"Эрдэнэт үйлдвэр” ХХК нэг жилд хоёр тэрбум төгрөг хэмнэх бүтээн
байгуулалт хийсэн тухай өмнө мэдээлсэн. Тэгвэл дэлхийн зах зээл дээр
зэсийн үнэ унаж байгаа энэ үед улс орны эдийн засгийн нэгээхэн хэсгийг
үүрч яваа "Эрдэнэт үйлдвэр” ХХК хэрхэн ажиллаж байгаа талаар тус
байгууллагын ерөнхий захирал Ц.Даваацэрэн, ерөнхий захирлын нэгдүгээр
орлогч, ерөнхий инженер И.В.Рой нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад
хариулт өгсөн юм. Эндээс тус үйлдвэрийн одоогийн болон цаашдын ажил,
байдал, нөөц, зэсийн үнэ зэрэг олны дунд зөрүүтэй цацагддаг олон
асуултын бодит хариултыг авах болно.
-Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом уналаа. Танай компани хэрхэн ажиллаж байна вэ?
-Дэлхийн
зах зээл дээр зэсийн үнэ огцом унаад байна. Өнгөрсөн долоо хоногт
манай үйлдвэрийн төлөөлөгчид Шанхайн биржийн чуулга уулзалтад оролцоод
ирсэн. Өмнө нь 10 дугаар сарын эхээр Лондонгийн металийн бирж дээр
уулзалт, танилцуулга явагдсан. Сая дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн
зэсийн үйлдвэрлэлтэй холбоотой хүмүүс уулзлаа. байна. 2016 оны нэгдүгээр улирлыг дуустал өнөөгийн байгаа түвшнээс
өсөхгүй байх гэсэн хандлага яригдлаа. Хэн нэгэн алх цохиод үнэ
тогтоочихгүй, зах зээлийн үндсэн зарчмаараа бодит хэрэглээнээс хамаараад
зэсийн үнэ өсөх, буурах нь тодорхойлогдож байна. Ойрын хугацаанд хэн
нэгэн хөдөлгөчихнө гэсэн найдвар алга. Шанхайн биржийн чуулга уулзалтад
цугласан бүх хүн
Өнөөдөр байгаа гэж харж байгаа. Тиймээс хэмнэлтийн бодлого сайн барьж байж
үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааг хэвийн авч үлдэнэ гэдэг асуудлыг бүгд
ярилаа. Яаж бага зардлаар оновчтой үйл ажиллагаа явуулах вэ гэдэг дээр
анхаарч байна. Өнөөдрийн ашиглалтад оруулсан бүтээн байгуулалт бодитой
хэмнэлт болно.
-Манай эдийн засгийн хэлтсийнхний хийсэн судалгаа бий. Тэрүүгээр зэсийн үнэ гэдэг тооцоо байгаа. Мэдээж мөнгөн урсгалын хувьд зэсийн үнэ унах тусам
манай бодит орлого буурч байгаа шүү дээ. Тэгэхээр мөнгөн хомсдол бий
болж байгаа. Бид технологийн шинэчлэл хийхээс илүү үйлдвэрийн үйл
ажиллагааг хэвийн барих, технологийнхоо үндсэн материалуудыг таслахгүй
авч явах зорилготой байна. Ингэхдээ аль болохоор цомхтгол хийгүй,
ажилчдынхаа цалин хөлсийг бууруулахгүй байхыг хичээнэ. Зэсийн үнэ дээр
хэлсэн үнэд хүрвэл байдал маш хүндэрнэ. Гэхдээ 2013 оны эхний байдлаар
үйлдвэрлэх 1 тн цэвэр зэсийн өөрийн өртгийг 6625 ам.доллар байна гэж
тооцсон байсан. Харин 2015 оны эхний есөн сарын тайлан гарахад зэсийг
үйлдвэрлэж байгаа өртөг 5035 ам.доллар болсон байгаа. Тэгэхээр бид энэ
хоёр жилийн хугацаандЭнэ бол манай хамт олны том амжилт.
-Зэсийн үнэ унаж байгаа ч танай үйлдвэр нэг жилийн дотор хоёр томоохон үйлдвэрлэлийг нээлээ.
-Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх бодлого концевцийг бид боловсруулж ирсэн. Дунд шатных нь энэ Нэлээн олон зүйлийг төлөвлөж хийсэн, амжаагүй ажил ч байна. Ажлын баг
гараад ойрын 10 жил Эрдэнэт үйлдвэрийг хөгжүүлэх бодлого боловсруулж
ирэх 12 дугаар сард болох "Совет”-ын хурлаар танилцуулж, батлуулах
төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Технологийн нэлээн өөрчлөлтүүдийг
багтаасан. Тиймээс манай ашиг бол хувьцаа эзэмшигчдийн ногдол ашиг болж
хувирчихаад байсан. Гэтэл үйлдвэр хөгжүүлэх эх үүсвэрт бага мөнгө тавьж
өгсөн учраас технологийн хөгжлийг том хэмжээгээр хийж чадаагүй ирсэн
асуудлууд бий. Тэгэхээр ойрын 10 жилд хэрэгжүүлэх төлөвлөгөөг эдийн
засагтайгаа сайн холбож өгч, ногдол ашгийн бодлогыг өөрчлөх шаардлагатай
гэдгийг хурал дээр ярина.
-Эрдэнэт үйлдвэрийн анх тогтоогдож байсан нөөцийн хэдэн хувийг ашиглаад байгаа вэ. Цаашид хэдэн жил ашиглагдах боломжтой вэ?
-Гэхдээ
энэ нөөцийг ашиглахдаа мэдээж өнөөдрийн байгаа нөхцлөөр биш дахиж
техник технологийн шинэчлэл хийх, үйлдвэрийг өргөтгөх замаар цаашид 30
гаруй жил ажиллах боломж бий.
-Тэгвэл Шинэ
удирдлагын багийн хэрэгжүүлж байгаа Хаалт хөгжлийн менежментийн талаар
мэдээлэл өгөөч. 30-40 жилийн дараа Эрдэнэт үйлдвэрийн суурин дээр
томоохон үйлдэр босгох боломж бий юу?
-Манай үйлдвэрийн хамт олны зүгээс барьж байгаа Хаалт
хөгжлийн менежментийг нэг хэсэг ойлгож байсан. Энэ бол шинэ асуудал
биш уул уурхай эхэлсэн цагаасаа эхлээд нөөцөө ашиглах, цаашдаа хөгжих
асуудалтай холбогдож хөгжиж ирсэн. Ерөөсөө уурхайг нээхэд, хаасны дараа
яаж хөгжих ёстойг Тэгэхээр зөвхөн нөөцийн хэмжээгээр тухайн үйлдвэр ажиллаад зогсохдоо
биш нөөцийг ашиглахад бий болсон материаллаг бааз, мөнгө хөрөнгийнхөө
боломж дээр тулгуурлаад цаашаа хөгжих нь хамгийн чухал. Үйлдвэрийн суурь
бааз дээр өөр үйлдвэрлэл хөгжих, өөрсдийн олж авсан туршлага мэдлэгэр
цаашид энэ салбарыг хөгжүүлээд явах боломжийг бид олж харах ёстой.
Тиймээс Хаалт хөгжлийн бодлогыг эртнээс ярих хэрэгтэй.
30 жилийн дараа Эрдэнэт үйлдвэр яаж хөгжих ёстой гэдгийг өнөөдөр бид
зөв харж, зөв төлөвлөх хэрэгтэй. Тэрэнд шаардлагатай хөрөнгийг Хаалт
хөгжлийн менежментийн фонд гэдэгт тусгаж өгөх ёстой асуудал. Нөгөө
талаараа цаашаа хөгжих боломжтой салбар юу байна гэдгийг олж харж
боломжийг нээж өгөх. Жишээлбэл, Энэ заводыг уул уурхайн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болгох. Эрдэнэт
үйлдвэрийн геологийн нөөц дууссан ч уул уурхайн салбартаа тоног
төхөөрөмж үйлдвэрлэдэг, технологи хөгжүүлдэг чиглэлээр энэ заводыг цааш
нь явуулбал гэж бид ярьдаг. Ер нь энэ асуудлын төлөвлөөд эхэлчихсэн
хөгжлийн хэлтсийнхэн ажиллаж төлөвлөгөө боловсруулаад явж байна.
-Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр ямар бодлого барьж байгаа вэ?
- Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, болж өгвөл үйлдэрлэгчээс нь
хямдаар олж авах чиглэлээр зарим ажил хийж байгаа. Ган бөөрөнцөг цувих
цех 20 гаруй мянган тн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг боллоо. Бүтээгдэхүүний
тоо хэмжээ, орлогоо нэмэгдүүлэхээр өргөтгөлийн ажил хийсэн. Өөрийн
хийж болох зүйлийг импортоор авахгүй байхаар Засвар механикийн
заводынхан маань шинэ насос шахуургын зураг төсөл хийгээд үндсэн ажил
эхлэх гээд явж байна. Бид хичээж байгаа.
-Дагавар металууд ямар ашиг өгч буй юм бол?
-Дагавар бүтээгдэхүүний хувьд молибдины баяжмалыг шинэ технологиор боловсруулдаг.
-Эрдэнэт
үйлдвэр дээр онцгой комисс байгуулагдан ажиллаж байгаа гэсэн. Тэд ямар
ажил хийж байна. Цаашид зэсийн үнэ унавал яах вэ?
-Зах
зээлийн үнийг зохицуулж чадахгүйгээс хэмнэлтийн бодлогоо барина.
Хямралын эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөөг хоёр жилийн өмнө
боловсруулсан. Өөрийн
чинь хэлсэн онцгой комисс гэдэг бол үйлдвэрийн техник, технологийн гол
бодлого барьж байгаа 40 гаруй хүнээс бүрдсэн үйлдвэрийн хэвийн
ажиллагаа явуулахад хамтын шийдвэр гаргадаг комисс. Онцгой комисс нь
шахааны буюу энийг, тэрийг ав гэсэн асуудал байхгүй, үйлдвэрт хэрэгтэй
шударга шийдвэр гаргаж үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангах
үүрэгтэй.
-Оросын
талд өгөх ёстой хоёр жилийн ногдлол ашгийг хүлээн авагч тодорсон. Энэ
мөнгийг оросын талд өгснөөр Эрдэнэт үйлдвэрийн хэвийн үйл ажиллагаанд
нөлөөлөх үү?
-Нэгдүгээрт Энэ үйл явдлаас болж үйлдвэрийн хэвийн ажиллагаад ямар нэгэн өөрчлөлт гарахгүй. 47 сая ам.долларыг бид оросын талд төлнө. Үүнийг өгснөөр Эрдэнэт үйлдвэр дампуурахгүй. Манайх жилдээ 600-800 сая
ам.долларын борлуулалт орлоготой байна. Манай үйлдвэр ашигтай ажиллаад
түүнийхээ ногдолыг л өгөх гэж байгаа асуудал шүү дээ. Цагт нь өгчихөөд
яваад л ирсэн. Энэ мөнгийг өгснөөр Эрдэнэтийн үйл ажиллагаанд нөлөөлнө
гэснийг улс төрийн өнцгөөс тайлбар хийсэн гэж хараад байгаа. 2013, 2014
оны ногдол ашгийн зөвлөл хуралдаагүй учраас л хуваарилаагүй байсан юм.
Энд тайлбар өгнө үү.
-Ер нь
бол Шилэн дансны тухай хуулийг төсвийн байгууллага, аж ахуй нэгжүүд
мөрдөх чиглэл нь өөрөө заагдсан. Манайх энэ хуулиа мөрдөөд явж байгаа,
байгууллагын цахим хуудаснаас харж болно. Энэ тухай ярьсан тэр залуу /
"шилэн” Цогоо/ өөрөө Шилэн дансны хуулийг яаж мөрдөх талаар мэдээгүй,
хуулиа уншаагүй юм шиг байна лээ.
Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч И.В.Рой: Бид Монгол Улсын Шилэн дансны тухай хуулийн дагуу мэдээллээ ил тод тавьж байгаа. Мэдээж Нууцын тухай хууль ч үйлчилнэ. Үйл ажиллагааны тодорхой хэсэг нууц байх тухай ч гэрээнд заасан бий. Та
бүхэн ямар ч томоохон компанийн сайт руу ороод өөрсдийн бүтээгдэхүүний
үнийн талаар тавьсан байхыг харахгүй байх.
Б.Буд
Эх сурвалж: Shuud.mn
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа