|

Эрчим хүчний урамшууллыг зогсоосон


Эрчим хүчний урамшууллыг зогсоосонЭрчим хүчний сайд Д.Зоригт цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

d

-Цахилгааны үнэ хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ?

d

-Эрчим хүчний үнэ 2014 оны 12 сард  9 хувиар өссөн.

d

-Үнэ тарифын хувьд ямар бодлого барьж байна вэ?

d

-Үнэ тарифын талаар  2014 онд эрчим хүчний алдагдалгүй байх талаар УИХ-аас 2010 онд 72 дугаар тогтоол гарсан. Харамсалтай нь энэ зорилт биелээгүй.  Тийм учраас энэ зорилтыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд хэлэлцээд 2015 онд төвийн, дорнод бүсэд алдагдалгүй болох тарифыг мөрдүүлэх шийдвэр гарсан. Үүнийг бид хэрэгжүүлэх үүрэгтэй. Үнэ тарифыг ЭХЯ биш Эрчим хүчний үндэсний хороо тогтоодог.  Эрчим хүчний үнэ тарифыг бүрмөсөн чөлөөнө гэсэн ойлголт байхгүй. Аль  ч улсад тодорхой зохицуулалттай, хяналттай ажил хийгддэг. Эрчим хүчний тухай хуулинд жил бүр индексжүүлж байна гэсэн заалт байдаг. Өнгөрсөн жилээс индексжүүлэлт эхэлсэн. Манай эрчим хүч нэмэгдээд 1100 МгВт хэрэгтэй.  Нөөцөнд 400 МгВт хэрэгтэй. Энэ бол ердийн хэрэглээний өсөлт юм. Гэтэл нефтийн цогцолбор баригдах бол үүнээс илүү МгВт хэрэгтэй болно.

d

-Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллын иргэд өөрсдөө шалны халаалт зэргийг тавиулж, эрчим хүчний үнийг маш өндөр төлж байгаа. Гэтэл шөнийн тарифын хөнгөлөлт чөлөөлөлтийг нь яагаад  цуцалсан бэ?

ө

-6 тэрбум орчим төгрөгийн эрчим хүчний урамшууллыг Улаанбаатар хотын 60 орчим хэрэглэгчдэд олгодог байсан. Харамсалтай нь 2015 онд улсын төсвийн хүрэлцээ муу болж, энэ хөрөнгө төсөвт орж чадаагүй хасагдсан. Энэ ажил зогссон. Бид үүнийг хэрхэн дахин сэргээж болох талаар судалж байгаа. Шөнийн тариф хямдхан байдаг. Тийм учраас томоохон үйлдвэрлэгчид шөнө үйлдвэрлэлээ явуулдаг.

ө

-Эрчим хүчинд холбогдоогүй хичнээн сум байдаг бол?

ө

-Улсын хэмжээнд эрчим хүчний шугамд холбогдоогүй Дорноговь аймгийн хоёр, Говь-Алтайн хоёр сум байгаа. Үүний гурвыг нь энэ онд төвлөрсөн эрчим хүчний системд холбоно. Говь-Алтайн нэг сум бол нэлээн алслагдсан байдаг. Өнгөрсөн 10 жилд бид бүх аймаг, сумаа эрчим хүчинд холбож чадсан нь амжилт юм.

ө

-Эрчим хүчнийг импортоор хэдэн төгрөг төлдөг бол?

ө

-Манай эрчим хүчний салбарын бүтэц нүүрс үйлдвэрлэж, дулаан цахилгаан ашигладаг үед хэт давамгайлсан, 95 орчим хувийг эзэлдэг. Сэргээгдэх эрчим хүч буюу ус, нар, салхины эрчим хүч 2,5 орчим хувь орчим байна. Сэргээгдэх эрчим хүчийг бид 2020 он гэхэд 10 хувьд, 2030 онд 20 хувьд хүргэх зорилт тавиад ажиллаж байгаа.  Олон улсын гэрээ конвенцийн дагуу хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр олон шийдвэрүүд гарсан. Монгол Улс үүнийг дагахаас арга байхгүй. Энэ чиглэлийн эрчим хүчний үйлдвэрлэлийг тарифын бодлогоор дэмжинэ.  Эгийн голын усан цахилгаан станц энэ зорилтод хүрэх гол хөшүүрэг байгаа. Бид ОХУ-аас авах эрчим хүчний үнийг манайх өөрсдөө төлдөг. Үнэ нь жилээс жилд нэмэгдэж, 50 гаруй тэрбум  төгрөгийг 2014 онд төлсөн. Хятад улсаас авдаг эрчим хүчний үнийн 98 орчим хувийг "Оюутолгой”  компани  төлж байна. Учир нь Оюутолгойн хэрэгцээнд зориулж импортолсон.  Өнгөрсөн онд  140 гаруй сая ам.долларын эрчим хүчний төлбөрийг Оюутолгой төлсөн. Хэдийгээр Оюутолгой компани төлж байгаа  ч энэ нь Монгол Улсаас гарч байгаа мөнгө юм. Бид жил бүр дээр хэмжээний мөнгийг гадагш нь импортлоод байвал хэд хэдэн цахилгаан станц барих мөнгөө гадагш нь цацаж байна гэсэн үг.

б

-Манайх цөмийн эрчим хүчийг хэрэглэх үү?

б

-2030 он хүртэл цөмийн эрчим хүчээр хийгдэх зүйл төлөвлөөгүй. Манайд эрчим хүчний өөр эх үүсвэр хангалттай байна гэж үзэж байгаа.

б

-Тавантолгойн, Багануур, Эгийн голын цахилгаан станцуудыг барих ажил ямар явцтай байна вэ?

ө

-Эгийн голын станц олон жил яригдсан. Дахиж ТЭЗҮ-ийг хийлгэсэн. Хүчин чадал нь 315 МгВт байх нь зүйтэй гэж үзсэн. Орон нутаг, байгаль орчны үнэлгээ хийгдсэн.  Станц баригдах газарт тавигдах зам, цахилгааны зэрэг дэд бүтцийн зураг төсөл хийгдсэн. Хөрөнгө санхүүжилтийг Хятад улсаас авах зээлээр хийгчихнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Энэ жил зам, цахилгааны асуудлыг шийднэ. Өнгөрсөн хугацаанд Тайхар, Дөргөний цахилгаан станц ашиглалтад ороод, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, харин ч хэрэгтэй юм байна гэдгийг нотолсон.  Оюутолгойн төслийн хоёрдугаар шатны санхүүжилт хүлээгдэж, хойшилж байгаа учраас үүнтэй уялдаад Тавантолгойн станцын төсөл хүлээгдээд байна. Бид энэ ондоо багтаад санхүү, хөрөнгө оруулалтаа шийдээд эцсийн ажиллуулах компанийг шалгаруулаад, 2016 онд эхлүүлье гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Багануурын станцын зураг төсөл ТЭЗҮ, газар бүх асуудал шийдэгдсэн. Концессийн гэрээ байгуулагдаад, мөн үүнийг дагасан эрчим хүчний, нүүрсний зэрэг 10 орчим гэрээ байгуулагдах ажил хүлээгдэнэ. Ажил хэвийн явагдвэл ирэх намартаа багтаад Багануурын цахилгаан станцын суурийн ажил эхэлнэ.

ө

Монгол Улс эрчим хүч үйлдвэрлэх түүхий эдээр маш баян байна. Нүүрснээс гадна нар салхины эрчим хүч байна. Бид бодлогоо зөв төлөвлөж чадвал дунд хугацаанд эрчим хүч импортлогч орон болох магадлалтай. Зүүн хойд бүсийн орны салбарын мэргэжилтнүүдийг урьж авчраас хэлэлцэж байна. Энэ бол бидний ирээдүйд сайхан боломж юм.

Эх сурвалжлагыг shuud.mn-s


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин