Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дөнгөж цахим сүлжээндээ "Хүүхдийн мөнгөний
тухай олон хүн хандаж анхаарахыг хүссэний дагуу УИХ-ын дарга, Ерөнхий
Сайдтай ярилцлаа. Зохих шийдлийг гаргах чиглэлд ажиллахаар боллоо. " хэмээн жиргэжээ.
Энэ
жилээс хүүхдийн мөнгийг танаж, айл өрхийн амжиргааны төвшинг I-XX
бүлэгт хуваасан. Энэ оноос амжиргааны төвшингээр XVII хүртэл бүлэгт
хамрагдсан айл өрхийн хүүхдүүд Хүүхдийн мөнгө авахаар журмыг Засгийн
газраас гаргасан билээ. Харин Хүүхдийн мөнгийг ялгавартай олгох журам
олон эцэг эхчүүдийн ундууцлыг төрүүлсэн. Харин УИХ, Засгийн газар
баталсан хууль, журмаа эргэн харж, хүүхдийн мөнгийг өмнөх жишгийн дагуу
олгохоор болжээ. Тиймээс шинээр батлагдсан журмаа хүчингүй болгох
бололтой.
Н.Энх

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа