"Болд
төмөр-Ерөө гол" компанийн Төмөртэйн уурхайгаас Хандгайт өртөө хоорондох
34.5 километр төмөр зам өнгөрсөн амралтын өдрүүдэд ашиглалтад оржээ.
Энэ уурхайгаас Хандгайт хүртэл 20 километр газарт автомашинаар тээвэр
хийдэг байсан нь дурсамж болж үлдлээ. Эдийн засгийн талаасаа энэ замыг
барих нь зайлшгүй чухал байсан тул хөрөнгө хаяж шийдсэн байж таарна.
Хамгийн гол нь энэ замыг Монголын төмөр замчид барьжээ.

XX
зууны түүхэн дэх Монголын анхны төмөр зам 43 км байсан бол /хуучнаар
ЗХУ-ын цэргийн барилгачид барьсан/ XXI зуунд 34.5 км-ийг Монголын төмөр
замчид өөрсдөө барилаа. Явах замд нь улс төрийн хормойдолт орчихгүй бол
төмрийн хүдрээ борлуулж олсон мөнгөөрөө Төмөртэй, Хуст-Уул, Баянгол,
Төмөр толгойн бүлэг ордыг ашиглаж төмрийн хүдрээс ган металл
бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хуурай соронзон болон нойтон баяжуулалтын
үйлдвэр барих томоохон төсөл бүтээн байгуулалтдаа орно гэж байна.
байх. УБТЗ-ын барилгын анги энэ төмөр замын
газар шорооны ажлыг нэг жилийн хугацаанд хийсэн бол гурван сарын
хугацаанд төмөр замыг амжилттай барьж өгчээ гэж хэвлэлүүд үг харамгүй
магтаж, иргэд сайшаалын комментоор шагнаж байна. Төмрийн хүдрээс ган
металл бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хуурай соронзон болон нойтон
баяжуулалтын үйлдвэр барьж чадвал бид нүүрснээс арай дээр мөнгийг эдийн
засагтаа оруулдаг шинэ боломжийг бий болгож магад.
Жоохон
хальж мэдэмхийрэх юм бол дэлхий дахины геополитикийн сөргөлдөөнт
байдал намжих бус дэвэрсээр байх хандлагатай байгаа. Өмнөд хөршүүд тэр
дундаа Металл үгүйгээр танк, хөлөг онгоц, нисэх онгоцыг бүтээхгүй. Үүнийг
дагаад аж үйлдвэрийн металлын үнэ цаашид ч өснө гэж ажиглагчид хэлж
байгаа юм билээ. Батлан хамгаалах нь өндөр төсөвтэй хоёр том хөршийнхөө
дунд суугаа
Үүний
450 сая нь Дархан, Сэлэнгийн бүс нутагт байгаа гэж тодорхойлогджээ.
Дарханы төмөрлөгийн үйлдвэр хэтдээ жилд зургаан сая тонн төмрийн хүдрийг
экспортлохоор төлөвлөж "Болд төмөр-Ерөө гол” компани найман сая тонныг
нь борлуулахаар шийдвэрлэсэн нь жилдээ 14 сая тонн болох юм байна. Хүн төрөлхтөн эдүгээ 150 төрлийн эрдэс түүхий эд ашиглаж буй.
Эрдэмтдийн судалгаагаар ашигт малтмалын хэрэглээ 10-15 жилд хоёр дахин
нэмэгддэг гэсэн. Энэ талаас нь гэрэл гэгээтэй, амны билэгтэй талдаа
харвал бид хийж чадна гэсэн бахархал өгснөөрөө
Төрөөс
эрх зүйн орчныг дээрдүүлэхэд анхаарснаар зөвхөн алтны нийлүүлэлтээр
2014 онд 500 гаруй сая ам.доллар улсад орсон бол энэ жил 600 гаруй сая
ам.доллар оруулаад байгаа мэдээ байна.
"Зээл,
өр биш дотоод нөөц бололцоогоороо энэ хэмжээний доллар олчихож байна
гэж” Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга
Т.Ганболд олзуурхан ярилцлага өгчээ. Цаашид тэрбум байтугайг алтнаас
олох боломжтой л гэсэн байна. Харамгүй лайк дармаар. Алтны энэ мэдээ муу сөрөг бүхнийг ярьдаг болсон энэ цагт бас л алт шиг
мэдээ байна. Нэмээд хөөрөхөд Батлан хамгаалахын салбар гэхэд хэрэгцээт
бараа, бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг дотоодын үйлдвэрлэгчдээс
худалдан авчээ.
Монгол
минь туулж буй хямралыг даваад гарах нь цаг хугацааны асуудал. Харин
тэр цагийг дөтлүүлж намчирхаж талцсан одоогийн төр ядаж л мөрөөрөө яваа
бизнесээс урт гараа татаж улсаа л зөв удирддаг болчихвол...
Төмөр
зам байтугайг босгох хүч нөөц бидэнд байна. Энэ нь ташаагүй үнэн
болохыг XXI зууны төмөр замчдын зурайлгасан 34.5 км ган зам харууллаа
даа.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/