|

С.Дангаасүрэн: Би аймгийн намын хорооны шийдвэрээр намын дарга болсон, гэвч М.Батчимэг гишүүн тамга өгөхгүй байна


С.Дангаасүрэн: Би аймгийн намын хорооны шийдвэрээр намын дарга болсон, гэвч М.Батчимэг гишүүн тамга өгөхгүй байна


Орхон аймгийн Ардчилсан намын дарга С.Дангаасүрэнтэй ярилцлаа.

-Орхон аймгийн Ардчилсан нам хоёр тусдаа хуралдаж, Сонгуулийн хороонд тус, тусдаа хүсэлт өгсөн гэх юм. Үнэн үү?

-Энэ асуултад хариулахын тулд дөрөвдүгээр сарын 28-нд болсон хуралдааны үйл явцыг тайлбарлах хэрэгтэй болно. Манай аймгийн Ардчилсан намын хороо дөрөвдүгээр сарын 28-нд хуралдаанаа хийсэн. Тэр хуралдаанд 84 гишүүн оролцсон байдаг. Хуралдааны тэргүүлэгчдийг сонгоход М.Батчимэг гишүүн сонгодсон. Харин хуралдааныг даргалагчаар Баян-Өндөр сумын Засаг дарга Баасанжав сонгогдсон. Ингээд хэлэлцэх асуудлынхаа жагсаалтыг батлахад эхний хоёр нь сонгуульд оролцох тухай байсан. Харин аймгийн намын дарга М.Батчимэгт итгэл үзүүлэх эсэхийг гурав дахь асуудал болгох санал танхимаас гарсан. Тэгтэл М.Батчимэг гишүүн энэ асуудлыг хэлэлцэх эсэхийг нууц санал хураалтаар шийднэ гэлээ. Ингээд нууц санал хураалт явуулахад 45 хүн намын даргад итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэж санал өгсөн.

-Тэгээд намын дарга М.Батчимэгийг огцруулсан юм уу?

-Хурал завсарлахад манай намын нөхөд М.Батчимэгт "Та намынхаа даргыг нэр хүндтэй өгчих” гэж зөвлөсөн. Ингээд асуудлаа хэлэлцэх гэтэл М.Батчимэг гишүүн хурал даргалагчийн чанга яригчийг булааж аваад "Хурал дууслаа” гэж хэлчихээд хэдэн хүн дагуулаад явчихсан. Хурал дуусаагүй байхад хаяад явж байгаа хэрэг. Хурал даргалагч хуралдаан дуусаагүйг мэдэгдсэнээр 40 гаруй хүн М.Батчимэгт итгэл үзүүлэх эсэхийг хэлэлцээд огцруулах шийдвэр гаргаж намайг намын даргаар сонгосон.

-Гэтэл М.Батчимэг гишүүн намын даргын суудлаа өгөхгүй байгаа гэсэн үг үү?

-Түүнээс хойш М.Батчимэг гишүүнтэй олон удаа уулзсан. Гэтэл тамгаа өгдөггүй. Аймгийн ИТХ-д нэр дэвшигчээ тодруулахаар хоёр удаа хурал зарлатал өөрийнхөө хүрээлэгчдийг хуралд суулгадаггүй. Ингээд ирц хүрэхгүй шалтгаанаар намын хорооны хурал хоёр удаа хойшилж өчигдөр хуралдлаа. Аймгийн намын хороонд бүртгэлтэй 93 хүн байдгаас хоёр нь бурхан болсон, хоёр нь батламжаа аваагүй. Тэднийг хасаад 89 хүнээс гурав нь чөлөөтэй байгаа. Ингээд 86 хүнээс 46 нь өчигдрийн хуралдаандаа ирж нэр дэвшигчдээ тодруулсан. Гэтэл М.Батчимэг өөрөө ирээд 30 гаруй хүнийг хуралдуулчихсан байгаа юм.

-Яаж байгаа нь тэр вэ?

-Огцорсон ч гэсэн тэр хүнд тамга байгаа. Тиймээс өөрийнхөө хүрээний хүмүүсийг цуглуулж хурал хийгээд намын даргын албан тушаалаа Батмөнх гэдэг хүнд хууль бусаар өгчихөж байгаа юм. Бас Сонгуулийн хороонд бичиг цаас явуулчихсан гэнэ. УИХ-ын гишүүн ийм ёс зүйгүй, намынхаа гишүүдийн эсрэг байгаад гайхаж байна.

-Сонгуулийн хороо яаж шийдэх бол?

-Би аймгийн намын хорооны шийдвэрээр намын дарга болсон. Гэвч М.Батчимэг гишүүн тамгаа өгөөгүй өнөөг хүрч байгаа. Албан ёсны дарга нь тамгагүй бичиг явуулсан. Албан бус дарга нь тамгатай бичиг явуулсан. Ийм л нөхцөл үүсчихээд байна.

http://tsenzurgui.mn/  Н.Гэрэл


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2016/07/25, 08:50
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2023/11/22, 13:45
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин