|

Орхоны АН-ынхан үймэлдэж эхэллээ


Орхоны АН-ынхан үймэлдэж эхэллээ

 

Төрийн ордноо 76 гишүүн мандат, тойргоо булаацалдан ухаан сэхээгүй маргалдаж, Дарханы АН-ын гишүүд намынхаа төв байранд намын дарга З.Энхболдыг огцруулахыг шаардан өлсгөлөн зарлаад тус намынхан тун чиг завгүй байна. Энэ зуурт Орхон аймгийн АН-ынхан Эрдэнэт хотынхоо 40 жилийн ойг тун чиг "чамин хачин” сюрпризтэй угтаж байгаа сурагтай.

Энэхүү сюрприз нь аймгийн ИТХ-ын сонгуулийн 33 мандатын төлөөх АН-ын "ШАК”, "ШОНХОР" фракциудын тулаан гэнэ. Тулаан гэсний учир өнөөх дарга сэтэртэй нэг нөхөр тамга тэмдгээ авч зугтан амжилт олохгүйгээ мэдмэгц өөрийн шадар туслахад тамгаа шилжүүлдэг улс төрийн жам ёсны гэгдчихсэн буруу жишиг Орхон аймагт ид өрнөж байгаа аж.

Болсон үйл явдлыг ямар нэгэн нэмэлт хачиргүйгээр хүргэхэд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд тус аймгийн АН-ын намын хорооны хуралдаан болж энэ үеэр намын дарга УИХ-ын гишүүн М.Батчимэгийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн байдаг. Энэ үед байдал эвгүйтэхийг гадарласан эрхэм гишүүн тус асуудлыг хэлэлцэхийг үл зөвшөөрөн хурлыг хааснаа мэдэгдэж намын даргын тамгаа аваад хурлыг орхин гарсан байна. Түүнийг өөрийнх нь итгэлт хүн гэгддэг "ШАК”, "МоАХ” фракцийн зарим нөхөд нь дэмжин хурлыг орхисон ч үлдсэн гишүүдийн ирц хангалттай бүрдэж байсан тул хуулийн дагуу намын бага хурлыг үргэлжлүүлэн хуралджээ. Ингээд гишүүдийн олонхийн саналаар М.Батчимэгийн оронд С.Дангаасүрэнг томилох шийдвэрийг гаргаж түүнийг батламжилсан байна. Нэгэнт гишүүдийн олонхийн саналаар асуудлыг эцэслэж намын даргаар С.Дангаасүрэнг томилсон байтал намын дарга асан М.Батчимэг сэнтийгээсээ буухгүй гэж нэг хэсэг гүрийж эцэстээ буюу энэ сарын 9-10-нд шилжих шөнө тамга тэмдгээ өрийн "баруун гар” гэгддэг Г.Батмөнхөд шилжүүлсэн байна. "Нударга”-ны наймаагаар намын даргын тамгыг авсан Г.Батмөнх улмаар оодорч намын гишүүдийг ялгаварлан өөрөөр хэлбэл "Шонхор” фракцийн нэг ч хүнийг оролцуулахгүйгээр намын хороог хуралдуулсан байна.

Энэ зуурт нам доторх "мөргөлдөөн” ширүүсэхийг анзаарсан АН-ын дарга З.Энхболд хоёр талынхныг ирж уулзахыг үүрэгдсэн ч Г.Батмөнхөөр удирдуулсан талынхан буюу Б.Мягмарсүрэн, Д.Доржпүрэв нар "очиж амжихгүй” гээд пээдийсэн гэдгийг намынхан нь гэрчилж байгаа. Үүнийг нь гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр ямар нүүрээрээ намын дарга З.Энхболдод бараалхах билээ гэж намын нөхөд нь жиг жуг хийлцэж байгаа сурагтай.

Харин хуулийн дагуу аймгийн намын даргаар томилогдсон гэх С.Дангаасүрэн нь С.Сувдаа, Ц.Батхуяг нарын хамт З.Энхболд даргатай уулзсан байна. Гэтэл намын дарга З.Энхболд шийдвэр гаргаж Орхон аймгийн АН-ын дэд дарга ИТХ-ын төлөөлөгч С.Сувдаад Орхон аймгийн АН-ын төлөөлөх итгэмжлэх олгожээ. Гэтэл намын дарга З.Энхболдын шийдвэр, итгэмжлэл "аймгийн намыг самарсан” М.Батчмэг, "утсан хүүхэлдэй” Г.Батмөнх зэрэг том тойлгойтой нөхдөд огтхон ч үйлчилдэггүй бололтой.

Үүний нэг тод жишээ нь өчигдөр Орхон аймгийн Сонгуулийн хороонд 2016 оны сонгуульд оролцох нэр дэвшигчдээ бүртгүүлэх үеэр аймгийн Нутгийн удирдлагын ордонд багагүй үймээн самуун дэгдсэн сурагтай. Учир нь 2016 оны сонгуульд аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн, Баян-Өндөр сумын Засаг дарга И.Баасанжав, аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Батхуяг гээд гарцаагүй ганц суудал авах нь тодорхой намын лидерүүдийн нэр багтаагүй аж.

Өөрөөр хэлбэл аймгийн АН-ын "Шак”, фракцийнхан өөрсдийн намын нэр нь сураггүй, гаргасан мөргүй залуучуудыг сойхоо мэдэгдэж, хэлэх үгтэй хийсэн бүтээсэн зүйлтэй "Шонхор” фракцийн гишүүдийг "жийчихсэн” байна. 2016 оны орон нутгийн сонгуульд суудал авчрах нь байтугай Орхончуудад танигдах ч боломжгүй нөхдийг сойж байгаа нь ирэх сонгуульд муу дүн авч намаараа ялагдал хүлээх нь тодорхой болсон гэдгийг гадарласан АН-ын жирийн гишүүд хүртэл дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөргүй гэдгээ мэдэгдэж үзэл бодлоо нэгтгэсээр байгаа гэнэ.

Магадгүй хууль бусаар албан тушаалын үзүүрээс тас зуураад байгаа М.Батчимэгийг мөн нам доторх хууль бус үйлдлийг таслан зогсоохгүй бол З.Энхболд гуайг ч огцрохыг шаардаад намын байрандаа ирээд суулт зарлахад бэлэн байгаа бололтой.

2016 оны сонгуульд орон нутагт ялалт байгуулах эсэх нь эргэлзээтэй, дээсэн дөрөөн дээр дэнчигнэж байгаа энэ үед нам доторх бусармаг хууль бус үйлдлийг таслан зогсоохгүй бол сонгууль ойртсон энэ үед сөрөг пи-ар болох нь дамжиггүй. Энэ нь ч МАН, МАХН-ынхны хувьд үнэгүй хоол, өгөөш болох нь тодорхой...

Эх сурвалж: Эрдэнэт инфо


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин