|

Дулааны цахилгаан станцын өргөтгөлийн шав тавих ёслол боллоо


Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад 48 Мегаваттын хүчин чадал бүхий 4 ширхэг турбингенераторыг суурилуулан өргөтгөснөөр үйлдвэрийн эрчим хүчний зардал, эцсийн бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх ихээхэн ач холбогдолтой ажил болох юм. Энэхүү төсөл нь Монгол улсад өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг хангах дотоодын эх үүсвэрүүдийг бий болгох, импортоор авдаг эрчим хүчний хэрэглээг бууруулах төрийн бодлотой нийцэж байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

"Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцад өргөтгөл хийж, суурилагдсан хүчин чадлыг бүрэн ашиглах нь тус станцын ажиллагсдын олон жилийн хүсэл зорилго болж ирсэн. Харин энэ хүсэл эрмэлзэл өнөөдөр биелэлээ олж, өргөтгөлийн ажил эхлэх болсонд сэтгэл өндөр байгаа”-гаа Ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу өргөтгөлийн шав тавих ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ онцолсон юм.

Тус ёслолын ажиллагаанд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 1-р орлогч Кутлин Борис Алексеевич, үйлдвэрлэл эрхэлсэн орлогч Д.Даваасамбуу, худалдааны асуудал хариуцсан орлогч Б.Болдбаатар, нийгмийн асуудал хариуцсан орлогч С.Сувдаа, Төслийн ерөнхий удирдагч Лию Хуа, төслийн удирдагч Сүн Хай Лүн, зураг төслийн институтын орлогч Цун Шень болон албаны бусад хүмүүс, дулааны цахилгаан станцын ажилчид оролцлоо. Тус өргөтгөлийн ажлыг Хятад улсын Harbin electric international компани 18 сарын туршид гүйцэтгэх бөгөөд тус компани нь энэ чиглэлээр олон улсад нэр хүндтэй, туршлагатай компани ажээ.

Эрдэнэт үйлдвэрийн ДЦС-д өргөтгөл, шинэчлэлийн ажлыг хийх шийдвэрийг хамтарсан үйлдвэрийн зөвлөлийн 48-р хурлаар гаргасан байна. Тус станц нь 1976 оны 11-р сард "Төв уурын зуух нэртэй байгуулагдаж, 1978 онд Дулааны станц, 2012 онд төвийн бүсийн эрчим хүчний системд холбогдон цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх болсноор Дулааны цахилгаан станц болон өргөжиж ирсэн түүхтэй. Тэгвэл тус станц үүсэн байгуулагдсны 40 жилийн босгон дээр хүчин чадлаа нэмэгдүүлж, өргөтгөлийн ажлыг эхлүүлж байгаа нь нэгэн түүхэн үйл явдал болж байна. 

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин