Өнгөрөгч 2014 он Баян-Өндөр сумын хувьд гэр хорооллын
гэрэлтүүлэг, авто замын шинэчлэл, олон нийтийн оролцоотой бүтээн байгуулалтын
ажил зэрэг маш олон ажлуудыг төлөвлөн хийж гүйцэтгэсэн их бүтээн байгуулалтын
жил байсан. Харин 2015 онд дээрх ажлуудыг үргэлжлүүлэн чанаржуулах, мөн
хариуцлагын тогтолцоог нэмэгдүүлэх зорилгоор 2015 оныг чанарын жил болгон
зарлаад байна. Энэ ажлын хүрээнд төрийн захиргааны чанарын удирдлагын тогтолцоог
нэвтрүүлэх ажлыг эхлүүлжээ.
Энэхүү дотоод
үнэлгээний дүнд үндэслэн тухайн байгууллагын дотоод тогтолцоо, болон цаашид вун
дээр анхаарах ёстой юэ зэргийг тодорхойлох юм байна. Чанарын удирдлагын
тогтолцооны ISO-9001 стандартыг хэрэгжүүлэхийн тулд байгууллагын албан хаагчдыг
сургах ажлууд нэлээд зохион байгуулагдахаар төлөвлөгджээ. Тодруулбал сургалтын
үр дүнд албан хаагчид төрийн үйлчилгээг иргэдэд чанартай, стандартын дагуу
үзүүлэх чиглэлээр суралцах аж. Чанарын удирдлагын тогтолцооны ISO-9001
стандартыг хэрэгжүүлэх ажлыг 2015 онд бэлтгэл үе, боловсруулах үе, нэвтрүүлж
хэрэгжүүлэх үе, баталгаажуулах үе гэсэн 4 үе шаттайгаар зохион байгуулахаар
төлөвлөжээ.
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа