|

Өдрөөс өдөрт бүсээ чангалж буй иргэд биш төрийн эрх мэдэлтнүүд л бүсээ чангалах ёстой


Өдрөөс өдөрт бүсээ чангалж буй иргэд биш төрийн эрх мэдэлтнүүд л бүсээ чангалах ёстой

 

УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжилж буй энэ өдрүүдэд төсвийн тодотголын асуудал иргэдийн анхаарлыг хамгийн их татаж байна. Өнөөдөр байнгын хороод болон намын бүлгүүдээр төсвийн тодотголыг эцэслэн хэлэлцэж өөр өөрсдийн байр суурийг төсвийн тодотголд тусгах учиртай.

Өнгөрсөн долоо хоногт ээлжит бусаар хуралдсан МАН-ын бүлэг өнөөдөр татвар нэмэгдүүлэх болон төсвийн таналт, хасалтын талаар нухацтай ярилцахаар төлөвлөж буй гэнэ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон Сангийн яамны зүгээс энэ оны төсөвт тодотгол хийх хуулийн төслөө нэлээд хатуу чанга бодлого баримтлан оруулж ирсэн. Харин намын бүлгүүд болон байнгын хороод эдийн засаг хямралтай энэ үед иргэдийнхээ нуруун дээр ачаа үүрүүлэхээс татгалзаж зарим саналуудыг нь дэмжихгүй байгаа юм. Намын бүлгүүд хуралдаж дууссаны дараа 14.00 цагаас байнгын хороо хуралдаж Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.  Ямартаа ч өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг хуралдаж төрийн албан хаагчдын цалинг бууруулахгүй байх нэгдсэн шийдэлд хүрсэн юм. Харин татвар нэмэх эсэх асуудлыг ажлын хэсэг дахин нягталж үзэхээр болсон.  Тухайлбал, онцгой албан татвар, 150 метр квадратаас дээш талбайтай орон сууц, автомашины хуучин эд анги оруулж ирдэг хувь хүн, аж ахуйн нэгж, цалингийн шаталбараас хамааралтай татварын асуудлыг дахин авч хэлэлцэнэ.

Мөн Засгийн газраас хүүхдийн мөнгийг зорилтот бүлгийн 60 хувьд олгож, 40 хувьд нь 2-3 жилийн дараа боломжит хувилбараар өгөх, Оюутны тэтгэлгийн санг 90 тэрбум төгрөгөөр байгуулах санал оруулж ирээд байна. Үүнээс гадна иргэдийн дунд хүлээлт үүсгээд буй хос хөдөлгүүрт автомашинаас татвар авахгүй байхаар тус тус шийдвэрлээд байна.

Ийнхүү бүлгүүд болон байнгын хорооноос гаргасан саналын дагуу төсөвт тодотгол хийнэ. Ямартаа ч Засгийн газрын гаргасан зоригтой шийдлүүд хэрэгжих шатандаа явж байна. Эрхэм гишүүд өдрөөс өдөрт ядуурч байгаа иргэдийнхээ бүсийг чангалахгүйгээр дарга нарын тансаглалыг хязгаарласан тодотгол хийх хэрэгтэй болоод байна.

Ч.Ган

Эх сурвалж: Zaluu.com


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин