|

Ядуурлыг эцэслэж, хөгжлөөрөө тэргүүлэх Монгол


Монгол Улсад урт хугацааны хөгжлийн бодлого үгүйлэгдэж байна гэж эдийн засагчид улстөрчид хэлдэг. Цаашлаад хөгжлийн бодлогоо боловсруулж, богино, дунд хугацааны үе шаттай хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой гэж бараг л амтай бүхэн ярьсаар ирсэн. Гэвч ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш  яригдаж эхэлсэн энэ сэдэв цаасан дээр батлагдан тамгалагдсанаас бус амьдрал хэрэгжсэн нь үгүй, сонгуулиас сонгуулийн хооронд улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр, төр, засгийг ээлжлэн, албан тушаалын эн тэнцүү хуваарилалтын завсар замын дунд "гээгдсэн” гэж болно. Монгол Улсад 1991-2014 оны хооронд үндэсний, салбарын болон салбар хоорондын түвшинд урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх нийт 480 гаруй бодлогын баримт бичиг батлагджээ. Эдгээрээс өнөөгийн байдлаар 290 гаруй нь цаг хугацааны хувьд хүчинтэй байгаа бөгөөд тэдгээр бодлогын баримт бичгүүд үзэл баримтлал, төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, стратеги, үндсэн чиглэл, төлөвлөгөө зэрэг нэршилтэй аж.

 

Бодлогын баримт бичгүүдийн хэрэгжих хугацаа, зорилго, зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ давхацсан, хоорондын уялдаа сул байгаагаас хэрэгжилт нь зорьсон үр дүнд хүрэхгүй байхын зэрэгцээ хэрэгцээ шаардлага, тооцоо, судалгаа хангалттай түвшинд хийгддэггүй, санхүүгийн эх үүсвэртэй уялддаггүй аж. Учир нь урт биш гэхэд богино хугацааны хөтөлбөр батлаад л хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн сонгуулийн жил тул дараагийн парламентаар ялсан, олон суудал авсан улс төрийн хүчин өөрийн бодлогоо хэрэгжүүлсээр ирсэн.  Жишээлэхэд, өмнөх парламентаар батлагдсан "Монгол мал” хөтөлбөрийн хэрэгжилт хаана хэдэн хувьтай, ямар явцтай хэрэгжиж байгаа өнөөдөр таашгүй. Лав л энэ парламентын үед хэрэгжилт, явцын талаар дурдаж, мэдээлэгдсэн зүйлгүй.

 

Харин энэ парламент Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг баталлаа. Хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналтын нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгох, удирдлага, зохион байгуулалтын бүтцийг сайжруулах, мэргэжлийн боловсон хүчний чадвар, хариуцлагыг нэмэгдүүлэх, төрийн байгууллага хоорондын мэдээллийн нэгдсэн сүлжээ бүрдүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнтэй тогтолцоо бий болгох зэрэг асуудал тулгамдсан асуудлыг дээрх хуулиар цэгцэлжээ.

 

Түүнчлэн энэ хуульд зарчмын хувьд дараах гол үзэл санаануудыг тусгасныг хууль санаачлагчид онцолж байлаа. Хөгжлийн бодлогын баримт бичигт улс төрийн намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа хөгжлийн үзэл баримтлалд үндэслэдэг байхаар тусгажээ.

 

Энэ хууль батлагдсанаар хөгжлийн бодлогын баримт бичгүүд цэгцтэй, хэрэгжих үндэслэлтэй болж урт, дунд, богино хугацааны үндэсний, салбарын, салбар хоорондын болон орон нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгийн уялдаа, залгамж чанар сайжирч, хөгжлийн бодлогын тогтвортой, нэгдмэл байдлыг хангах эрх зүйн орчин бүрднэ гэж хууль санаачлагачид үзэж байгаа юм.

 

Цаашлаад  хууль боловсруулагчид Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын төслийг боловсруулжээ. Энэ хөтөлбөр 2016-2030 онд хэрэгжих юм. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан харилцааг зохицуулах заалтуудыг тусгаж өгсөн нь уг баримт бичгийн эрх зүйн орчинг бүрдүүлжээ.

 

"Монгол Улс 2030 онд эдийн засгийнхаа өсөлтөөр бүс нутгаа тэргүүлж, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээнд хүрсэн, даяаршсан зах зээлд тогтвортой өсч байгаа олон салбартай, нээлттэй эдийн засагтай, нийгмийн хүрээнд орлогын тэгш бус байдлыг арилгаж, ядуурлаас бүрэн ангид, чинээлэг дундаж давхарга давамгайлсан, улс орноо алсын хараатай бодлогоор хөгжүүлдэг хариуцлагатай ардчилсан засаглалтай, боломжийг иргэн бүрт ижил олгож, бүтээлч үйл ажиллагааг дэмждэг, шударга өрсөлдөөнд тулгуурласан бизнесийн тунгалаг орчинтой, унаган байгаль, экологийн тэнцвэрийг хадгалсан ногоон хөгжлийг эрхэмлэсэн улс болгох алсын харааг Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд тодорхойлж өгсөн” гэдгийг хууль санаачлагачид онцолж байна лээ. Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг 2016-2030 он хүртэл гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, энэхүү үзэл баримтлал нь үндсэн 4 хэсгээс бүрдэх бөгөөд нийтдээ 13 гол чиглэлийг тодорхойлсон.

 

Урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжилд гарах үр дүн, өөрчлөлтийг эдийн засгийн дундаж өсөлт, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого, хүний хөгжлийн үзүүлэлт, ядуурлын түвшин, улс орны өрсөлдөх чадвар зэрэг 25 үндсэн үзүүлэлтээр тодорхойлогдох аж.  Манай улсын  өмнө тулгарч буй нийгэм, эдийн засаг, бизнесийн орчин, засаглалын болон байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн томоохон сорилтыг даван туулахад чиглэсэн үндэсний, салбарын болон орон нутгийн түвшинд нэгдсэн бодлоготой болох.  Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын талаар бүх нийтээрээ нэгдсэн ойлголтод хүрч, зөвшилцсөний үндсэн түүнийг тууштай, үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэнэ.  Урт хугацааны бодлого нь олон нийтэд нээлттэй, ахиц дэвшил, үр дүн нь хэмжигдэхүйц байхаж.

 

Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/-ыг 2016-2020, 2020-2025, 2025-2030 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх юм байна. Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлснээр 2030 он гэхэд Монгол Улс дунд орлоготой орнуудыг тэргүүлэгч улс орнуудын эгнээнд хүрч, эдийн засгийн жилийн дундаж өсөлт 6.6 хувиас доошгүй, нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 ам.долларт хүрсэн байна гэж тооцож байгаа аж.

 

Бусад дунд орлоготой орнууд хөгжлийн урт хугацааны тогтвортой бодлогоо 20-30 жилээр тодорхойлон, түүндээ үе шаттайгаар хүрсэн жишээг бид хамгийн ойр Казахстан улсаас харсан. Тус улс хөгжлийн бодлогоо цаасан дээр тэрлэж, тамгалаад орхидоггүй, улсын нийслэлээсээ эхлээд муж, районы, алсын замд ч бодлого, хэрэгжилтээ лоозогнон тайлагнасан самбар ярайж байдаг. Манай улс ч урт хугацааны, тогтвортой хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэх, явцаа зам дагуух самбарт хадаж, тайлагнаад байж яагаад болохгүй гэж. Аймгуудаа нийслэлтэй хатуу хучилттай автозамаар холбосон, аймгууд бүх сум, багтайгаа шороон замаар ч холбоотой. Зам  дагуух самбаруудад сүү, ундаа, шатахуун тосны гээд хүнс өргөн хэрэглээний бараанаас эхлээд цахилгаан бараа, машин техникийн элдэв сурталчилгаа өлгөөстэй байдаг. Үүний оронд баг, сум, аймаг нийслэл, улсын хөгжлийн бодлогын хэрэгжилт зорилтоо зам дагуух самбаруудад тайлагнаад байвал  илүү "ажил хэрэгч”, олны нүдэнд тусч, мэдрэгдэхээр. Түүнээс бус хэн нэгэн дарга, улс төрийн нам, хүчин улс орны хөгжлийн бодлогыг хувьдаа авторлох, "өмчлөх” юм бол хэрэгжилт ч явцгүй болно биз.

 

Ядуурлын бүх төрлийг эцэс болгож, монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг ханган дундаж наслалтыг 78-д хүргэнэ, хүний хөгжлийн өндөр үзүүлэлт бүхий улс орнуудын эгнээнд багтаж, эхний 70 орны нэг болно, төсвийг алдагдалгүй болгож, хуримтлал үүсгэх замаар 2017-2024 онуудад төлөх Засгийн газрын өрийг барагдуулж, эдийн засгийн тогтвортой өсөлтийн нөхцөлийг хангана гэсэн урт хугацааны тогтвортой хөгжлийн энэ санаачлага хөтөлбөр сонгуулийн жилийн өмнөх шоу биш байгаасай.

 

Н.Энхбат


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.

Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
2019/09/18, 11:36
2019/09/18, 11:09
2019/09/17, 14:37
2019/09/17, 13:38
2019/09/17, 11:42
2019/09/17, 11:33
2019/09/16, 16:12
2019/09/16, 15:53
2019/09/16, 13:40
2019/09/16, 13:23
2019/09/16, 12:49
2019/09/16, 12:45
2019/09/16, 11:58
2019/09/14, 16:01
2019/09/14, 15:22
2019/09/13, 14:09
2019/09/13, 13:41
2019/09/13, 13:12
2019/09/11, 16:06
2019/09/11, 14:49
2019/09/11, 13:29
2019/09/11, 13:15
2019/09/11, 13:02
2019/09/11, 12:42
2019/09/10, 17:24
2019/09/10, 15:37
2019/09/10, 15:17
2019/09/10, 13:58
2019/09/10, 13:43
2019/09/07, 15:27
2019/09/07, 14:51
2019/09/07, 14:04
2019/09/07, 14:01
2019/09/06, 12:39
2019/09/06, 12:12
2019/09/05, 15:39
2019/09/05, 14:41
2019/09/05, 14:00
2019/09/05, 11:57
2019/09/05, 10:38
2019/09/04, 15:23
2019/09/02, 13:58
2019/09/02, 12:34
2019/09/02, 11:54
2019/09/02, 11:51
2019/09/02, 11:44
2019/09/02, 10:50
2019/09/02, 10:40
2019/09/02, 10:33
2019/08/31, 16:55
2019/08/31, 16:46
2019/08/30, 16:00
2019/08/30, 15:34
2019/08/30, 11:58
2019/08/30, 11:14
2019/08/30, 10:50
2019/08/30, 10:33
2019/08/30, 10:25
2019/08/30, 10:19
2019/08/29, 14:46
2019/08/29, 12:36
2019/08/29, 12:09
2019/08/29, 10:56
2019/08/29, 10:26
2019/08/29, 10:03
2019/08/28, 16:40
2019/08/28, 12:08
2019/08/28, 11:15
2019/08/27, 16:32
2019/08/27, 15:15
2019/08/27, 14:31
2019/08/27, 11:10
2019/08/27, 10:56
2019/08/27, 10:05
2019/08/23, 15:35
2019/08/23, 14:26
2019/08/23, 13:38
2019/08/23, 13:29
2019/08/23, 13:27
2019/08/23, 13:17
2019/03/21, 15:14
2018/05/16, 14:55
2018/12/12, 09:32
2019/01/02, 15:58
2016/05/30, 09:27
2018/09/28, 11:52
2019/02/04, 13:49
2019/01/24, 15:37
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2014/10/27, 21:34
2018/07/16, 15:13
2017/03/06, 15:55
2019/04/09, 12:59
2019/01/30, 09:46
2016/07/27, 09:47
2016/09/01, 12:28
2015/04/09, 12:30
2019/03/07, 11:57
2017/03/14, 17:04
2015/01/07, 13:33
2014/12/05, 14:30
2014/12/29, 13:27
2019/02/15, 14:59
2014/12/09, 18:32
2015/02/03, 09:48
2015/01/05, 11:38
2017/05/03, 10:42
2015/01/23, 10:16
2019/05/16, 10:17
2019/04/04, 10:26
2017/05/11, 11:37
2015/12/18, 15:59
2015/12/03, 17:31
2016/09/01, 12:25
2017/06/07, 16:30
2015/01/21, 18:11
2016/05/20, 10:49
2016/01/05, 17:52
2014/10/10, 15:36
2014/10/10, 15:35
2016/05/16, 13:04
2014/12/19, 15:42
2016/06/10, 20:06
2017/01/12, 10:49
2015/01/23, 20:42
2017/05/03, 13:50
2016/07/28, 11:18
2014/10/12, 22:16
2016/05/24, 19:44
Дэлхий дахинд
Сонин хачин