|

Тэтгэврийн даатгалын сан ачааллаа даахгүй байна


Тэтгэврийн даатгалын шинэчлэлийн асуудлаарх уулзалт, хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Тус хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд болон УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, тус яамны газрын дарга нар, холбогдох мэргэжилтнүүд болон Дэлхийн банкны мэргэжилтнүүд оролцов.
Тэтгэвэр авагчдын 60 гаруй хувь нь тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа аж. Тэдний тэтгэвэр авагчдын 70-80 хувь нь тэтгэврийн зээлд хамрагдсан байна. Энэ талаар Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт "Тэтгэврийн даатгалын сан орлогоороо зарлагаа нөхөх боломжгүй болсон, цаашид ахмад настны нийгэмд эзлэх хувь өсөх хандлагатай, дундаж наслалт нэмэгдэж байгаа зэрэг олон шалтгаанаас үүдэн тэтгэврийн даатгалын сан ачааллаа даахгүй болж, дорвитой шинэчлэл хийх эрэлт, хэрэгцээ, шаардлага бий болсныг харж болно” гэв. Мөн тэрээр тэтгэврийн тогтолцоог шинэчлэхдээ нэрийн дансны шинэчлэлийг эрчимжүүлэх, шимтгэлийн болон тэтгэврийн зохистой хувь хэмжээг тогтоох, тэтгэвэр бодох аргачлалыг сайжруулах, тэтгэврийн сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, сангийн хөрөнгийг даатгуулагчдад нээлттэй, ил тод болгох, сайн дурын даатгалын ач холбогдлыг олон нийтэд сурталчлах зэрэг асуудлыг тусгах нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.
 
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ "Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ниймгийн даатгалын хууль тогтоомжийг цогцоор нь шинэчилнэ, тэр дундаа тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэхээр тусгагдсан. Хүн амын огцом өсөлтийн үеийнхэн тэтгэвэрт гарах үед тэтгэврийн даатгалын одоогийн тогтолцоо үүсэх нөхцөл байдлыг зохицуулах боломжгүй" хэмээн тодорхой тоо, баримтуудыг танилцуулав. Мөн иргэдийн нийгмийн даатгалд хамрагдалтын хувь хэмжээ хангалтгүй, тэтгэврийн даатгалын сангийн алдагдал 2030 он гэхэд ДНБ-ий 4-5 хувьд хүрэх төлөвтэй байна. Тиймээс үүсч болзошгүй санхүүгийн эрсдэлтэй байдлаас сэргийлэх үүднээс зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагууд бий” гэдгийг хэллээ

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин