|

А.Ундрахтамир: Эрдэнэтийн овооны ордын хүдрийн нөөцийг 1991 оноос хойш бүрэн хэмжээнд дахин тооцооллоо


А.Ундрахтамир: Эрдэнэтийн овооны ордын хүдрийн нөөцийг 1991 оноос хойш бүрэн хэмжээнд дахин тооцооллооЭрдэнэтийн овооны бү-лэг орд болох Баруун хойд, Төвийн, Оюутын орд, өмнө зүгт 30 гаруй км-т алслаг-дан орших Шандын ордын нөөцийг тооцоолох ажлыг Цахиурт хүдэр компанитай манай геологичид хамт-ран гүйцэтгэжээ. Ингэх-дээ Монгол улсын ашигт малтмалын нөөцийн шинэ ангиллын дагуу, олон улсын стандартад нийцүүлэн, Майкромайнинг програм хангамж ашиглан хийсэн байна. Энэ ажлын ач холбогдлын талаар Геологи маркшейдерийн хэлтсийн дарга, Ерөнхий геологич А.Ундрахтамираас тодрууллаа.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн удирдлагын багаас дэвшүүлсэн 9 зорилтын нэг Геоло-гийн бодлого тодорхой байх төлөвлөгөөний дагуу компанийг 2016-2025 онд хөгжүүлэх концепцийн хүрээнд Эрдэнэтийн овооны Баруун болон төвийн хэсэгт ордын нөөцийг баталгаажуулах ажил хийхээр төлөвлөсөн.
 
Ингэхдээ гүйцээх хайгуулын ажлын үр дүнтэй уялдуулан ордын геологийн загварчлал, хүдрийн нөөцийг дахин үнэлэх ажлыг орчин үеийн арга аргачлал дэвшилтэт технологи ашиглан олон улсын стандартын дагуу гүйцэтгэсэн. Цахиурт хүдэр компани бүх тооцооллыг хийж, манай геологичид хамтран анхдагч мэдээлэл шалгах, боловсруулах, төлөвлөх чиглэлээр ажиллалаа.

Эрдэнэтийн овооны бүлэг ордын хүдрийн нөөцийг 1991 оноос хойш бүрэн хэмжээнд дахин тооцооллоо. Уурхайн төлөвлөлтийг оновчтой хийхийн тулд анхны хайгуулаас эхлэн бүх шатны хайгуулын мэдээллийг нягталж, боловсруулсан. Ингэснээр үнэн зөв мэдээллээр уурхайн үйл ажиллагааг удирдах ажлын суурь мэдээлэл бэлэн боллоо гэсэн үг.
 
Манай үйлдвэрт уул уурхайн удирдлагын Питрам систем нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн. Энэ нь хүдэр олборлох үйл ажиллагааг нарийн хянах, эдийн засгийн үр ашгийг тооцож шуурхай шинжилгээ хийх, илүү үр дүнтэй ажиллах нөхцөлийг бүр-дүүлж байгаа. Цаашид уурхайн блок загварчлал хийснээр зэсийн үнээс хамааруулан уурхайн олборлох захын агуулга, түүнд нөлөөлөх хүчин зүйлд олон төрлийн шинжилгээ, дүгнэлт өгөх юм.
 
Уурхайн олборлох захын агуулгаас үйлдвэрийн ашиг, орлого хамаардаг. Мөн өөрийн өртгийг бууруулах, үйлдвэрийн үйл ажиллагааны тогтвортой ажиллагаанд чухал нөлөөтэй. Ерөнхийд нь дүгнэхэд уул уурхайн удирдлагын системийн томоохон шинэчлэлт, өөрчлөлтийн ажлын эхний суурийг тавилаа гэж үзэж болно.
 
Мөн ордын гарал үүслийн дараалал, зүй тогтлыг нарийн судалснаар Эрдэнэтийн овооны ордын үргэлжлэл байж болох эсэхэд хариулт өгнө. Мэдээллийг шинжилснээр ордын үргэлжлэл болон харьяалагдах ордын нөөцийг нэмэгдүүлэх, шинэ орд эрж олоход ихээхэн ач холбогдолтой. Ордын хүдрийн нөөцийн тоо хэмжээг 2016 оны эхний хагаст төрийн эрх бүхий байгууллага, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулан улсын нөөцөд бүртгүүлэн баталгаажуулна.
 
Я.ЭНХТУЯА

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин