|

Цахилгааны үнийн тарифыг зуны цагийн хуваарьт шилжүүллээ


Цахилгааны үнийн тарифыг зуны цагийн хуваарьт шилжүүллээМонгол улс зуны цагийн хуваарьт шилжсэнтэй холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооноос цагийн ялгаварт электрон тоолууртай цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн хэрэглээг тооцох тарифт өөрчлөлт оруулахаар тогтжээ. Ингэснээр айл өрхийн өдөр шөнийн хэрэглээний тариф мөрдөх хугацаа, үйлдвэр ААН-ийн өдөр орой, шөнийн хэрэглээний тарифыг мөрдөх хугацаа нэг цагаар урагшилж байна. Тоолуурын тарифын зуны хуваарийг 4-р сарын 1-ээс 10-р сарын 1-хүртэл мөрдөх бөгөөд хүйтний улиралд хуучин мөрдөж байсан цагт шилжүүлэн тариф тооцох юм.

Тоолуурын тариф мөрдөх хугацааг зуны цагийн хуваарьт шилжүүлснээр цахилгаан эрчим хүчээ хэмнэдэг, шөнө өндөр хэрэглээ бүхий цахилгаан хэрэгслээ ажиллуулдаг айл өрхүүдэд цахилгаан эрчим хүчээ хэмнэх үр дүнтэй гэдгийг албаны хүн онцолж байна. 4-р сарын 1-ээс 10-р сарын 1 хүртэл цахилгааны тариф тооцох хугацааг зуны хуваарьт шилжүүлснээр энэ хугацаанд улсын хэмжээнд эрчим хүчний системд 4,7-4,9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах урьдчилсан тооцоо гарсан байна.

Тарифт тоолуурын цагийг өөрчилснөөр манай улс зуны цагийн хуваарьт шилжсэнтэй холбоотойгоор жилд 2 удаа хэрэглэгчдийн тоолуурыг салгаж тарифын цагийг өөрчилж програмчилж буцааж угсрах ажил ч хөнгөвчлөгдөж байгаа юм. Тариф тооцох хугацаанд өөрчлөлт орсноор айл өрхүүдийн өдрийн хэрэглээнд буюу 07-22:00 цаг хүртэл 100 төгрөг, шөнийн хэрэглээ буюу 22:00-07:00 цаг хүртэл 72,80 төгрөгөөр тариф тооцуулах юм. Уул уурхайн олборлох боловсруулах аж үйлдвэрээс бусад үйлдвэр ААН байгууллагууд өдрийн хэрэглээнд буюу 07-18 цаг хүртэл цагт 124,20 төгрөг, оройн хэрэглээ буюу 18-23 цаг хүртэл 205,50 төгрөг, шөнийн хэрэглээнд буюу 23-07 цаг хүртэл 72,80 төгрөгийн тариф мөрдөгдөж байна. Дээрх үнэд НӨАТ тооцогдоогүй болно.


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2023/11/22, 13:45
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин