|

Эхний даваандаа бүдэрсэн АН үүрэг гүйцэтгэгчид ирээдүйгээ даатгалаа


Орон нутгийн сонгууль хаяанд ирчихээд байхад улс төрийн томоохон хүчний нэг АН бэлтгэлээ тун тааруухан базааж буй дүр зурагтай байна. Учир нь, тус намынхан УИХ-ын 2020 оны сонгуульд өвдөг шороодсон ялагдлын "шок”-ноосоо гарч чадалгүй явсаар орон нутгийн сонгуультай золголоо. УИХ-ын ээлжит сонгуульд хоёр дахь удаагаа ялагдал хүлээсэн АН Үндэсний бодлогын хорооны XVI ээлжит хуралдаанаа зарлан хуралдуулж, үндсэн дүрмийнхээ дагуу сонгуульд ялагдуулсан өмнөх удирдлагууддаа хариуцлага хүлээлгэн чөлөөлсөн ч өнөөг хүртэл дараагийн даргаа сонгож чадсангүй. Харин намын даргынхаа эрх, үүргийг  Ц.Туваанд түр шилжүүлээд байгаа юм. Уг нь улс төрийн томоохон хүчний хувьд цаг алдалгүй намын даргаа сонгож, алдаагаа засаж, шинэчлэлээ эхлүүлэн урагшлахын оронд нам дотроо эрх мэдэл, албан тушаалын хэрүүл хийсээр эцэст нь намын даргаа сонгох сунгааг Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн дараа зохион байгуулахаар тогтов. Ингэснээр тус нам дараагийн шатны томоохон сонгуульд "толгойгүй” оролцохоор боллоо. Энэ нь АН-ыг орон нутгийн сонгуульд дахин ялагдал хүлээлгэж мэдэх нь. Өөрөөр  хэлбэл, АН УИХ-ын ээлжит сонгууль дуусаад хоёр сар гаруй хугацаа өнгөрчихөөд байхад сонгуулийнхаа ялагдлыг дүгнэж хэлэлцсэнгүй, Их хурлаа дүрмийнхээ дагуу ч хийсэнгүй, удирдлагаа ч сонгож чадсангүй. Намаа үүрэг  гүйцэтгэгчид даатгачихлаа.

АН ДООД ШАТАНДАА Ч "ТОЛГОЙ”-ГҮЙ

АН орон нутгийн сонгуульд жижиг намуудтай нэгдэж оролцохоор болсон нь орон нутгийн сонгуульд ялагдал хүлээх бас нэг шалтгаан болж мэдэх юм. АН, МАХН, ШИНЭ намтай хамтарч орон нутгийн сонгуульд оролцохоор болсон бөгөөд дээр нь Гэр хорооллын хөгжлийн нам ч нэмэгдэх гэнэ. Уг нь анхнаасаа намууд эвсэж ИТХ-ын сонгуульд оролцох боломжтой байсан ч хуулийн хугацаа аль хэдийнэ дуусчихсан тул дээрх намууд нэгдэж тохирооны зарчимд үндэслэн сонгуульд оролцохоор болсноо ил зарлаад буй. Ингэхдээ өөр хоорондоо санал хуваахгүйгээр сонгуульд оролцохоор тохиролцжээ. Өөрөөр хэлбэл, нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд намууд харилцан санал хуваахгүйгээр бие биеэ дэмжин ажиллах аж. Нам эвслүүд өөр хоорондоо өрсөлдөх нь зүй ёсны хэрэг боловч эцсийн зорилго нь ард түмний эрх ашиг байх ёстой. Гэвч АН-ын зүгээс иргэдийн хүсэн хүлээсэн хүнийг нэр дэвшүүлэхгүй бусад намтай хийсэн тохирооныхоо хүрээнд тоотой хэдэн хүнийг л нэр дэвшүүлэн оролцох нь тодорхой болчихлоо. Харин АН-ын нэр дэвшигчийн дэвшсэн тойрогт МАХН, ШИНЭ нам хүнээ нэр дэвшүүлэхгүй байхаар тохирчээ. Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян "Бид орон нутгийн сонгуульд хамтарч байгаа нь нэг тойрог дээр эрх барьж буй нам болон сөрөг хүчнийг сонгох сонголтыг иргэдэд өгнө. 

 

Орон нутгийн сонгуулиар биенээ дэмжиж ажиллана. Тухайн нэг тойрог дээр МАХН-аас нэр дэвшигч байвал АН болон Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын гишүүд дэмжиж ажиллана. Бид бүх тойрогт нэр дэвшихгүй, зөвхөн тохирсон тойрогт л нэр дэвшинэ” гэв.

АН дээрх намуудтай хийсэн тохирооны хүрээнд нийслэлийн ИТХ-ын сонгуульд 27 нэр дэвшигчийг дэвшүүлнэ гэсэн бор шувуу нисэж эхэллээ. Хэрэв энэ мэдээлэл үнэн болж таарвал АН нийслэлийн ИТХ-ын сонгуульд ялагдах нь тодорхой болж байна гэсэн үг.Түүнчлэн АН зөвхөн дээд шатандаа "толгой”-гүй байгаад зогсохгүй доод шатандаа ч албан ёсны удирдлагагүй болчихлоо. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нийслэлийн АН-ыг Ерөнхийлөгчийн зөвлөх асан Д.Пүрэвдаваа удирдан оролцоно. Сонгуулийн энэ хариуцлагатай үед нийслэлийн АН-ын дарга Д.Баттулга ялагдал хүлээхээс зүрхшээв үү, эсвэл намын дотоод эвдрэлцэл, эрх мэдэл, албан тушаалын хэрүүл нөлөөлөв үү ямартай ч нийслэлийн АН-ын даргын суудлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, нийслэлийн ИТХ-ын сонгуулийг үүрэг гүйцэтгэгчид  даалгачихлаа. Үүнээс харахад АН Ерөнхийлөгчийн халаасанд орсон гэдэг нь үнэний ортой болж таарлаа. Учир нь, тус намын Хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын ээлжит сонгуульд Баянхонгор аймагт нэр дэвшээд ялагдсан П.Нүрзэдийг томилсон. Энэ хүн мөн л Ерөнхийлөгчийн хүн гэгддэг. Тэгэхээр АН энэ удаагийн орон нутгийн сонгуульд Ерөнхийлөгчийн захилгаар оролцож байгаа ч гэх хардлагыг төрүүлж байна.

 

ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД МАН-ЫГ ДАХИН БАГААР НЬ ДЭМЖИЖ, ЭРХ МЭДЛИЙГ БҮХ ШАТАНД ӨГӨХ НЬ ЗҮЙТЭЙ

 

Нийслэлийн АН-ын даргын үүрэг  гүйцэтгэгчээр томилогдоод буй Д.Пүрэвдаваагийн хувьд маш бага хугацаанд оновчтой шийдвэрүүдийг гаргаж ажиллахаа мэдэгдэж буй. Гэвч түүний хийсэн эхний алхам нь орон нутгийн сонгуульд бусад намтай нэгдэж оролцох шийдвэр байсан нь намын төдийгүй гишүүд дэмжигчдийг гайхшируулав. Манай улсын аливаа шатны сонгуульд МАН, АН гэсэн хоёр  гол намын тоглолт зонхилсоор ирсэн. Харин хоёр сонгууль дараалан ялагдал хүлээгээд буй АН-ын хувьд энэ удаа жижиг намуудтай нийлж орон нутгийн сонгуульд оролцох нь арга ядсан үйлдэл гэж харагдаж байна.

 

 

Удирдлагагүй, үйл ажиллагаагүй, шинэчлэлгүй болсон тус намд өөр арга байхгүй байж болох ч энэ байдлаараа сонгогчдын өмнө очоод амжилт үзүүлэхгүй нь тодорхой. Нөгөө талд улс төрийн гуравдагч хүчнүүд АН-тай нэгдэхдээ цаанаа нэгийг бодож хоёрыг тунгаасан нь мэдээж. Ядахдаа АН өнөөдөр албан ёсны удирдлагагүй байгааг ч бодолцсон байх.

 

Эрх баригч намын хувьд хяналт тавих ёстой интитуци нь сөрөг хүчин болдог. Гэтэл өнгөрсөн дөрвөн жил АН сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлж чадаагүй. Энэ удаагийн сонгуулиар арай ядан байгуулсан УИХ дахь АН-ын бүлэг ч ирэх дөрвөн жилд хүчтэй сөрөг хүчин байж чадахгүй нь гэсэн дүгнэлтийг олон нийт хэдийнэ гаргачихсан. Гэтэл нийслэлийн АН-ын даргын үүргийг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа орон нутгийн сонгуулиар АН-д итгэл хүлээлгэвэл, төрд хяналт бий болгоно гэсэн зорилтыг дэвшүүлээд буй. Тэрбээр "Төсвөөр мөнгө "иддэг” байдлыг таслан зогсоох үүднээс орон нутгийн сонгуульд нэгдэж, хүчтэй баг болж орсноор хяналт бий болгож  байгаа юм. Учир нь, эрх барьж буй намаас орон нутгийн сонгуулиас сонгогдвол аймгийн Засаг дарга, сумын Засаг дарга зэрэг бүх эрх мэдлийг тус нам авах болно гэсэн үг. Тиймээс намууд нэгдэж, мөнгөөр бус үзэл санааны сонгуулиар гарч ирээд төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулах байдлыг зогсоож, хяналттай ажиллахыг хүсэж байна” гэсэн юм. Түүнийхээр намууд нэгдвэл хүчтэй баг бүрдэж, төрийг доороос нь хянана гэсэн утгыг илэрхийлж буй. Харин иргэдийн хувьд сонголтоо хийхдээ дараах хоёр өнцгийг барьж байгаа юм. УИХ-д МАН үнэмлэхүй ялалт байгуулсан тул доод шатны хурлуудад АН-ыг дэмжиж, МАН-д хяналт тавих нь зүйтэй гэх хүмүүс байгаа. Нөгөө талд АН сум, дүүрэгт олонх болчихвол дээд шатны удирдлагуудтайгаа хэл амаа ололцож ажиллахгүй, улс орны ажлыг цалгардуулна гэж үзэж байгаа хэсэг ч бий. Гэхдээ өнөөдрийн нөхцөл байдалд олонх нь хоёр дахь сонголтыг илүүд үзэж байна. 

 

Тодруулбал, орон нутгийн сонгуульд МАН-ыг дахин багаар нь дэмжиж, эрх мэдлийг бүх шатанд өгөөд үзэх нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Тиймээс дотоод ардчилалгүй болсноо зарлаж, эрх мэдэл, албан тушаалын тулаанаасаа болж УИХ-ын сонгуулиар дүнгээ тавиулсан АН, МАХН, ШИНЭ эвсэлтэй нэгдээд иргэдийн санаа бодлыг эргүүлнэ гэдэг нь юу л бол. ШИНЭ нам бол байгуулагдаад удаагүй, харин МАХН-ын хувьд Н.Энхбаяр л энэ намаас гараад явчихвал олон нийт төдийлөн таашаахгүй нам. Тиймээс энэ хоёр намд найдах нь АН-ын хувьд цаг үеэ олоогүй шийдвэр гэж хэлж болох юм.

 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 13 нам, нэг эвсэл оролцохоор хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн. Эдгээрээс АН, МАХН, ШИНЭ нам хамтран орон нутгийн сонгуульд оролцохоор болчихлоо. Энэ жилийн хувьд Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар зургаадугаар сарын 25- наас өмнө нийслэл, дүүргийн сонгуульд оролцох нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө төрийн аудитын байгууллагад хүргүүлж дүгнэлт гаргуулчихсан байгаа юм. Харин дээрх, намууд орон нутгийн сонгуульд ялалт байгуулбал мөрийн хөтөлбөрөө хамтарч гаргахаар тохироод буй. Төсвийн үр ашиггүй зардлыг танаж, орлоготой ажилтай иргэдээ дэмжинэ гэж байгаа юм. Гэвч нэг нам олонхоороо эрх барьж байгаа энэ үед орон нутгийн сонгуульд дэвшүүлсэн бусад намын мөрийн хөтөлбөр хэрэгжих магадлал маш бага харагдана. Мэдээж эрх баригч намын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэл, орон нутагт чиглэсэн шат шатны бодлогыг тусгасан. Хоёр шатандаа үүрэг гүйцэтгэгчээр толгойлуулчихсан АН энэ удаагийн хариуцлагатай чухал сонгуульд ялагдал хүлээх нь тодорхой болчихлоо. Намын гишүүд нь албан тушаалын төлөө улайрч, дотроо толхилцсоноос болж өнөөдөр албан ёсны намын удирдлага ч үгүй, үүнээсээ болж намын шинэчлэлээ ч хийж чадахгүй байгаа энэ намд иргэдийн итгэл хэр үлдсэн бол гэдгийг ирэх сарын 15-нд болох Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгээс харах л үлдлээ.

М.Энхцэцэг

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

 



Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2021/06/28, 14:12
2023/06/15, 17:18
2018/07/16, 15:13
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/07, 14:20
2016/07/25, 08:50
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2023/11/22, 13:45
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин