|

М.Батчимэг Эрдэнэтээс жийгдэв үү


 М.Батчимэг Эрдэнэтээс жийгдэв үү УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид албан бусаар тодорчихсон тухай хэвлэлүүд мэдээлсээр байна. Энэ дунд одоогийн УИХ-ын гишүүдийн ганц хоёроос бусад нь нэр дэвших эрхээ авах нь тодорхой болсон.

Эрх баригч АН, сөрөг хүчин болох МАН-ууд төдийгүй МАХН одоогийн гишүүдээ бүгдийг нь нэр дэвшүүлэх бодлого баримталж байгаа нь тодорхой болсон. Мөн нэр дэвшээд дахин сонгогдох магадлал багатай нөхдүүд ч намаа сольж том намд элсээд гүйж эхэлсэн. Тэд тус бүртээ нэг нэг тойрог өмчилж буй.

Тэгвэл энэ дунд зарим гишүүд өөрсдийн тойглосон, усалсан тойргоо алдах нь цөөнгүй байна. Ялангуяа АН-аас УИХ-д нэр дэвших хүсэлтэй байсан зарим нөхдүүд дарга нарынхаа зурсан зураг, гаргасан шийдвэрээ ИЗНН, МҮАН, Эх-Орон намуудынханд алдах болсон бол МАН-ын зарим нөхөд ч МАХН-аас болон бие даагч гишүүд намд нь ирснээс тойргоо алдаж буй.

Энэ дунд АН-ын болоод Монголын улстөрч эмэгтэйчүүдийн ирээдүй гэгдэж ирсэн УИХ-ын гишүүн М.Батчимэг яг сонгуулийн босгон дээр эвгүй байдалд орж, өөрийн хэдэн жил усалсан тойргоо алдахад хүрсэн тухай яригдах боллоо.

Х.Тэмүүжингийн хэлснээр АН-ын арай дөнгүүр хэсэгт багтах М.Батчимэг нь 2012 оны сонгуульд АН-ын жагсаалтад багтаж гишүүн болсон. Өмнө нь жагсаалтад орсон гишүүн 2016 онд тойрогт нэр дэвших учир тэрбээр Эрдэнэт буюу Орхон аймгийг онилж, тус аймгийн АН-ын хорооны дарга болон хоёр, гурван жил байнга эргэж тойрсон.

Гэвч сонгуулийн босгон дээр АН-ын дээр дооргүй фракцилдаг нөхдүүд түүнийг аймгийн АН-ын даргаас огцруулж орхив. Орхонд АН-ын дарга З.Энхболдын "Шонхор” фракцийнхан тус намыг төлөөлөн эрх барьж буй.

Тэд сонгуульд оролцох эсэх хурлаа хийх үедээ М.Батчимэгийг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдсэн ч тэрбээр тамгаа өгөөгүй гэх. Ингээд асуудал үүсч Орхон аймгийн ИТХ-ын 33 тойрогт нэр дэвшүүлэхээр аймгийн АН-ынхан хоёр тал болон хүч үзсэнээс тэд 18 тойрогт л нэр дэвшүүлээд буй. Үүнээс болж нам хагалсан хэмээн М.Батчимэгийг Орохнд нэр дэвшүүлэхгүй хэмээн жийж эхэлжээ. Түүнийг усалсан тойрогт нь бус Өвөрхангай яв гэж байгаа хэрэг бололтой.

М.Батчимэгийн ийнхүү жийгдэж байгаа шалтгаан нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ойр дотно харилцаатай гэдэгтэй холбоотой гэх. Мөн туслах нь Тайваний тагнуул гэгдэж ял авсан зэрэг ч нэрмэж байгаа хэрэг бололтой. З.Энхболд дарга нь удаа дараа одоо УИХ-д байгаа гишүүддээ нэр дэвших эрх өгнө гэдгээ зарласан. Үүгээр бол М.Батчимэгт тойрог өгөх нь өгнө гэхдээ усалсан тойргийг нь биш харин өөр тийш явуулах бололтой.

Т.Дэндэв
gereg.mn

Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин