|

Хоёр оны заагт улс төр тун ч халуухан байна


Хоёр оны заагт улс төр тун ч халуухан байнаЕрдөө л 20 хоногийн дараа шинэ он гарах нь. Монгол төрөө саяхан л эмхэлж байсан мэт санагдах ч хэдийнэ дөрвөн жил өнгөрчихөж. Өнгөрсөн хугацаанд хоёр удаа Засгийн газраа сольж, гурван удаа ээлжээр сайд томиллоо. Сандал суудлын маргаан ч чамгүй гарч, улстөрчид, улс төрийн намууд амсхийх завгүй дөрвөн жилийг үджээ. Салж нийлж, хөөж тууж, бүр зодолдож хүртэл үзсэн, тэд. Шинэчлэлийн, Шийдлийн гэх сүржин сүржин нэртэй засаг төр байгуулагдаж шинэчилж, шийдсэн нь гавихгүй ч шоудах гэж юу байдгийг харин бүрэн утгаар нь үзүүллээ. Хийсэн ажилгүй атлаа хийчихсэн юм шиг шоуддаг сайд нар тэр дунд цөөнгүй байсан. 


Бас хийх ажилтай, хэлэх үгтэй, хэзээний л сайд шиг ажиллаж буй улстөрчид ч чамгүй олон байгаа. Ногоон хурганы арьс, нохойн битүү туурай гэдэг шиг л энэ парламент, Засгийн газар юм юмтай байлаа. Үүн шиг төгс хорчин парламент, түүнээс илүү шид үзүүлэх Засгийн газар магад дахин гарахгүй ч байж мэдэх юм. Гэвч тэдний алиалал, маазрал, хөшигний цаадах бохир заваан улс төрийн хор ингээд дуусч байна гэсэн үг биш. Цаашид ч улам бүр сонирхолтой болох нь. Улс төрийн намуудын өнөөдрийн нөхцөл байдал, улстөрчдийн ярьж буй үг, хийж байгаа үйлдлээс ажиглахад он солигдох торгон мөчид олон ч эгзэгтэй шийдвэрийг тэд гаргах бололтой. 

 

АН-ын ҮЗХ-д халуухан байх шалтгаан олон байна 
 


Улс төрийн хоёр том нам нэг жилийн амжилт алдаагаа дүгнэж цэгнэхээр тун удахгүй хуралдах нь гэнэ. Ардчилсан намын ҮЗХ-ны хурлын тов гараагүй гэж байгаа ч оноос өмнө хурлаа хийж 2016 оны сонгуульд Ерөнхий сайд нь тусдаа, намын дарга нь өөр байх уу гэдгээ ярилцах аж. Нөгөө талаар сүүлийн үед яригдаж буй улс төрийн бусад нам эвсэлтэй ирэх сонгуульд нэгдэж орох уу, эсвэл эвсч орох уу гэдгээ ярилцах юм байна. АН-ын ҮЗХ халуухан байх шалтгаан олон бий. 

Эрх баригч нам болсноосоо хойш нэгхэн удаа л ҮЗХ-г хуралдуулж хайрцагласан хурал хийсэн. Эрх баригч атлаа наашаа гэсэн болгонд наалдаж, эрх мэдэл, албан тушаалын мөнхийн тулаантай гурван жилийг үдсэн фракцийн дарга нарын зөрчил ч туйлдаа хүрчихсэн байгаа. Энэ хэвээр цаашаа үргэлжилвэл 2016 онд амаараа шороо үмхэнэ гэдгээ мэдэж байгаа учраас тэд ирэх жил хэнээр удирдуулж орох, пиар, сурталчилгааг ямар байдлаар хийх, эх толгойгоо алдчихсан аймаг, дүүргийн намын хорооныхоо асуудлыг цэгцлэх асуудал ярилцана. АН-ынхан үндсэндээ өнгөрсөн хугацаанд эрх баригч гэдэгтээ бардаж хэтэрхий сагаж ирсэн. 



Агаарт амьдарсан гурван жил хүссэн ч эс хүссэн ч 2015 оноор дуусгавар болж тэд газардлаа Энгийн иргэд, сонгогчдоосоо тэд зэмлэл, магтаал сонсох цаг нь болжээ. Түүнчлэн, сонгуулийн хуулиа энэ хэвээр зүтгүүлсээр оны төгсгөл хүргэчихвэл ҮЗХ-ны хурлаараа нэр дэвшигчдээ тодруулах нэг том ажлыг нугална. Том ч тулаан болно доо.  Мөнгөтэй аавын хүүхдүүдээс гадна, зарим нэг хэнээтэй эх орончдын тулаан тэнд өрнөнө. Фракци бүлэглэлийн эрх ашиг жинхэнэ утгаараа тэнд өрнөнө гээд ҮЗХ-ны хурал үзэх харах зүйл ихтэй амттай хуралдах нь тодорхой байна. МАН-ын Бага хурал ч ойрын үед хуралдах сурагтай. Бага хурлын хэлэлцэх асуудал ч АН-аас ялгаагүй байхгүй. 



Эрх баригчаас ялгаатай нь тэд сөрөг хүчин. Өнгөрсөн хугацаанд харин энэ үүргээ хэр биелүүлсэн бэ гэдгээ шүүж тунгааж ярилцана. Сонгууль угтсан ажлын төлөвлөгөө, УИХ-д сойх нэр дэвшигчдээ тодруулна. Их мөнгөний ажил ч энэ үеэр яригдах нь дамжиггүй. Нөгөө талаар "хайр зарлаж” гүйх болсон парламентад суудалгүй намуудтай сонгуулиар ямар төвшинд хамтарч ажиллах, эсвэл замын дундаас жийж орхих уу гэдгээ шийднэ гэсэн үг. МАН-ын бага хурал төдийлөн халуун уур амьсгалтай байдаггүй. Хэрэлдэх хэлэлцэх шалтгаан гардаг ч тэд хурлыг хэрхэн хайрцаглах вэ гэдгээ мэддэг юм. Хоёр оны заагт хоёр том намуудаар энэ мэт үйл явдал ихтэй байх нь. 

 

Н.Энхбаяр сонгуулийн мөнгөө босгох ажилдаа орлоо 
 


Нөгөө талд парламентад хэдэн суудал зулгаасан МАХН, МҮАН, ИЗНН ч сонгууль угтсан хөөрхөн хор найруулахаа мартахгүй нь дамжиггүй. Гурван жил эрх ашгаараа нөхөрлөсөн МАХН-МҮАН салах нь нэгэнт тодорхой болж буй. Улс төрийн энэ эгзэгтэй үед хэн ч биш үлдэх үү, эсвэл хэн нэгнийг түших үү гэдгээ М.Энхсайхан ба түүний нөхөд шийдэх учиртай. МАХН-ын дарга Н.Энхбаяр гэж үнэхээр зайтай нөхөр юм. Гурван жилийн хугацаанд  10 хүрэхгүй улстөрчийн дэмжлэгтэйгээр тэр сөрөг хүчнийг, эрх баригчдыг ч жижигрүүллээ. 



Сонгууль угтсан ямар улс төр хийх вэ гэдгээ тэр мэдэж байж. Монгол төрд байгаа бүх эрх мэдэл мөнгөтэй суудлыг дамжих сонирхлоо биелүүлж, өөрт нь үнэнчээр зүтгэсэн хэдэн хүмүүст ч тэр хангалттай шагнал өглөө. Гурван жилийг дамжин бүгдийг нь болсон болоогүй сайд даргын суудалд суулгаж, эрх мэдэл, албан тушаалын наймааг хамгийн сайн хийдэг гэдгээ харуулж чадлаа. Одоо түүний ээлж. Тэр улс төрд эргэж ирэх нь. Энэ ч баталгаатай болчихсон. 



Г.Шийлэгдамбаараа туг тахиж, МАН-тай нэгдэх тухай ярьсан ахмадуудын тавилттай жүжгийн ачаар тэр АН-ын айлгаж чаджээ. Шадар сайдын суудалд лавхан шигдэж суугаад тэр үлдсэн зургаан сарын хугацаанд өөрийнхөө байгуулсан улс төрийг хүчнийг сонгуульд оруулах мөнгөө олж авах нь. Шадар сайдын албанд олон хэлтэс агентлаг бий. Худалдан авах ажиллагааны газраас эхлээд ШӨХТГ, Онцгой байдал, МХЕГ гэх мэт мөнгө, эрх мэдлийн асар том сүлжээг тэр атгалаа. АН-ыг дарамталж санасандаа хүрчихвэл МҮАН-ын гурван гишүүнээр ч тэд дутахгүй. Бүлэггүй болсон ч МАХН том байсаар, том мөнгөн дээр суусаар бүрэн эрхээ дуусгана. 



Тэр үүнийг л хүсч байсан. Үнэ хүндээ хадгалж, ирэх сонгуульд жийгдэхгүй үлдэхийн тулд М.Энхсайханд одоо АН-ыг түших, эс бөгөөс МАН руу царай алдаж очихоос өөр сонголт алга. Тэр магадгүй оноос өмнө сонголтоо хийнэ. Н.Энхбаяр Шадар сайдаар очсоны маргааш хийж мэдэх. ИЗНН-д энэ удаад аз од гийж хоёр суудал олж авах нь юу л бол. Эрх баригч намын бөөрөнд наалдсан хачиг шиг явсан энэ дөрвөн жилд нэр хүндээ алдсан тэдэнд дахиад дөрвөн жил АН-ын бөөрөнд наалдах сонголт хийхээс өөр гарц байхгүй. Олон дарга нарын эрх ашиг нэгдэх эсэх нь бас л ойрын үед сонирхол татах сэдэв болох учиртай.

 

Эх сурвалж: www.mminfo.mn

Б.Өнөртогтох
Ердөө л 20 хоногийн дараа шинэ он гарах нь. Монгол төрөө саяхан л эмхэлж байсан мэт санагдах ч хэдийнэ дөрвөн жил

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин