|

АРД ТҮМЭНД ТААЛАГДААГҮЙ ТАТВАРЫН ДАРАМТ


АРД ТҮМЭНД ТААЛАГДААГҮЙ ТАТВАРЫН ДАРАМТ

 

АН хэзээнээсээ л шоучин төрхтэй байсан. Гэхдээ мэдээж улс төрийн шоучин. Уншигчдад ойлгомжтой болгох үүднээс нэмэлт тайлбар хийхэд улс төрд олны нүдэн дээр ярьдаг, ажилласан дүр эсгэдэг, олон нийт юу хүснэ, түүгээр нь хоосон хийрхдэг, үүний тулд чуулганы танхимаас микрофон ашиглагчид тун олон. Тэр дундаа эрх баригч АН-д ийм хүн  олон бий. Ийм  богино зайн улс төр хийгсдийг  ерөнхийд нь "улс төрий шоучид” гэж нэрлэдэг. Засгийн газрын тэргүүний хэлснээр "поп” улстөрчид гэх нь ч бий.  Хамгийн харамсалтай  нь ийм шоучид  хөшигний цаана хэзээ ч олон нийтэд чиглэсэн ажил хийхийг хүсдэггүй. Гагцхүү тухайн өдрийн телевизийн эфирээр зөв мэт зүйлийг өндөр дуугаар ярьж, тухайн үзэгчээс нэмэх оноо авах нь л чухал болохоос түүнээс хойшхи  асуудал огтоос хамаагүй байдаг нь хамгийн аюултай. Олон нийт хаашаа, ямар асуудалд шуурна, тэд ч бас дагаад л намирч явдаг.

Ийм "поп” улс төрийг АН засаг барих дөрвөн жилийнхээ хугацаанд олонтоо  хийсэн. Нэг үгээр бол, тэд алхам тутамдаа ард түмнээ хуурсан. Мөрийн хөтөлбөр гэх мөрөөдлийн жагсаалтаас авахуулаад гадна дотноос босгосон их хэмжээний мөнгөөр өвөр зуураа "тансаглаад” дууссаныг хүртэл энэ удаад орхиод ганцхан асуудал дээр тогтож ярья. Энэ удаад бид татвар болон түүнтэй холбоотой эдийн засгийн үр нөлөөний талаар хөндөх болно.

Фракц, бүлэглэлүүдийнхээ эрх ашигт хүлэгдсэн АН засаг барьсан дөрвөн жилийнхээ хугацаанд хоёр Ерөнхий сайд, гурван ч өөр бүтцийн Засгийн газартай ажилласан. Ердөө энэ жишээ бол тэд хэн бэ гэдгийг бэлхнээ илтгэнэ. Өөрөөр хэлбэл, тэдэнд тогтсон бодлого, тууштай ажиллах чадвар байхгүйг энд дурдах нь илүүц биз. Тэд 1996-2000 онд дөрвөн Засгийн газрын нүүр үзэж байсан бол энэ удаад өмнөхөөсөө нэг их сайжраагүйг дээрх тоо баримт гэрчилнэ. Товчхондоо, 1996-2000 он хүртэл засаг барьснаас хойш байнга цөөнхийн байр суурин дээр байсан АН-ынхан 16 жилийн  дараа ч өөрчлөгдөөгүй байна гэсэн үг. Угтаа цаг хугацаа өнгөрөхийн хэрээр алив бүхэн хувьсан өөрчлөгдөж,  шинэчлэгддэг. Ийм ч байх учиртай. Гэтэл 20-иод  жилийн өмнөх АН-ын муу төрх өнөөдөр ч хэвээр байгаа нь харамсалтай. Олон эрх ашгийн  суурин дээр үүссэн намын зовлон энэ л дээ. Олон жилийн дараа засгийн эрх авуутаа улс орноо хөгжүүлж, хүн ардаа сайхан амьдруулах, үүний тулд хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох үндсэн үүргээ тэд умартчихсан. Үндсэндээ тэд олон жилийн дараа олдсон бялуугаа хэрхэн хуваахаа ярьж, тэмцэлдсээр дөрвөн  жилийг барж байгаа нь бодит үнэн. Тиймдээ ч УИХ-ын гишүүн бүр нь сайдын суудалд сууж үзэж, хоёр ч  Ерөнхий сайдтайгаар сонгуульт хугацаагаа дуусгаж байна.

Тэд "поп” төрхөө огт орхиогүй. Эхний Ерөнхий сайд Н.Алтанхуяг нь  засгийн эрх авсан  даруйдаа л  "Эдийн засгийг сэргээж, ард түмнийхээ амьдралыг өөд нь татна. Үгүй бол би өөрөө огцорно” гэх ухааны юм ярьж том дуугарсан.  Иргэд ч итгэлтэйгээр хүлээсэн. Гэтэл 2-3-хан жилийн дотор 17.3 хувийн өсөлттэй явсан эдийн засгийг хоёр хувь руу унагачихсан. Өнөөдөр АН-ынхан энэ үнэнийг яаж ч үгүйсгэх гээд чадахгүй.  Зам, уулзвар зассан, нийслэлд цэцэг тарьсан, хогны уут тараасан, хэдэн тэрбумаар наадамдсан гэдгээс өөр тайлбар тэдэнд үнэндээ олдохгүй. Эцсийн дүндээ тэд  "Юм хийсэн” гэж хэчнээн яриад эдийн  засаг шалдаа буусан байгаа нь л бүхний хариулт болж байна.

Эдийн засгийг сэргээхээ зарласан ч  сүйрүүлчихсэн Н.Алтанхуягийн Засгийн газрыг АН-ынхан дотроосоо татаад унагачихсан нь бас л бодит үнэн. Үүнтэй хэн ч маргахгүй. АН-аас бүхэл бүтэн найман гишүүн түүнийг огцруулъя гэж кнопдсон төдийгүй, зарим нь санаатай санамсаргүй байдлаар хуралдаандаа ирээгүйгээс автоматаар эсрэг санал болж хувирсан. Ингэж л АН-ын олон фракц, бүлэглэлүүдийн эрх ашиг шинэчлэлийн Засгийн газрын "амыг барьсан”. Харин дараагийн буюу шийдлийн Засгийн газрыг тэргүүлсэн Ч.Сайханбилэг "Татвар нэмэхгүй” гэх гоё үгээр имиж хийн гарч ирсэн ч мөн л энэ үг нь талаар болсон. Ингэснээр Ч.Сайханбилэг бас л "поп”-уудын тоонд багтсан  юмдаг.

Уг нь "Ямар ч төрлийн татвар нэмэхгүй, ингэж ард түмнээ торгохгүй” хэмээн  Ч.Сайханбилэг их л сүртэй зарласан. Энэ нь ч ард түмэнд зөөлөн сонстож, ард түмэн сонголт дээрээ алдсангүй гэдэг бодол төрүүлж эхэлсэн. Гэхдээ энэ бол ердөө л эхлэл. "Татвар нэмэхгүй” гэж бичсэн бэх нь хатаагүй байхад л элдэв төрлийн халхавчтай асуудал оруулж ирэн, татвар нэмж эхэлсэн нь олон нийт сонголтдоо эргэлзэхэд хүргэсэн. Энэ эргэлзээ яван явсаар өнөөдөр АН-д итгэх ард түмний итгэл бүрэн алдраад байна.

Учир нь АН засгийн  эрх авснаас хойш буюу дөрвөн жилийн хугацаанд төсвийн орлого үндсэндээ  тогтмол нэг их наяд төгрөгөөр тасарч байгаа. Өнгөрсөн жил ч мөн энэ байдал давтагдсан нь эрх баригчдыг амласнаасаа буцахад хүргэсэн. Өөрөөр хэлбэл, АН-ынхан төсвийн алдагдлыг нөхөхийн тулд иргэдийнхээ халаас руу гар  дүрэх аргыг сүвэгчилсэн  юм. Ингэснээр монголчуудын хамгийн их унадаг эко машин буюу приус маркийн машины татварыг гурав дахин өсгөсөн. Ингэснээр дээрх машиныг унадаг иргэн татварт 36 мянган төгрөг төлдөг байсан бол 108 мянгыг төлөхөөр болж байв. Гэтэл ийм автомашиныг сайд дарга нар унадаггүй, орлого багатай иргэдийн амьжиргаагаа залгуулдаг гол тээврийн хэрэгсэл. Приусын татварыг  нэмэх шийдвэр гаргасан нь эрх баригчид ард түмнийхээ амьдралаас хэтэрхий холдсоны тод жишээ болсон. Үнэндээ энэ шийдвэр бол ард түмнийхээ идэх хоолноос хумсалсан хэтэрхий увайгүй, бодлогогүй алхам болсон. Тийм ч учраас УИХ дахь Монгол Ардын Намын бүлгээс энэ шийдвэрээ эргэж  харахыг удаа дараа шаардсан. Ард түмэн ч чадах ядахаараа эсэргүүцсэний дүнд эрх баригчид энэ шийдвэрээ цуцалсан. Хэдий энэ цаг хугацаа өнгөрсөн ч АН засгийн эрхэнд гарахаараа энэ мэт ард түмнээ торгох ажиллагааг байнга хэрэгжүүлдэг гэдгийг ард түмэн санаж байгаа.

АН-ынхны татвар нэмэх ажиллагаа ингээд зогссонгүй. Үл хөдлөх хөрөнгө, өөрөө явагч авто хэрэгслийн татварыг гурав дахин, бууны татварыг 15 дахин нэмсэн.  Шалтгаан нь төсвийн орлогыг нөхөх.  Нэг үгээр бол, эрх баригчдын буруу бодлогын гороор төсвийн орлого тасарсан ч ард түмэн ачааг нь үүрч, төлдөг татварынхаа хэмжээг нэмэгдүүлж өгөх ёстой гэж АН-ынхан үзсэн.  Бүр сүүлдээ эдийн засгийн хямралаас гарах ганц арга нь татвар нэмэх хэмээн ил, далд ярьж эхэлсэн. Ингэснээр нийслэлийн татвар гээчийг хотын  дарга санаачлан, нэг хувийн татвар авдаг болоод буй. Уг нь Засгийн газрын тэргүүн нь"Эдийн засгийн хүндрэлд орсон зарим улс орон татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх замаар хүндрэлээс гарах арга замыг эрэлхийлж байгаа ч энэ нь бизнес эрхлэгчдэд дарамт учруулах тул эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах, урт хугацааны тогтвортой хөгжлийг хангах зөв бодлого гэж бид үзэхгүй байна” хэмээх сайхан үг хэлсэн нь ердөө л жилийн өмнөх процесс. Гэтэл үүнээс хойш  хэдэн ч төрлийн  татвар нэмэв дээ. Эрх барьж буй намынхан хариуцлагатай байх ёстой. Тэдэнд хэлсэн л бол хийх боломж нь бүрэн бий. Гэтэл хоосон ярьж, иргэдэд чихэр долоолгосоор өдий хүрсэн нь хэтэрхий басамжилсан  хэрэг гэлтэй. Загасны ой санамжтай АН-ынханд өнөөдөр  хэлж ярьж байсан бүхнийг нь сануулах цаг нь ирсэн.

Х.ГАЛ

Эх сурвалж: Өнөөдөр сонин


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин