|

АН-д намаа шинэчлэх даалгавар, МАН-д ахиад нэг боломж өгсөн сонголт байлаа


Монголчууд төрийн эрх барих улс төрийн намаа сонголоо. Олонхийг бүрдүүлэх эрхийг нэг л намд өглөө. Олон намын төлөөлөл багтсан алаг эрээн сонголтыг энэ удаад хийсэнгүй. Намыг биш хүнийг нь харж өгнө гэсэн явуургүй улс төр ч энэ удаад болсонгүй.
 
Монголчууд эв нэгдэл, тогтвортой байдлыг илүүд үзжээ. Нөгөө талаар өнөөдрийн амьдрал нь халамжтай байвал, маргаашийн ирээдүй тийм ч чухал биш гэсэн сонголт хийчихлээ. Өчигдөр 09:00 цагт СЕХ-ноос өгсөн эцсийн мэдээллээр Монгол Улсын хэмжээнд УИХ-ын 76 суудлын 65-ыг МАН-ынхан авч үнэмлэхүй ялалт байгуулжээ. Өөрөөр хэлбэл, тэд дангаараа УИХ, Засгийн газраа бүрдүүлэх эрхтэй болов.
 
Харин өнгөрөгч дөрвөн жилд олонхи бүрдүүлэх эрхийг л авч, МАХН, МАН-тай засаг байгуулж үзсэн АН-ынхан ялагдал хүлээж, дөнгөж бүлэг байгуулах хэмжээнд буюу есөн гишүүнтэй болов. Мөн МАХН-аас О.Баасанхүү, бие даагч С.Жавхлан нар төрийн төлөөлөл болж, парламентын танхимд суух эрхээ авлаа. Шинэ парламентын гишүүд өнөөдөр СЕХ-ноос түр үнэмлэхээ гардан авах юм.
 
Ялалт, ялагдлыг нэг намд дангаар үүрүүлсэн энэ удаагийн сонголт олон талаар өвөрмөц байсан юм. Тодруулбал, УИХ-д өнөө жил ардчилсан сонгуулийн түүхэн дэх хамгийн олон эмэгтэй гишүүд суух гэж байна. АН-аас нэг эмэгтэй, харин эрх баригч МАН-аас 12 эмэгтэй улстөрч сонгогджээ.
 
Түүнчлэн, МУГЖ нэг гишүүнтэй болсон бол үндэсний бөхийн хоёр дархан аварга, нэг аварга төрийн түшээтэй болов. Хамгийн залуу улстөрчөөр Хэнтий аймгаас нэр дэвшин сонгогдсон Д.Гантулга гэх залуу тодорлоо. Тэрбээр, 29 настай аж. Энэ мэтээр сонгуулийн онцлог, үр дүн, АН-ын ялагдал, Ардын намын ялалтын талаар хэвлэл мэдээлэл бүр өөр өөрийн өнцгөөр дүгнэн бичиж байна. "ММ” ч энэ удаагийн дугаарт МАН-ын ялалт, АН-ын ялагдлыг өөрсдийн өнцгөөр тоймлов. 
 

АН-ын ялагдал ард түмнээ хэт басч байсны үр дүн 

 
Үнэмлэхүй ялалтын үр дүн яагаад ирсэн, өнгөрсөн дөрвөн жилд хамгийн их бүтээн байгуулалт хийсэн АН яагаад ялагдахад хүрэв гэдгийг хүмүүс олон янзаар тайлбарлаж буй. Гэхдээ сонгуулийн үр дүн хэний ч таамаглаж байгаагүй үр дүн байсан юм. Тэр тусмаа АН-ын хувьд, ийм зүйл хүсээгүй. Олон удаагийн судалгаа рейтингээс харсан ч АН олонхи бүрдүүлж чадахгүй ч эвсэл байгуулах хэмжээнд суудал авах нь тодорхой байв.
 
Гэвч яагаад, юуны учир шат шатны сонгуульд ялагдал хүлээв гэдгээ АН-ын бусдаас бус өөрсдөөсөө асуух хэрэгтэй болжээ. АН төрийн эрх барих дөрвөн жилийн хугацаандаа бүтээж босгож чаддаг гэдгийг хангалттай харуулсан. Тэд хийж чадсан. Үүнийг хэн ч үгүйсгэхгүй. Хийсэн бүтээсэн нь нүдний өмнө харагдаж, гарт баригдаж буй. Тэр тусмаа газрын наймаа, авлига, хүнд суртлын үүр уурхай болсон нийслэлийг Э.Бат-Үүл ба түүний нөхөд 360 градус өөрчилж чадлаа. Гэвч монголчууд бид хэтэрхий богино ой санамжтай юм. Өмнө ямар байснаа мартчихаж.
 
Нөгөө талаар дээрээ хөлөө олохгүй бол дороо гүйдлээ олохгүй гэгчээр дээдсийн тол­хил­цоон нийслэлийн шинэч­лэлийг хүртэл хөлдөө чир­сэн нь энэ юм. АН-ынхан нэг удаа Засгийн газраа унага­сан. Н.Алтанхуягийг тэд өөрс­дөө улайрсаар унагаж бай­лаа. Өөрийнхөө хүнийг ул­дан татаж, орон шоронд оруулж байлаа, тэд. Журмын нөх­рийн­хөө ар нуруунаас хут­галж, жинхэнэ хэрүүл тэм­цэл, үл ойл­гол­цол, зөрчил тол­хил­цоо­ныг өн­гөр­сөн дөрвөн жил харуул­жээ. Тиймдээ ч ард түмэн АН-ын хийсэн ажлаас биш хэм­лэл­дээ­нээс залхсандаа л ийм сон­голт хийчихэв.
 
Нөгөө талаар монголчууд мөнгөнд хууртахгүй гэдгээ харууллаа. АН-ынхан сонгуулийн өмнө­хөн олон поп амлалт өгсөн. Хувьцаа­гаа 300 мянгаар худал­дах, "Сайн оюутан”, "Сайн мал­чин” гэх мэтээр олон ч популист амлалт өгч байв. Нэг ёсон­доо мөнгө өгье, та бидэнд сана­лаа өгчих гэсэн утгатай мэдэг­дэл ар араасаа хийж, ард иргэдийг басч байлаа. Гэвч монголчууд өмнөх шигээ улстөр­чийн атгуулсан хэдэн халтар төгрөг, поп амлалтад хуур­тах­гүй болжээ. Энэ ч сайн жишиг болж, улс төрийн бусад намуу­дад сургамж болсон нь дамжиггүй. 
 

Хэвлэл мэдээллийг үл тоож болохгүйг харууллаа 

 
АН-ын ялагдлын бас нэгэн шалтгаан бол хэвлэлийн пиараа буруу хийсэн явдал гэдгийг олон ч судлаачид хэлж буй. Өөрөөр хэлбэл, АН-ынхан сошиал медиа буюу фэйсбүүк, твиттерээр сурталчилгаа хийгээд л ялалт авчихна гэж итгэж байв. Харамсалтай нь сонгуулийн насныхан энэ орчныг төдийлөн хэрэглэдэггүй. Харин сонгууль өгөхөөс залхуурдаг, хойш суудаг, жил жилийн сонгуульд хамгийн бага буюу 10-20 хувьтай л оролцдог 18-25 насныхан энэ орчинд идэвхтэй байдаг. Буруу тооцож, пиараа зөв хийж чадаагүй учраас ялагдчихлаа.
 
Тэд өдөр тутмын бүх хэвлэл мэдээллийн амыг барьж, зурагтын нэвтрүүлэгт хүртэл цензур тогтоож байв. Өөрөөр хэлбэл, ард түмнийг мэдээллээр хангахгүй байх юм бол ялалт авна гэсэн тактик нь буруу байсныг энэ ялагдал тэдэнд ойлгуулж өгөв. Сониноор сайд, ялаа хоёрыг алж болдог гэдэг үг хэзээ ч хуучрахгүй. Өдөр тутмын хэвлэл гэдэг үнэ цэнээ хэзээ ч алдахгүй гэдгийг АН-ынхан тооцож үзээгүй нь харамсалтай. Хэвлэл мэдээллийн амыг барих бус хийсэн бүтээснээ иргэдэд танилцуулж, ам дамжсан цуурхлын талаар үнэн бодит мэдээллийг ард түмэндээ хүргэж байсан бол арай ч ингэтлээ далаараа цэвэр тавиулахгүй гэдгийг хэлэхгүй өнгөрч боломгүй биз.
 
Монголчууд бид хэзээнээс л ялсанд нь биш ялагдсаныг нь өрөвддөг ард түмэн. Тиймдээ ч хэн нэгний мууг үзэх гэсэнгүй. Ялагдсан дээр нь дэвслэхийг ч хүссэнгүй. Гагцхүү дотоодын зөрчлөө арилгаж, намаа шинэчлэх цаг болсныг АН-ын лидер залуус ойлгосон гэдэгт итгэлтэй байна. Тэд ч энэ талаар ярьж, бичиж эхэлсэн нь сайшаалтай. АН-ын өнөөдрийн удирдлагууд мэдээж хариуцлага үүрэх нь тодорхой, хариуцлагаа үүрнэ гэдгээ ч хэлчихсэн.
 
Гэхдээ нэг удаад даргаа солиод өнгөрөх үү, эсвэл намаа шинэчилж, бодлогын алдаагаа засч нам шиг нам болох уу гэдэг л чухал юм. Шинэ дарга тавиад ч өнөөх л фракцийн улс төр, фракцийн дарга нарын амин хувийн эрх ашиг, өс хонзонгоор улс төр хийсээр байвал ирэх дөрвөн жилд дахин ялалт ирэхгүй. Монголын ард түмэн ардчилалд хайртай. Тэд ардчиллын буянаар ямар сайхан амьдрал үзэж байгаагаа мартахгүй, мартаа ч үгүй.
 
Гагцхүү идэх уухаа захирч чадахгүй цөөн хэдэн дарга, хэдхэн улстөрчдийн дотоодын толхилцоон эвдрэлээс залхсандаа ийм сонголт хийсэн юм. АН-ын залуус дарга нарыгаа даапаалж, ялагдсан дээр нь гишгэлэхийн оронд өөрсдийгөө боловсруулж, улстөрч болоход бэлтгэх цаг нь ирсэн байна. Ялах, ялагдах нь улс төрийн тоглоом хойно ялагдалдаа дүгнэлт хийж дөрвөн жилийн дараа илүү шинэчлэгдсэн нам, илүү бодлоготой улс төрийн хүчин болж төлөвшихийг ард түмэн тэдэнд энэхүү сонголтоороо даалгавар өгөв. 
 

МАН хэн гэдгээ харуулж чадахгүй бол хэн ч биш болох вий 

 
Улс төр судлаачид, улс төрийн намуудын талаар судалгаа хийдэг олон улсын байгууллагууд ийм утгатай мэдэгдэл эхнээсээ хийж эхлэв. Яагаад гэвэл, МАН-д өгсөн ард түмний үнэмлэхүй санал тэднийг ирэх дөрвөн жилд хэн гэдгээ харуулах шалгуур болж байгаа юм. Монгол төрийн бодлогыг 90 жил тодорхойлсон улс төрийн нам тун ч хатуу газардаж байсан нь саяхан. Газрын наймаа, авлига, хүнд суртлыг тэд дээд зэргээр цэцэглүүлж, нийслэлийг маань хөгжүүлэх биш хөсөр хаяж байсныг хэн ч мартаагүй.
 
Гэвч өнгөрсөн дөрвөн жилийн уналт тэдэнд олон зүйлийг ойлгуулсан гэж итгэсэн учраас дахиад нэг удаа итгэл үзүүлэв. Харин илүү их хариуцлагатай, эв нэгдэлтэй, дотоод зөрчил биш улс эх орны хөгжлийн төлөө л цаг наргүй ажиллах шаардлагатай болж байна. Өмнөх хийснийг баллуурдаж, эрх барьж байсан нэгнээ үгүйсгэдэг, өш хонзонгийн сэдэлтэй улс төр хийхийг ард түмэн тэвчихгүй. Улстөржилт бус улс орны хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж чадахгүй л бол МАН дахиад хэн ч биш болно. АН-ын нэг удаагийн ялагдал тэдний хувьд асар том боломж гэдгийг МАН-ын лидер улстөрчид мэдэхийн сайнаар мэдэж буй биз.
 
Тиймдээ ч нийслэлд хийгдсэн их бүтээн байгуулалт, иргэдийг орон сууцжуулах бодлого, хэрэглээ халамжийг шүтсэн мөрийн хөтөлбөр биш үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлэх ажлыг хийх учиртай юм. Улсын төсвийг иддэг уудаг, төрийн албыг төрлийн алба болгож завхруулдаг өмнөх алдаагаа дахиад давтаад эхэлвэл энэ удаагийн ялалтаар улс төрийн замнал дуусна гэдгийг сануулах нь илүүц биз ээ. Юутай ч Монголын ард түмэн АН-аас шинэчлэгдэхийг, Ардын намд дахин нэг боломж олгох сонголт хийлээ.
 
Хэн, хэн нь илүү хариуцлагатай байж чадахгүй бол маргааш адилхан л улс төрийн тавцангаас арчигдах билээ. Хатуу боловч үнэн байдал ийм л байна. Монголын ард түмэн сонгуульд санал өгч сурчээ. Тэд худлаа амлалтад итгэхээ больчихож. Бас хэдэн халтар цаасаар саналаа худалддаг байхаа больсон байна. Энэ л том ахиц дэвшил байлаа, өнөө жилийн сонгуулийн хувьд.
 
 
Эх сурвалж: www.mminfo.mn

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2019/01/02, 15:58
2023/06/09, 12:48
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин