|

Бондоос “бойжсон” улстөрчдийн бизнес


Үнэн, худлын хооронд дөрвөн хуруу зай байдаг гэдэг. Нүд, чихний хоорондох зайгаар илэрхийлсэн энэ санаа одоо цагт бол огтхон ч хэрэгжих үндэсгүй болжээ. Юуг ч үнэн, юуг ч худал болгож болдгийн жишээ захаас аваад бишгүй байгаа тул зааг, ялгааг нь гаргах гэж хичээгээд ч нэмэргүй бололтой. Үүний хамгийн сүүлийн тод жишээ нь бондын зарцуулалтад шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийн тайлан байна. Л.Энх-Амгалан гишүүний ахалсан ажлын хэсгийн тайлангаас харахад, гишүүдийнх нь гаргасан тайлбараас сонсоход бондын мөнгийг бодлогогүйгээр зарцуулсан нь, гарын салаагаараа урсгасан нь Хөгжлийн банк болж таарлаа. Энэ үнэн үү, эсвэл худлаа юу?

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: -Хөгжлийн банк санхүүжүүлсэн бүх төсөл хөтөлбөрийнхөө жагсаалтыг УИХ-аар батлуулах ёстой. Гэтэл өнөөдөр санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн ихэнх нь УИХ-аар батлуулаагүй, Засгийн газрын тогтоол, шийдвэрээр санхүүжилт олгожээ. Тогтоол, шийдвэргүй санхүүжүүлсэн зөрчлүүд ч байна. Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт хангагдсангүй. Тендер зарлалгүйгээр авто зам, дэд бүтэц, хөдөө аж ахуйн салбарт шууд гэрээ хийж санхүүжилт олгосон төслүүд бас байна.

 

Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат: -Ажлын хэсгийн дүгнэлт гэдэг материал байхгүй. Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаагүй байгаа. Зөвхөн улс төрийн нэг хүчний оролцоотойгоор боловсруулсан баримт бичиг байна лээ. Би гарын үсэг зурсан гишүүдийг нь харсан. Тийм болохоор үүнийг ажлын хэсгийн дүгнэлт гэж авч үзэх боломжгүй.

 

Энэ дүгнэлтэд дурдсан материалуудыг Үндэсний аудитын газраас шалгачихсан байгаа. Хоёр удаа шалгасан. Гүйцэтгэлийнх нь тайлан байж байна. Албан ёсоор УИХ, олон нийтэд танилцуулсан. Тэгэхээр өнөөдрийн гаргасан дүгнэлт бол үндэслэлгүй юм. Хөгжлийн банк хуулийнхаа дагуу зөвхөн УИХ, Засгийн газраас баталсан төслүүдийг санхүүжүүлдэг.

 

Энэ бол хоёр талын байр суурь. Хэн нь үнэн, хэн нь худал ярьж буйг нотлох боломж өнөөдөртөө алга. Гэхдээ шалгалт хийсэн 10 гишүүнээс дөрөв нь буюу МАН-ын голдуу гишүүд ажлын хэсгийн дүгнэлтэд гарын үсэг зуржээ. Гишүүдийнх нь 50 хувь ч оролцоогүй гарсан дүгнэлтийг ажлын хэсгийнх гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөх нь учир дутагдалтай. Сонгууль дөхөж, улс төр буцалчихсан энэ үед улстөрчид яаж ч мэднэ. Нөгөөтэйгүүр, Сангийн яам, Үндэсний аудитын газар зэрэг мэргэжлийн байгууллагууд нь гишүүдийн гаргасан дүгнэлтээс өөр зүйл яриад байгааг бас ойшоохгүй өнгөрч болохгүй. Гэвч одоохондоо аль ч талд үнэнийг 100 хувь заах боломж алга. Харин 100 хувь нотлогдчихсон нэгэн үнэн бондын зарцуулалтын шалгалтын үр дүнтэй зэрэгцэн тодорсныг энэ удаад хөндлөө. Тэр нь бондоос "бойжсон” төслүүд хэнийх байсан тухай мэдээлэл юм.

 

"Чингис”, "Самурай” зэрэг Засгийн газрын босгосон бондын мөнгийг зарцуулахдаа Монгол Улс тодорхой зорилго дэвшүүлсэн. Тэгэх ч ёстой. Жишээ нь, бүтээн байгуулалтын томоохон ажлуудаа нугалъя, жижиг дунд үйлдвэрлэлээ хөг­жүүлье гэх зэргээр бондын мөнгийг зарцуулсан байдаг. Харьцангуй хямд хүүтэйгээр зээлдүүлсэн бондын санхүү­жилтээр "бойжсон” төслүүд нь тэгвэл хэнийх байв аа. Хөгжлийн банкны гаргасан албан ёсны тайланд дурдсанаар 2015 оны есдүгээр сарын 30-ны байдлаар нийт 1662 төсөлд санхүүжилт олгожээ. Энд 3.5 сая төгрөгийн замын зураг гаргах төслөөс эхлээд 372.2 тэрбумын өртөгтэй "Эрдэнэс Тавантолгой”-д оруулсан мөнгө ч багтаж байна. Бүгд гэсэн үг. Хамгийн гол нь энэ бүх төсөлд санхүүжилт олгох шийдвэрүүд нь зөвхөн УИХ, Засгийн газраас гарч байжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын баталсан тогтоол, Засгийн газрын гаргасан шийдвэрийн дагуу л Сангийн яамны хяналт дор Хөгжлийн банк санхүүжилт олгож байснаа удаа дараа мэдэгдсэн. Тэгэхээр энэхүү 1662 төслийг заавал хэрэгжүүлэх ёстой гэсэн захиалагч нь, цаад эзэд нь УИХ, Засгийн газар хоёрт байж таарна. Мэдээж Монгол Улсад хохиролтой, хэрэггүй төслүүдэд хөрөнгө оруулалт хийхийг, санхүүжилт олгохыг УИХ бүрэлдэхүүнээрээ, Засгийн газар танхимаараа гаргана гэж байхгүй. Хэрэгтэй бүтээн байгуулалтууд, экспортыг дэмжиж, импортыг орлох төслүүдэд л мөнгө хуваарилах шийдвэр гарч байсан гэж найдъя. Гэтэл УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу хэрэгжсэн зарим төслийг УИХ, Засгийн газрын гишүүдийн хувь эзэмшдэг компаниуд гүйцэтгэсэн байх юм. Хувьцаа эзэмшдэг компанидаа зээл авсан, хувийн цэцэрлэгээ өргөтгөсөн зэрэг жишээ цөөнгүй байна. Танилцуулъя.

 

Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн улстөрчдийн 2014 оны хөрөнгө, орлогын мэдүүлэг болон бондоос санхүүжилт аваад бизнесээ "бойжуулж” буй компаниудын жагсаалтыг тулгаж үзлээ. Эндээс харахад л бондын мөнгийг буруу зарцуулсан гэж мэдэгдээд буй УИХ-ын гишүүдийн өөрсдийнх нь хувь оролцоотой компаниуд хүртэл бондоос санхүүжилт аваад бизнес хийж байх юм. Энэ өнцгөөс нь харахад, бондын мөнгө буруу гараар орсон гэвэл тэр хүмүүс нь УИХ-ын гишүүд өөрсдөө болж таарах нь. Тиймээс энэ бол хэрэгтэй л байсан төсөл, хийсэн компани нь л гишүүдийн оролцоотой байсан гэдэг өнцгөөс асуудалд хандах гэж үзье.

 

Монгол Улсын цементийн хэрэгцээний тодорхой хэсгийг хангаж, импортыг орлох зорилготой "Хөх цавын цемент” төсөл байна. Бондын мөнгөнөөс 109.652 тэрбум төгрөг зарцуулсан энэ төслийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын гэр бүлийн эзэмшлийн "МАК цемент” компани хэрэгжүүлж байгаа. Ингэлээ гээд Н.Номтойбаяр гишүүнийг буруутгаж болохгүй байх. Хууль ёсных нь дагуу, ном журмын хүрээнд хэрэгжүүлж байгаа төсөл бол заавал гишүүний компани гээд хасагдах учиргүй шүү дээ. Үүн шиг шалгалт хийсэн ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хувь оролцоотой "М-Си-Эс интернешнл” компани 6.2 тэрбумаар "Солонгос” орон сууцын хорооллын зарим дэд бүтцийн ажлыг гүйцэтгэж байгааг буруутгах аргагүй. Бас бондын санхүүжилтээр тус компанийн хэрэгжүүлж байгаа 2.7 тэрбумын өртөгтэй "Залаат-Бага тэнгэр-Их тэнгэрийн ам-Хан Уул-Баянзүрх дүүргийн хорооллуудын цахилгаан дамжуулах агаарын шугам” төсөл байна. Энэ бол бондоос санхүүжүүлэх л учиртай төсөл байсан биз. "Скай Резорт” компанийн "АСЕМ Вилла” цогцолборын 60 тэрбумын санхүүжилтийг ч олгохоос өөр аргагүй. Хэдийгээр энэ нь бизнесийн төсөл, бүтээн байгуулалтын ажил биш боловч ийм цогцолбор байгуулахгүйгээр ирэх онд болох Ази, Европын дээд төвшний XI чуулганд оролцогчдыг хаана хүлээж авах билээ.

 

Энэ мэтээр хөөгөөд үзэхэд бондын мөнгөнөөс "бойжсон” улстөрчдийн бизнес цөөнгүй байгаа бололтой. УИХ-ын гишүүд гээд, улстөрчид байлаа гээд хувьдаа бизнестэй байж болохгүй гэсэн хууль, дүрэм хаана ч байхгүй. Гишүүд ч хууль эрх зүйн энэ орчноо ашиглаж байгаа нь үнэн юм. Тэдний 2014 онд АТГ-т гаргаж өгсөн хөрөнгө, орлогын мэдүүлэг болон бондоос санхүүжилт авсан компаниудын нэрс хоёр зарим талаар тулж байгаа нь үүнтэй холбоотой биз. Тиймээс дээрх жагсаалтаа цааш үргэлжлүүлье.

 

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд "Говь” ХК-ийн 10 ширхэг хувьцаа эзэмшдэг гэдгээ хөрөнгө, орлогодоо мэдүүлжээ. Тэгвэл тус компани салбараа өргөтгөх, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх зорилгоор бондын мөнгөнөөс 33 тэрбум төгрөг авчээ. УИХ-ын гишүүд  дотор тус компанийн хувьцаа эзэмшигч цөөнгүй бөгөөд С.Бямбацогт 265 ширхэг, Ё.Отгонбаяр 100 ширхэг, Зам тээврийн сайд асан Н.Төмөрхүү 51 ширхэг хувьцаатай аж. Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогтын 25 хувийг нь эзэмшдэг "Нью прогресс” групп "Берлин” эко орон сууцны хорооллын дунд баригдах дэд станцын зураг төсөл, барилга угсралтын ажил гүйцэтгэхээр бондын мөнгөнөөс 10.3 тэрбум төгрөг зээлжээ.

 

АТГ-т  гаргаж  өгсөн  хөрөнгө, орлогын мэдүүлэг, бондоос зээл авсан компаниудын нэрийг цааш хөөвөл УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын "Монроуд” компани байна. Түүний 100 хувийн өмчлөлтэй тус компани Халзанбүргэд-Солонготын даваа чиглэлийн 100 км авто зам барихад 40 тэрбум, "Атар-Өргөө” уулзвараас Яармагийн гүүр хүртэл замын ажилд 1.8 тэрбум төгрөг тус тус зээлсэн байна. Л.Эрдэнэчимэг гишүүн "Монос” группийнхээ "Монос фрам трейд”-ийн 33, "Монос Улаанбаатар” ХХК-ийн 40, "Монос хаус холд” ХХК-ийн 40, "Монос констракшн” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг. Эдгээр компаниудынх нь толгой болох "Монос” групп ургалмын гаралтай эрүүл мэндийн ундааны үйлдвэрийн төсөлд 5.9 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Энэ бол бондын л мөнгө. Тэндээс "бойжсон” төсөл.

 

Иймэрхүү тэрбум, тэрбумаар тоологдох мөнгөн дүнгээс гадна жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн хүрээнд зээл авсан гишүүд ч цөөнгүй байна. АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяагийн 75 хувийг нь эзэмшдэг "Лост инвест” компани тавилгын үйлдвэрийн төсөлдөө бондоос 500 сая төгрөг зээлсэн нь үүний жишээ. Түүнтэй ижил хэмжээний буюу хагас тэрбумыг бондоос авсан гишүүн бол Су.Батболд. Гишүүний хөрөнгө, орлогодоо мэдүүлсэн "Би Ти Эм Ди” компани мах, сүүний чиглэлийн үхрийн аж ахуйдаа 500 сая төгрөг бондоос авсан байна. Жагсаалтыг цааш үргэлжлүүлбэл Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн 100 хувийн эзэмшилтэй "Бяцхан найзууд” цэцэрлэг өргөтгөл барихад зориулж 150 сая төгрөг зээлсэн нь бас л бондын мөнгө.

 

Энэ бүгдээс харахад бондоос "бойжсон” улстөрчдийн бизнес цөөнгүй бололтой. Хамгийн гол нь санхүүжилт олгох төслийг Хөгжлийн банк өөрөө бус УИХ, Засгийн газар шийдвэрлэж буйг дахин тодотгоё.

 

С.ШИЙЛЭГТӨМӨР

 

эх сурвалж:


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2021/06/28, 14:12
2023/06/15, 17:18
2018/07/16, 15:13
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/07, 14:20
2016/07/25, 08:50
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2023/11/22, 13:45
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин