|

Ч.Сайханбилэгт ард түмэн хүч нэмэх үү


Шийдлийн Засгийн газрын "2015-2016 оны хөгжлийн замаа хамтдаа сонгоё" сэдэвт санал асуулга эхэллээ. Энэ өдрийн 10.00  цагаас ирэх сарын 3-ны 22.00  цаг хүртэл үргэлжлэх санал асуулгаар иргэд Ерөнхий сайдын санал болгосон хоёр арга замаас сонгох учиртай.

ө

Нэгдүгээрт нь:  Хөрөнгө оруулагчдадаа эргэн найр тавьж, буцаан авчрах замаар эдийн засгаа сэргээх. Хөрөнгө оруулагчид нааштай хандвал томоохон төслүүд хэрэгжүүлнэ. Энэ нь манайд доллар орж ирэх зам нээгдэнэ гэсэн үг. Ингэснээр биднийг дарлаад байгаа ноён ногооны ханш буурна.

Хоёрдугаарт нь: Бид өөрсдөө бүсээ чангална. 00-ын цаасаа бага суйвж, талхаа нимгэн зүснэ. Цалин нэмэхгүй учраас өөрсдөө зардлаа багасгах ёстой. Цаашлаад төсвийн мөнгөөр шинээр байшин барилга барихгүй. Хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрөө зогсооно. Ингэж хэрэглээгээ хянаж, сахилга баттай байж чадвал долларын ханшийг барина.

ө

 Иргэд ноён ногооныг даллан дуудах, ханшийг нь тогтоон барих хоёр арга  замын алийг нь ч сонгож болно. Учир нь Ерөнхий сайд хоёулаа эдийн засагт эерэг үр дүн авчирна хэмээн үзэж буй. Дээр нь гүйцэтгэх засаглалын тэргүүний гарт аль алиных нь төлөвлөгөө бэлэн бий гэдгээ зурагтаар харуулна лээ. Тэгэхээр иргэд 1515-1111 гэсэн тусгай дугаарт мессеж илгээхэд л хангалттай. Үнэ төлбөргүй гэнэ лээ.

ө

Ерөнхий сайдын энэ санаачилгыг арга барилын өөрчлөлт гэж харж болно. Товчхондоо Ерөнхий сайд иргэдээр хүч нэмэгдүүлэхээр шийдсэн байна. Түүний хэлсэн үг, гаргасан санаа болгон УИХ дээр унаад байгаа учраас тэрбээр гартаа иргэдийн санал гэх бамбайг барих нь. Тухайлбал, өрийн таазыг 60 хувьд хүргэж, жил бүр шат дараалан буулгаж, хуулийн хэмжээнд аваачина гэсэн түүний санал УИХ дээр унасан. Харин ч одоо байгаа 58.3 гэсэн хэмжээнд барь хэмээн хүчиндэж, хуулиар баталгаажуулчихав. Бас халамжийн улс байхаа больё гэсэн саналыг нь ч УИХ түлхэн унагасан. Харин ч бүр иргэдийн халаас руу өнгийдөг муу нэртэн болгосон. Хэдийгээр парламентад суудалтай бүх намын төлөөлөл багтсан Их эвслийн гэж нэрлэж болох Засгийн газар ч энэ мэтээр УИХ дээр унасаар байгаа. Ирэх сонгуулийн нүхээ малтсан нам, эвсэлд найдаад хэрэггүй  нь нэгэнт тодорхой болсон учраас арга барилаа өөрчилж, ард түмэн гэх олонхоор хүч түрэхээр шийдсэн нь энэ. Ард түмний саналыг УИХ үл хэрэгсвэл бидний сонгосон нөхөд бидний эсрэг ажилладаг хэмээн том банга хүртэнэ.

ө

Үүнээс гадна санал асуулга Ерөнхий сайд гишүүдийн амыг таглах том хэрэгсэл болно. Учир нь УИХ-ынхан Ерөнхий сайдаас хямралын төлөвлөгөө шаардаад эхэлсэн. Анх Ерөнхий сайдад нэр дэвшээд чуулганы нэгдсэн хуралдаан дээр байцаагдаж байх үед нь л хямралын төлөвлөгөө шаардаж байсан гишүүдийн нэхэл сүүлийн хэдэн өдөр бүр эрчимжиж буй. Тиймээс иргэдийн санал дээр тулгуурлан төлөвлөгөө боловсруулаад оруулаад ирэхэд эсэргүүцэж, NO кноп дарах хүн бараг гарахгүй. Тэд ард түмэн гэх дайсантай болохыг хүсэхгүй.

ө

Одоо төрийн залуухан өндөрлөгийн хувь заяа ард түмний гарт байна. Ард түмэн саналаа өгөхгүй хэмээн гүрийхгүй байх. Тэгэхээр түүний өмнө боломжийн том хаалга нээгдэнэ гэсэн үг. Нөгөөтэйгүүр ард түмний санал түүнд санасан бодсоноо гүйцэлдүүлэх давхар хаалгыг нээж өгнө. Харин иргэдийн саналыг үнэ цэнэ болгох эсэх нь түүний асуудал. Цаг хугацаа бүхнийг харуулж болох ч цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй. Ч.Сайханбилэгиийн цаг хугацаа бол бүр ч илүү хязгаартай.

ө


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин