхлэх амлалтыг АН-аас өглөө.

Тодруулбал,  АН-аас ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох боломжгүй. Шоу хийхээ больцгоох хэрэгтэй гэдгийг  албан ёсоор онцоллоо. Харин жилийн 8 хувийн хүүг тав хүртэлх хувиар бууруулах боломжтой гэж мэдэгдэв. Ингэснээр сардаа 520 мянган зээл төлдөг өрх 412 мянган төгрөг зээлэндээ явуулдаг хэлбэрт  шилжинэ. Өрхийн хэрэглээнд чиглэсэн  чухал алхам болно гэж УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдсэн юм. 

Түүнчлэн урьдчилгаа төлбөрийн 10 хувийг төрөөс "даах” хэлбэр лүү  шилжүүлэх өөр нэг арга байгаа аж. Энэ тохиолдолд улсын ердөө 22 тэрбум шаардлагатай гэж тайлбарлав. Гэвч үнэн хэрэгтэй энэ нь маш ойлгомжгүй тоо юм. 10 хувийн батлан даалтыг 200 тэрбумаар гаргах тооцооллоор 10 мянган айлд зээлэнд хамрагдахаар байсан. Гэтэл нийтлэг байдлаар яаж 22 тэрбумаар 10 хувь даах асуудал яригдах нь тодорхойгүй байгаа юм.

Үнэхээр урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгох хөөрцөглөсөн хүлээлтийг одоо орхих цаг нь болсон. Харин зээлийн хүүг буруулснаар ипотекийн зээл авагч айл өрх бүр энэ өгөөжийг хүртэнэ. Тэгэхээр АН-ын санал болгож буй эл хувилбар цаг үеэ олсон, зөв шийдэл гэхээр харагдаж буй юм. 

 

Хүүхдийн мөнгийг ялгаварлахгүй олгоно

Улсын төсвийн хэмнэлттэй холбогдуулан 2016 онд  амжиргааны түвшинээрээ 0-17 дугаар бүлэгт хамаарах өрхүүд хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн авахаар болсон билээ. Харин амжиргааны түвшин харьцангуй өндөр буюу 18-20 дугаар бүлэгт багтах өрхүүд хүүхдийн мөнгөнөөс холбогдох хуульд өөрчлөлт оруулсны дагуу хасагдахаар байгаа юм.

Гэсэн хэдий ч олон нийтийн зүгээс уг асуудлыг хүчтэй шүүмжилж, хүүхдийг алагчилсан үзэгдэл болж байгааг сануулсаар байсан. Тэгвэл  МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан  төрийн гурван өндөрлөг хүүхдийн мөнгийг хуучин жишгийн дагуу буюу бүх хүүхдүүдэд олгоход санал нэгдсэн талаараа мэдээлсэн нь олон нийтээс  нэмэх оноо авлаа.

Энэ оны төсөвт  хүүхдийн мөнгийг 144 тэрбум төгрөгөөр суулгасан. Өмнө нь  200 гаруй тэрбумаар батлагддаг байсан уг мөнгийг  эдийн засгийн хямралтай холбогдуулан танаж, амжиргааны төвшнөөр ялгаж олгохоор болсон  хэдий ч холбогдох хуулиндаа дахин өөрчлөлт оруулах нь ээ. Тэгэхээр АН-ын зүгээс дахин  80 орчим тэрбумын санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх шаардлагатай нүүр тулж байна гэсэн үг юм. 

Хүүхдийн мөнгийг ялгавартай олгох санаачлага Ч.Сайханбилэгийн  засгийн газрын үед гарсан. Харин ерөнхийлөгчийн санаачлагаар З.Энхболд, Ч.Сайханбилэг нар шийдвэрээ эргэн харахаар болов. Энэ үйлдлээрээ тэд алддаг, алдаагаа засахын төлөө ажилладаг дүр төрхийг сонгуульд зориулан гаргаж буй юм. 

МАН-ын шинэ бэлэг юуг өгүүлэв? 

УИХ дахь МАН-ын бүлгээс шинэ жилийн өмннөхөн засгийн газарт тусгайлсан бэлэг барьсан. Тодруулбал, Ч.Сайханбилэгийн засгийн газарт зориулсан "Хямралын гацуур" зассан юм. Тус гацууранд засгийн газрын гишүүн бүрд тухайлсан сануулга өлгөж, энэ бүхнийхээ төлөө хариуцлага үүрэх хэрэгтэйг сануулсан  билээ.

МАН-аас ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан "Та ажилтай орлоготой Монгол хүн гэж их зарласан. Ажилтай орлоготой бүхэн ажилгүй болж сэтгэлээр унаж байна.  Та эрүүл чийрэг Монгол хүн гэж их ярьсан. Эрүүл мэндийн салбар дампуурч, хүмүүс айж байна. 

Та эрдэм боловсролтой Монгол хүн гэж сурталчилсан. Эрдэмтэн мэргэд бүхэн гадуурхагдаж, төсвөө хасуулж байна.  Та аюулгүй орчинтой Монгол хүн их сэрэмжлүүлсэн. Хулгай дээрэм газар авч, хүн бүхэн айдаст автаж байна.  Та эрх чөлөөтэй Монгол хүн гэж их рекламдсан. Эрх чөлөө хумигдаж, ардчилал алдарч, ард түмэн бухимдаж байна. Таны ярьсан бүхнийг ард түмэн дэмжсэн. Танд хэлэх зөвлөгөө байна. Хэлсэн бүхнээ эсрэгээс нь хэрэгжүүлдгээ зогсоо. Ард түмнээ хүн шиг амьдруулж, улс шиг хөгжүүл. Эс тэгвээс ирэх жил хариуцлага тооцох болно шүү” гэсэн сануулгыг онцлон хүргэсэн билээ. 

МАН-ын энэ бэлэг ирэх сонгуульд засгийн газрын хийсэн бүтээсэн гол ажлуудаар  зорилтот шоугаа хийх АН-ын санаархалын эсрэг хийсэн сүрдүүлгийн шинжтэй болсныг онцлох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, засгийн газарт оносон ажлууд байхад алдсан ажлууд асар их байгааг сөрөг хүчний байрнаас илэрхийлж, зорилтот шоу хийж байгаа нь энэ юм. 

Сонгуулийн хууль оны төгсгөлөөр батлагдангуут улстөрийн хүчнүүд зорилтот шоугаа энэ мэтээр эрчимтэй идэвхжүүлж эхлэв. Одоо сонгууль болтол зургаан сарын зай байна. Энэ хооронд бүр таамаглашгүй явдлууд ар араасаа хөврөх биз ээ. 

Ж.Мядагбадам

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2023/06/08, 12:44
2018/12/12, 09:32
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин