|

“Эрдэнэт” дуу бүжгийн чуулгыг орон нутагт шилжүүллээ


“Эрдэнэт” дуу бүжгийн чуулгыг орон нутагт шилжүүллээ"Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн Уурхайчин соёлын ордны харьяанд байдаг "Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын 28 уран бүтээлчийг орон нутагт шилжүүлэх саналыг тус үйлдвэрийн Ерөнхий захирал аймгийн Засаг даргад гаргажээ. Учир нь дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ огцом буурч энэ нь цаашид үргэлжлэх төлөвтэй байгаа тул дээрх саналыг гаргасан гэнэ.

Уг асуудлыг АИТХ-ын тэргүүлэгчид хэлэлцэж тэднийг орон нутгийн харьяанд авахаар боллоо. Гэхдээ Хүүхэд залуучуудын театртай нэгтгэх эсвэл бие даасан байдлаар нь ажиллуулах шийдвэр гарсангүй.

Мөн тэдний байрлах байрны асуудал хараахан шийдэгдээгүй байна. Дээрх уран бүтээлчдийн нэг жилийн цалин хөлс болон бусад зардал нь 628 сая төгрөг.

Гэхдээ тэдний цалингийн хэмжээ буурах юм. Учир нь Эрдэнэт дуу бүжгийн чуулгын 28 уран бүтээлч төрийн албан хаагчийн цалин авна. Өөрөөр хэлбэл нэг уран бүтээлчийн цалин дунджаар 645 мянган төгрөг болох юм. Түүнээс гадна удахгүй хуралдах Совет буюу "Эрдэнэт үйлдвэр”-ийн хамтарсан зөвлөлийн хуралдаанаар "Уурхайчин” соёлын ордныг хувьчлах асуудал яригдаж магадгүй гэж эрх бүхий албан тушаалтан ярьлаа.

Энэ тохиолдолд тус ордныг орон нутаг авах асуудлаар тус үйлдвэртэй зөвшилцөхөөр төлөвлөж байгаа юм байна. Дашрамд дурдахад Эрдэнэт дуу бүжгийн чуулга нь орон нутгийн байгууллага байсан. 2001 онд тухайн үеийн АИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр Эрдэнэт үйлдвэрийн "Уурхайчин” соёлын ордны бүрэлдэхүүнд шилжүүлж байсан юм.

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2018/12/12, 09:32
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2016/07/25, 08:50
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин