|

ОХУ-ын сэтгүүлчид Эрдэнэт үйлдвэртэй танилцав


 

ОХУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид МСНЭ-ийн анхдугаар форумд оролцож, Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Монгол улсыг гадаадад сурталчлах хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын үндэсний радио, телевизийн ВГТРК агентлагийн орон нутаг дахь салбарын 18 сэтгүүлч Монгол улсад ажиллалаа. ОХУ-ын сэтгүүлчдийг найрамдлын хот Эрдэнэтэд ирэхэд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Б.А.Кутлин тэргүүтэй удирдлагууд Оюу танхимд хүлээн авч үйлдвэрийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийв.

Дараа нь сэтгүүлчид Эрдэнэт үйлдвэрийн Хүдрийн ил уурхай, Авто тээврийн байгууллага, Баяжуулах фабрикийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцсан юм.Энэ үеэр бид ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, мэдээллийн газрын нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Өнөбилэгттэй уулзахад: "2016 онд Монгол улсын Засгийн газрын 2-р тогтоолоор Монгол улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр баталсан.

Энэ хөтөлбөрийн дагуу хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд форум зохион байгууллаа. Монгол улсыг гадаадад сурталчлах ажлын хүрээнд ОХУ-ын сэтгүүлчид Эрдэнэт үйлдвэр болон манай улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, түүх, соёл, урлагийн салбартай танилцаж байна.

1988 онд Монгол-Зөвлөлтийн сэтгүүлчдийн анхдугаар чуулган болж, Хөвсгөл далайн экологийн асуудлаар хуралдаж байснаас хойш 28 жил хоёр орны сэтгүүлчид форумын түвшний арга хэмжээ зохион байгуулаагүй. Удаан хугацаанд зогсонги байсан харилцааг сэргээж, хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах боломжийг бүрдүүлсэн Монгол улсын Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэнгийн бүх талын дэмжлэгт талархаж буйгаа форумд оролцогсод илэрхийлсэн.

Манай хоёр орны ард түмний уламжлалт найрсаг харилцааг улам бүр хөгжүүлэхэд сэтгүүлчид тэргүүлэх үүрэгтэй оролцох ёстойг Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд онцолж, үйлдвэрлэлийн амжилтуудаас хөрш орны хэвлэл мэдээллийнхэнд тайлагналаа” гэв.
Эх сурвалж: Erdenetinfo.mn

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2021/06/28, 14:12
2023/06/15, 17:18
2018/07/16, 15:13
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/07, 14:20
2016/07/25, 08:50
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2023/11/22, 13:45
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин