
Орхон аймаг, Эрдэнэт хотод катодын зэсийн хоёр дахь үйлдвэрийн нээлт боллоо.
Энэ нь "Эрдэнэт” үйлдвэрийн балансын бус хүдрийн овоолго буюу
технологит тохирохгүй "баялгийг” түшиглэн евро стандартын хамгийн
сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, гидрометаллургын шинэ үйлдвэр "Ачит
Ихт” ХХК юм.
Тус үйлдвэрийг барих төслийн бүтээн байгуулалтанд үндэсний боловсон хүчнээс гадна Австрали, Англи, АНУ, ОХУ, БНХАУ, Казахстан зэрэг олон орны инженер техникийн ажилтнууд оролцсон байна.
"Эрдэнэт”
үйлдвэрийн хамт олны ард түмэн, улс орныхоо өмнө хүлээсэн нийгмийн
хариуцлагын том илрэл бол тус үйлдвэрийн балансын бус хүдрийн овоолго,
молибденийн баяжмалыг түүхий эдээ болгон түшиглэсэн хамтарсан үйлдвэрүүд
юм.Кабель утас, уртасгагч залгуур зэрэг эх орондоо зэсийн эцсийн
бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа "Эрдмин” ХХК нь 17 дахь жилдээ үйл
ажиллагаагаа явуулж, жилд 3000 тонн цэвэр зэс гаргаж байгаа бол
молибденийн баяжмал боловсруулах "Шим технолоджи” компани үйл
ажиллагаагаа жигдрүүлэн өнгөрсөн сард Эрдэнэт хотод нээлтээ хийсэн.
"Ачит
ихт” компани нь улсын төсөвт татвараар 3,8 тэрбум төгрөг төвлөрүүлж,
2013 онд орон нутгийн төсөвт 103 сая төгрөгийг оруулжээ.Эрдэнэт
үйлдвэрийн молибденийн баяжмал, балансын бус овоолгыг түшиглэн
байгуулагдсан "Шим технолоджи”, "Ачит ихт” үйлдвэрүүд нь 300 гаруй
иргэнийг ажлын байраар хангаж байгаа юм. Ингээд "Эрдэнэт” үйлдвэр хаяа
тэлж, шинэ үйлдвэрээ өрх тусгаарлан гаргалаа.