Өнөөдөр буюу 2-р сарын 9-нд АИТХ-ын хуралдаанаар 2
асуудал хэлэлцэхээр оруулж ирсний нэг нь засаг дарга томилох тухай асуудал
байлаа.Мэдээж Эрдэнэтчүүд та бидэнд Ардчилсан намаас засаг даргад хэнийг
дэвшүүлж хэн
болох гэж байгаа нь сонирхол татаж байсан.2015оны 1-р сарын 25-нд
аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж ЗД-аар хэнийг нэр дэвшүүлэх тухай нэлээн
ширүүн хурал болж АИТХ-ын төлөөлөгч Жаргалант сумын ЗД С.Дангаасүрэнг нэр
дэвшүүлхээр болсон билээ. Уг үйл явдалаас хойш улс төрийнхний хувьд янз бүрийн
прогноз таамаг явж байсан хэдий ч АИТХ-ын ардчилсан намын бүлгийнхэн өнөөдөр
эцсийн цэг тавьлаа.АИТХ-ын 31 төлөөлөгчөөс МАН-ын 9 гишүүнээс бусад нь С.Дангаасүрэнг
дэмжсэнээр 67.7 % -иар АЗД-аар
батлуулахаар өнөөдөр ерөнхий сайд руу саналаа явууллаа.Шинэ засаг дарга
С.Дангаасүрэн бүрэн эрхийн жил зургаан сарын хугацаанд ардчилсан намын
сонгуулийн мөрийн хөтөлбөр экс ЗД-ын хийх ажлын үндсэн чиглэлд өөрчлөлт
орохгүйн ойлгомжтойн дээр хэр хурдтайгаар хэрэгжихийг харах л үлдлээ.
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа