|

Н.Энхбаярын оймсонд хавчуулагдсан Ардчилсан нам


О.Баасанхүүг гишүүн болсных нь дараа "Н.Энхбаярын оймсонд хавчуулагдаад УИХ-д үсрээд ороод ирсэн” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж тэргүүтэй гишүүд чичилж, шоглодог л байлаа. ҮүндАН-ынхан ч багтана. Тохуутай ч гэмээр жигтэй нь цаг цагаараа байдаггүй гэж үнэн ажээ. Саяхан л бусдыг чичилж байсан тэд О.Баасанхүүг намдаа элсүүлээд зогсохгүй Н.Энхбаярынхаа далбаа, нөмөр нөөлөгт нь гүйгээд орчихлоо. Үүнийгээ АН, МАХН, ШИНЭНын нэгдэл хэмээн боловсон тайлбарлаж, орон нутгийн сонгуульд эвсэж оролцохоо тунхаглав. Нийслэлийн АН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа, МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъяан нар эсвэж, хамтрахаа хэвлэлийн бага хурлаар дамжуулан илэрхийлснээр энэ нь баталгаажсан. Д.Пүрэвдаваа намынхаа бодлогыг хэрэгжүүлсэн бол Э.Эрдэнэжамъяаны тухайд Н.Энхбаярын заавар, дохиогоор байр сууриа хүргэсэн байж таарна. Э.Эрдэнэжамъяан бол Н.Энхбаяр, Н.Энхбаяр бол Э.Эрдэнэжамъяан, МАХН бол Н.Энхбаяр гэдэг нь маргашгүй үнэн учраас тэр.

Г. Эрхэс

Гэтэл МАХН-тай хүч хавсран сонгуульд оролцохоор болсон АН-ын энэ шийдвэр анхан, дунд шатнаасаа дэмжлэг хүлээж чадалгүй, эсэргүүцэлтэй тулгарч эхэлжээ. Нэр бүхий дарга нарынх нь мөнхийн эрх ашиг зөвхөн өөрсдийг нь нэгтгэж, гар барихад хүргэсэн нь ганц үнэн болохоос жирийн гишүүд, дэмжигчид нь эсрэг байр суурьтай байгаа гэсэн үг. Тэгэх нь ч аргагүй юм. АН бол Монголын улс төрийн удаахь хүчнээр явдаг, МАН-ын дараа орох хэмжээний бодлогын институци болж төлөвшихөөр хичээж яваа нам. Уг зорилго нь ч тэднийг нэгтгэдэг, заримдаа өөр хоорондоо сөргөлдөхөд хүргэдэг. Үүнийгээ дотоод ардчилал гэж тайлбарладаг. Гэхдээ бусдыг, тэр тусмаа Н.Энхбаярыг түшиж, тултлаа бодлогын доройтолд орж, гишүүдийнхээ биш дарга нар нь эрх ашгаа нэгдүгээрт тавьталаа дордож байсангүй.

1996 оны парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан ч гурван Засгийн газраа огцруулж, төр барьж чадахүйгээ хангалттай харуулсан тэд өмнөх алдаагаа давтахгүйн тулд 2000 онд ардчиллын автор гэгддэг таван намын нэгдлээр АН-ыг байгуулж байв. Энэ үеэс Ерөнхий сайд, УИХын дарга, Ерөнхийлөгч болтлоо Монгол төрийн толгойд завсаргүй дэвшсэн Н.Энхбаярын есөн жилийн засаглалын эсрэг сөрөг хүчний хүчтэй дуу хоолой болж, эвсэж, хамтрахаас эхлээд өөрсдөө ч Засгийн эрхэнд гарч л явлаа. Нарийн яривал Н.Энхбаярыг "Авлигын загалмайлсан эцэг” гэсэн малгай өмсүүлж, шүүмжилж, эсэргүүцэж явсан хүмүүс нь өнөөх л АН-ынхан.

МАХН-ын хувьд өөр. 2009 оны сонгуулийн ялагдлынх нь гоморхол, бусдад зангидсан өш хонзонгийн хүрээнд МАН-аас өрх тусгаарласан Н.Энхбаярын хувийн өмч болтлоо төлөвшиж яваа жижиг нам. Нэгэн цагт МАН-д гомдогсод түүнийг түшихээр МАХН-д элсдэг байсан нь цагийн аясаар хувьсан өөрчлөгдөж, өдгөө Н.Энхбаярын гэр бүлийн хэмжээний нам гэх нэр зүүхдээ тулсан. 2016, 2017, 2020 оны гээд гурван ч том сонгуулийг өнжсөн тэрбээр өдгөө ямар ч хамаагүй аргаар эрх мэдлийн тамга атгах гүүр нь АН болчихсон явна.

Сонгуулийн дараалсан ялагдлын шок нь АН-ыг МАХН-тай нэгтгэж, Н.Энхбаярт цагаан хадаг барихад хүргэсэн нь хоржоонтой гэхээсээ эмгэнэл. Аль ч сонгуульд улс төрийн нам, хүчний хөлтэй байх чухал. Ерөнхийлөгч, УИХ, Орон нутгийн сонгуульд оролцоход намын хөл буюу жирийн гишүүдийн оролцоо, тэдгээрийн үүрэг чухал. Хэдий өндөр рейтингтэй байлаа гээд хөлгүй бол явахгүй. Өвдөг шороодно. Гэтэл намынх нь анхан, дунд шатны хороо нь Д.Пүрэвдаваа, Н.Энхбаяр нарын хамтралыг эсэргүүцэж, бүр хоёр тийшээ харчихсан байхад эрх ашгаараа нэгдэж, эрх мэдэлд хүрэхийн тулд өөрсдийн бүтээж ирсэн үзэл баримтлал, үнэт зүйлийг ч үгүйсгэж байгаа нь дэндүү ичгэвтэр хэрэг биш гэж үү.

АН-ынхан Засгийн эрх барьж байхад Намын дарга Н.Алтанхуяг нь Н.Энхбаяртай урт хугацаанд гэрээ байгуулсны дараа Улсын баатар Э.Бат-Үүл "МАХН Н.Энхбаярын хувийн нам. Харин АН Н.Алтанхуягийн хувийн нам биш” хэмээгээд бусдыгаа уриалж, Ерөнхий сайдаас нь буулгаж л байлаа. Асуудал Н.Алтанхуягтаа биш Н.Энхбаяр, МАХН-д ч бус өнгөрснөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд баримталж ирсэн АНын үнэт зүйл, зарчимд нийцэхгүй байсан учраас эсэргүүцэж, эцэстээ Засгийн газраа огцруулахад хүргэсэн нь тэр. АН гэдэг нэр томьёо МАХН гэсэн нэршилтэй хэзээ ч хавтанд бичигд эж байгаагүй, багтах ч учиргүй гэдгийн энгийн жишээ энэ. АН бол АН. МАХН бол МАХН. Хэзээнээс тэд өрсөлдөгч. Одоо л өвөр түрийндээ орох хэмжээнд тулчихаад байгаа болохоос цаашдаа ч өрсөлдөгч хэвээрээ л байна. Юу үнэн энэ л үнэн.

Нийслэлийн АН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа хэлсэн байна лээ. МАХН, ШИНЭН-ын тойрогт АНаас гишүүнээ дэвшүүлэхгүй, санал хуваахгүй байхаар зорьсон тухайгаа. Харин нийслэлийн МАХН-ын хорооны дарга Э.Эрдэнэжамъяан "Иргэд энэ нэгдлийг дэмжиж байгаа. Нөхцөл байдлыг ойлгож, амбицаа татаж чадсан намын гишүүдэд талархал илэрхийлье” гэжээ. Тийм ч байж болох. Гэхдээ намынхаа анхан, дунд шатны гишүүдээс асуусан эсэх нь тодорхойгүй байдлаар хэдхэн хүн ширээ тойрч суугаад гар барьжээ. Тэдний гаргасан шийдвэр анхан, дунд шатныхаа гишүүдийн эсэргүүцэл, эгдүүцэл дунд хэрхэх, орон нутгийн сонгуулиар ямар үр дүнд хүрэх нь эргэлзээ төрүүлнэ. Ямар ч байсан сайн үр дүн авчрахгүй нь лав. Харин ч Н.Энхбаярын "оймс”-нд өөрсдөө гүйж очоод хавчуулагдсан Ардчилсан намд хасах оноо болж буух нь тодорхой.

https://shuurhai.mn/n/11395



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2021/06/28, 14:12
2023/06/15, 17:18
2018/07/16, 15:13
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/07, 14:20
2016/07/25, 08:50
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2023/11/22, 13:45
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин