|

Орхоны АН-ынхан нэр дэвшигчдээ “цонхоор” бүртгүүлжээ


Орхоны АН-ынхан нэр дэвшигчдээ “цонхоор” бүртгүүлжээСонгууль болох өдөр дөхөхийн хэрээр галтай, живхтэй, гуталтай, өндөгтэй, масктай хэвлэлийн хурал эсэргүүцлийн жагсаалууд олширч эцэстээ хаалгаар бус цонхоор албан бичгээ "шидэлцэж” төрийн ажлыг явуулахад хүрээд байна. Орхон аймгийн АН-ынхан Эрдэнэт хотынхоо 40 жилийн ойг тун чиг "чамин хачин” сюрприз буюу аймгийн ИТХ-ын сонгуулийн 33 мандатын төлөөх АН-ын "ШАК”, "ШОНХОР" фракциудын тулаанаар угтжээ. Тус фракциуд хоорондоо үл ойлголцож улмаар нэр нэр дэвшигчдээ хуулийн дагуу тодруулж чадахгүйд хүрч, хоёр янзаар албан бичгээ аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн байна. Нэг нь хаалгаар нөгөөх нь цонхоор.

 Учир нь тус аймгийн АН-ын "ШАК” фракцийнхан тус газрын хаалга үүдийг таглаж, хаалт тавьснаас үүдэн намын бусад гишүүдийн төлөөлөл буюу "ШОНХОР” фракцийнхан цонхоор сонгуульд нэр дэвшигчдийн нэрсийг  өгөхөөс өөр аргагүйд хүрсэн байна. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар "Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд тус аймгийн АН-ын намын хорооны хуралдаан болж энэ үеэр намын дарга УИХ-ын гишүүн М.Батчимэгийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн. Ингээд хурал хуулийн дагуу болж гишүүдийн олонхийн саналаар аймгийн АН-ын даргаас М.Батчимэгийг чөлөөлсөн. М.Батчимэгийн оронд С.Дангаасүрэнг томилох шийдвэрийг гаргаж түүнийг батламжилсан юм. Гэсэн ч УИХ гишүүн М.Батчимэг тамга тэмдгээ өгөлгүй зугтааж явсаар энэ сарын 9-10-нд шилжих шөнө тамга тэмдгээ өрийн хүн гэгддэг Г.Батмөнхөд шилжүүлсэн юм билээ. Үүнээс маргаан эхэлсэн. М.Батчимэгийн талынхан буюу Г.Батмөнхөөр ахлуулсан аймгийн намын хуурамч удирдлага гэгдэж байгаа нөхөд хууль бусаар аймгийн Сонгуулийн хороонд нэр дэвшигчдыг бүртгүүлсэн” гэх тайлбарыг өгч байна.

Өөрөөр хэлбэл аймгийн АН-ын "Шак”, фракцийнхан өөрсдийн талын гэх 33 залууг аймгийн ИТХ-д нэр дэвшүүлэхээр болж хууччуул болох "Шонхор” фракцийн гишүүдийг "жийчихсэн” байна. 2016 оны сонгуульд аймгийн Засаг дарга С.Дангаасүрэн, Баян-Өндөр сумын Засаг дарга И.Баасанжав, аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Батхуяг гээд баараггүй суудал авна гэж найдаж байсан хүмүүсийн нэрийг жагсаалтад оруулаагүй байна. Үүнд тус аймгийн АН-ын гишүүд дэмжигчид бухимдан багагүй тэмцэл өрнөхөд хүргээд байгаа бололтой.

Ямартай ч энэ асуудал багагүй маргаан, асуудал дагуулах нь тодорхой болоод байна.

Д.СҮРЭН

 


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2023/06/16, 14:26
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/08, 17:47
2023/06/09, 12:48
2023/11/22, 13:45
2016/08/17, 12:12
2024/03/14, 13:46
2020/04/07, 12:46
2019/04/09, 12:59
2018/05/16, 14:55
2016/07/25, 08:50
2018/12/12, 09:32
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2019/01/30, 09:46
2018/12/21, 12:14
2016/05/30, 09:27
2021/01/05, 16:47
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2019/03/20, 11:08
2020/12/04, 17:41
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2018/09/28, 11:52
2021/02/22, 12:35
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
Дэлхий дахинд
Сонин хачин