|

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн "хариуцлагатай сонголт хий" гэсэн мессеж юу өгүүлэв


 

Одоогоос 12 жилийн өмнө буюу 2003 оны шинэ жилээр тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Багабанди гуайн ард түмэндээ илгээсэн мэндчилгээ ихээхэн дуулиан тарьсан юм. Тэрээр шинэ оны өмнө мэндчилгээ дэвшүүлэхдээ "ирэх жил шинэ сонголтын жил байх болно" гэсэн агуулгатай үг хэлсэн юм. Тэр үед МАН парламентад үнэмлэхүй олонхи байлаа. МАН-ын даргаар буюу Ерөнхий сайдаар Н.Энхбаяр ажиллаж байсан үе. Н.Багабанди МАН-аас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон юм.

Ийм үед Н.Багабанди "шинэ сонголт"-ын тухай ярьсан нь асуудал үүсгэсэн билээ. Учир нь МАН-ынхан "шинэ сонголт" гэсэн үгэнд ихээхэн эмзэглэж Ерөнхийлөгч Н.Багабандийг яагаад "шинэ сонголт" гэсэн үг хэлэх болсон талаараа тайлбар шаардах болсон юм. УИХ-ын олон доржуудын нэг Ж.Бямбадорж л гэхэд Н.Багабандийг ийм мэндчилгээ дэвшүүлснийхээ төлөө уучлал гуйхыг шаардаж байлаа.

Үүнтэй зэрэгцээд сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгчийн "Шинэ сонголт" гэсэн үгэн дээр сайн тоглолт хийсэн. Шинэ сонголт гэдэг нь эрх баригч МАН-ыг биш АН-ыг сонго гэсэн үг юм. Ерөнхийлөгч АН-ыг сонгохыг уриалсан шинэ мессежийг ард түмэндээ илгээлээ гээд олон янзаар тайлбарласан даа.

Тийм ч учраас 2004 оны АН-ын нэг уриа бол "Шинэ сонголт" байлаа. "Шинээр сонгож, өөрөөр сэтгэнэ" гээд явж өгсөн дөө. "Энэхүү "шинэ сонголт" гэсэн үгнийхээ дараа Н.Багабанди "урт шар дээлтээс сэрэмжлэх тухай" ярьсан нь бас л ээлжит дуулиан болоод өнгөрсөн. Ямар ч гэсэн Н.Багабандийн "Шинэ сонголт" гэсэн үг 2004 оны сонгуульд нөлөөллөө үзүүлсэн юм.

                 Тэгвэл энэ жилийн шинэ жилээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "2016 он дэлхий Монголд чуулж, хариуцлагатай сонголт хийсэн жил болно" гэсэн мессежийг ард түмэндээ бичлээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ард түмнээ ирж буй ондоо "хариуцлагатай сонголт" хийхийг уриаллаа. Одоогийн УИХ-ыг хариуцлагагүй гэж тодорхойлж байгаа хэрэг л дээ.

Энэ УИХ-ын олонхийг АН-ынхан бүрдүүлж байгаа. Тэгэхээр АН-ынхныг хариуцлагагүй хэмээн улсын Ерөнхийлөгч тодорхойлсон хэрэг. Н.Багабанди МАН-аас нэр дэвшиж сонгогдчихоод "шинэ сонголт"-ын тухай ярьсан бол Ц.Элбэгдорж АН-аас нэр дэвшиж сонгогдчихоод "хариуцлагатай сонголт"-ын тухай уриалж байна. Үе үеийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн намынхаа эсрэг болдог гэсэн яриа энэ удаа ч батлагдаж байгаа талаар ажиглагчид дүгнэж байна.
              
Ямар ч гэсэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж одоогийн УИХ-ыг хариуцлагагүй хэмээн тодорхойлж "хариуцлагатай сонголт" хийхийг уриалж байна. Одоогийн УИХ хариуцлагагүй гэж үнэн л дээ. Чуулганаар байсхийгээд л УИХ-ын шийдвэр Үндсэн хуулийн цэц зөрчиж байгаа тухай асуудлыг ярих болсон. Эцэстээ ийм асуудал ярих нь уйтгартай санагдаад Үндсэн хуулийнхаа цэцийн гишүүдийг чөлөөлөх асуудлыг хэлэлцээд сууж байна. Ийм УИХ-ыг хэн хариуцлагатай гэхэв дээ.

Ер нь бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "хариуцлагатай сонголт" хий гэдэг нь МАН-ыг сонгоо л гэсэн үг хэмээн Засгийн газрын ордныхон ярьж байна. Ийм яриа ид таржээ. Логикийн хувьд хөөгөөд бодвол бараг тийм л дээ. Хариуцлагагүй УИХ-ын гишүүдээсээ сал, хариуцлагагүй засаг төрөөсөө татгалз, хариуцлага хүлээх чадвартай хүмүүсийг сонгоо гэж шууд хэлж байна.

Одоо харин Ерөнхийлөгчийн энэхүү "хариуцлагатай сонголт" гэдэг үгийг МАН-ынхан хэрхэн ашиглахаас их зүйл шалтгаална. "Хариуцлагатай сонголт" гэсэн үг АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг эмзэглүүлэх нь гарцаагүй.

Бас МАН-ынхан "хариуцлагатай сонголт" гэсэн Ерөнхийлөгчийн үгээр уриа лоозон хийгээд явбал үр дүнд хүрч мэдэхээр байна. 2004 оны сонгуулийн сурталчилгааны түүх дэвтагдах нөхцөл байдал ажиглагдаж эхэллээ. 2016 он "хариуцлагатай сонголт хийх жил" гэсэн Ерөнхийлөгчийн мессеж юуг өгүүлж байна вэ.
Г.Ган

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин