|

Шинэ намын нэр “Цалин нэм”


Ардчилсан засаглалын шалгуур үзүүлэлтийн  2005, 2008 оны судалгаанд оролцсон хүмүүсийн олонхи нь УИХ, Засгийн газар, яам, агентлагад авлига их дэлгэрсэн хэмээн үзсэн байдаг. Үүний цаад сүлжээний төв нь эрх баригч намууд.

 

 

Авлигыг нөхцөлдүүлж буй хүчин зүйлсийн үнэлгээгээр намын томилгоо, намын болон сонгуулийн санхүүжилтийн механизм, сонгуулийн одоогийн тогтолцоо нь бусад хүчин зүйлсээс дээгүүр дүнтэй гарч байдаг.

 

Улс төрийн намууд төрийн эрх барихдаа өөрийн сонирхлын болон бусдын захиалгаар төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд дарамт, шахалт үзүүлэх, зарим тохиолдолд зуучлах замаар үйл ажиллагаанд нь нөлөөлөх үзэгдэл их болсон.

 

Улс төрийн намын удирдах дээд төлөөллөөр дамжуулан  төрийн ажил, албан тушаалд томилох ажиллагаанд бизнесийн бүлэглэлүүд нөлөөлөх явдал манайд хавтгайрсан.

 

Намын дотоод зөрчил тэмцэл төрийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж амин чухал төсөл хөтөлбөрүүдэд бойкот хийх байдлаар илрэх болсон. Намуудын хүний нөөцийн бодлого нь алдагдсанаар төрийн байгууллагын боловсон хүчний бодлого дагаад дампуурсан.

 

Энэ бүхэн улс төрийн намуудын орчинд өөрчлөлт шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа. Нам байгуулах босго ямар байх, үйл ажиллагааны  хэм хэмжээ, хүлээх хариуцлага юу байх, яаж санхүүжих, ямар нөхцөлд татан буугдах зэргийг шинэ нөхцөл байдалд авч үзсэн хуулийн төсөл явж байна. Энд авах гээхийн ухаанаар хандах зүйл их байгаа.

 

Интернет хөгжөөгүй, нийгмийн сошиал сүлжээ гэж байгаагүй үед  нам байгуулах босго 801  хүний гарын үсгийг цуглуулахад талбай дээр хэд хоног суух хэрэгтэйг биеэр туулж мэдсэн улс төрч хоёрдох намаа төвөггүй байгуулчихаад явж байгаа. Ийм нөхцөлд шинэ төсөлд байгаа нам байгуулах 31 хүний босго бол манайд сэрүүднэ гэдэг шүүмжлэл зөв байх. 10 жилийн сурагчид биш гэхэд нэг томоохон үйлдвэрийн цехийн хамт олон ҮЭ –ээ алгасаад "цалин нэм” гэдэг нам байгуулж болж байна. Цаашаа сошиал ертцөнцийн дотор байршиж хөлөө олсон  байгаа группууд янз бүрийн нэр зорилготой хэдэн ч намуудыг бий болгож болно. Эд намууд нэгдсээр 3001 гишүүнтэй болж аваад Их хурлын сонгуульд өрсөлдөх бол нийгмийн мэдээллийн сүлжээ  хөгжсөн өнөө цагт тийм хол биш. Тэр тусмаа ард нь санхүүжүүлэгч байгаа нөхцөлд ядах юмгүй биелэх ажил.  Намууд ийн олноор үржиж болох ч төслөөр бол татан буулгах бас амархан. Нөгөө шинэ намынхан амжилтаа тэмдэглэн ажлын байран дээрээ 1 удаа архидаад, хоорондоо 2 удаа зодолдоод үүнд нь харьяалах хэсгийн байцаагч  торгох буюу захиргааны  арга хэмжээ 3 удаа авахад л намыг нь татан буулгах үндэслэл болно. Ингэхээр намуудын асуудлыг атгах Сонгуулийн Ерөнхий  Хороо тун завгүй болж нэг гараараа намын гэрчилгээг өгөөд нөгөө гараараа бас цуцлаад байх ажилтай болохоор.

 

Ингээд харвал хуулийн төсөлд байгаа нам байгуулах 31 хүний босго, татан буулгах үндэслэл, сонгуульд өрсөлдөх 3001 гишүүний тоо аль аль нь эргэж харах заалтууд байх.

 

Санхүүжилт хөрөнгөний асуудал. Том намууд хамгийн их эмзэглсэн нь намуудын хөрөнгө. Үл хөдлөх хөрөнгөтэй байр ордонтой намуудад хатуу заалт туссан байна. Намуудыг дахин бүртгээд нэгдэлжих хөдөлгөөн шиг хөрөнгийг нь хураах шахуу юм болох төсөөлөл байна. Энэ ч бас хатуудах байх. Харин төрд гаргасан сайд нараараа төсвийн хөрөнгөнөөс саалгаж намдаа мөнгө босгуулаад байдгийг хязгаарлах заалтаа нямбай хийж өгмөөр.   

 

Энэ хуулийн нэг гол заалт нь намуудыг төсвөөс санхүүжүүлдэг болох. Нэгэнт үйл ажиллагаанд нь төсвөөс мөнгө өгч байгаа бол бусад эх сурвалжаас буюу бизнесийн хариу барих нэхэлтэй хандиваас татгалзах хэрэгтэй болно. Гэвч төсвөөс мөнгө авсан төдийхнөөр намууд санхүүжилтдээ сэтгэл ханамжтай байж чадах уу. Өөр замаар урьдын адил буруу аргаар мөнгө босгоод байгааг шилэн дансны хэмжээнд хянаж амжих уу гээд нарийн тусгах асуудал олон байгаа. Улс төрийн намуудын бүхий л үйл ажиллагааг хуульчлах гэх нь өөрөө сөрөг үр дагавартай. Жижиг намуудыг томынх нь саварт атгуулж өрсөлдөөнийг нь хязгаарласан асуудал үүсч болно. 

 

Шинэ хуулийн төслөөр намуудын гажуудлыг эргэн харж Улс төрийн нам нь:  Судалгаа – бодлого боловсруулах институт, Манлайлагч - хүний нөөцийг бэлтгэх газар, Төрөөр дамжуулан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэгч бүтэц гэж тодорхойлсон.байгаа юм. Энэ үзүүлэлтээр бол нам их цэвэрхэн. Тун хэрэгтэй интитуци мөн байна. Гэвч бидний мэдэх намууд огт өөр. 

 

Манайх олон намын системтэй улс гэх хэдий ч хоёр нам буюу бизнесийн бүлэглэлийн нөлөө илт орсон нэг МАНАН- тай болсон.  Олон нийтийн санаа бодлыг шинжиж, хуримтлагдсан асуудлын шийдлийг төрийн бодлогод тусгаж явах намууд цөөнхийн явцуу эрх ашгийг төрийн бодлого болгон хэрэгжүүлдэг болоод удсан. Дийлэнх олонх нь бизнес гишүүдтэй өнөөгийн парламентийг бүрдүүлж байгаа намуудын удирдах төлөөлөл ч мөн бизнесийн томчуудаас дагнан бүрддэг болсон. Жирийн гишүүдээсээ их хол төөрсөн. Амьд холбоо нь тасарсан гэж болно. Ер нь бол намууд бодлогын институци байхаа болиод удсан.

 

Яагаад уул уурхай олборлолтыг шийдэх хуулийн төсөл эхнийхээрээ батлагдаад буцсан ч нэг жилд хэд дахиж орж ирээд байхад  шилэн дансны хууль дараалан  унаж байж чуулганы босго давж байгаа билээ. Ноён уулын төсөл 4 удаа орж ирж байхад Ерөнхийлөгчийн санаачилсан  "Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл одоо болтол хэлэлцэх асуудлын дараалалд орохгүй байна вэ. Энэ бол төрийн эрх барьж буй намууд ямар эрх ашгийг нэн тэргүүнд тавиад байгааг ил харуулж байгаа бодит байдал.


Одоогийн  засаглалын хямрал гээд цэвэрхэн нэрлэчихсэн байгаа төрийн тогтворгүй байдал бол бидний сонгосоор ирсэн намуудын төлөвшилд байгаа. Улс төрийн намуудыг шилэн болгох төдийгүй тэдний улс төрийн үйл ажиллагаандаа хүлээх хариуцлагыг чангатгах нь Үндсэн хуулийн өөрчлөлтийн өмнө хийх ёстой алхам ч байж магадгүй.

 

Дээр тодорхойлсноор намууд бодлого боловсруулдаг институци болоход хол байгаа бол ядаж бодлогогүйгээр төр засгийг авч давхидгийг нь хазаарлах цаг болсон гэдэг дээр дуу нэгтэй байх цаг ирсэн.

 

Пүрэвжавын Баярхүү / тоймч /


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2019/01/02, 15:58
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2023/11/22, 13:45
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин