
Т.САЙХАН
МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, Гүйцэтгэх товчооны гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал, Хяналт, ёс зүйн хорооны дарга Ч.Давааням нар өнөөдөр /12.05/ мэдээлэл хийлээ. Тэд МАХН-д үүсээд буй асуудлаар байр сууриа илэрхийлэв. МАХН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг өчигдөр Улсын дээд шүүхээс гаргасан. Улс төрийн намын тухай хууль болон намын дүрэмд заасан шаардлагаа зөрчсөн хэмээн үзэж, МАХН-ын хүсэлтийг хүлээн аваагүй байна.
Энэ асуудалд МАХН-ын Хяналт, ёсзүйн хорооны дарга Ч.Давааням "Манай намын дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүх хоёр сар хойшлуулж байна. Дээд шүүх бүртгэх л ёстой, хянах ёсгүй. Хэн нэгний захиалгаар дүгнэлт гаргасан гэж бид үзэж байна” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын гишүүнчлэлээс хассан гэх мэдээлэл олон нийтийн дунд тарсан. Энэ талаар МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар "О.Баасанхүү намын гишүүнээс хасагдах болзлоо хангасан гэж хэлсэн болохоос хөөсөн гэх албан ёсны шийдвэр гараагүй. Тэр өнөөдөр ч манай намын гишүүн хэвээрээ байгаа” гэв. Тус нам ирэх оны нэгдүгээр сарын 27-нд их чуулганаа хийх юм байна. Харин О.Баасанхүү нарын зарлан хуралдуулах гэж буй их чуулган нь хүчин төгөлдөр бус гэдгийг МАХН-аас мэдээллээ.
Эх сурвалж:www.polit.mn
Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа