|

Эрдэнэтэд О.Баасанхүүг дийлээгүй Э.Эрдэнэжамьян хотын МАХН-ын дарга болов


 

Эрдэнэтэд О.Баасанхүүг дийлээгүй Э.Эрдэнэжамьян хотын МАХН-ын дарга болов

 

МАХН-ын хотын түмт буюу намын хорооны даргаар Э.Эрдэнэжамьян томилогдсон аж. Тус намынхан "Эх орончдын өдөр-Залуусын баяр” нэртэй хурлыг "The Corporate” –д хийж түүн дээрээ энэ шийдвэрээ танилцуулсан. Э.Эрдэнэжамьян "Шинэ гарц-Шинэ хот” сэдэвт илтгэлээр зорилгоо танилцуулжээ.

Н.Энхбаярын баривчилгааны үеэс олонд танигдсан Э.Эрдэнэжамъян тус намаас 2012 онд хамтарсан Хууль зүйн дэд сайдаар томилогдож байсан билээ. Ингээд 2016 онд МАХН-ын дэд даргаар сонгогдон ажиллаж байсан бөгөөд МАХН-ын нарийн бичгийн дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Орхон аймгийн МАХН-ын Түмтийн даргын албыг хашиж байсан билээ.

Н.Энхбаярыг өмөөрч уйлж явсан тэрбээр Эрдэнэтийн МАХН-ын түмтийн дарга болохдоо О.Баасанхүүг УИХ-аас татуулах зорилготой гэж байсан билээ. Гэвч тэр үнэндээ О.Баасанхүүгийн эсрэг юу ч хийж чадалгүй нам гүмхэн байх болоод байсан.

Тэр Эрдэнэтийн МАХН-ын дарга болохдоо нэг ярилцлага өгөхдөө "Би хувийн амбицаа 2020 онд Хотын дарга болно гэж харж байгаа. МАХН-ын асар том зорилго бол Монгол Улсын хөгжлийг цогцоор нь багтаасан том шийдэл болох  жаргалын найман хотыг байгуулах юм. Найман хотдоо үйлдвэр, ажлын байр бий болгосноор Монгол Улс цоо шинээр хөгжинө. Тиймээс энэ том бүтээн байгуулалтад залуучууд хүрч ирээд хамт ажиллаасай. Үр хойчдоо үлдээх юм хийе, бүтээе гэсэн залуучууд манай намд ороод ир. Ажлын хэсэг болоод хамтдаа жаргалын найман хотыг байгуулья.

Утаагүй, ажлын байртай, зах зээлийг тэлсэн шинэ хот байгуулья. Миний хувьд жаргалын найман хотынхоо аль нэгийнх нь дарга болно гэж бодож байгаа. Тиймээс хотын  асуудал, тулгарч байгаа бэрхшээлийг нь судалъя. Үнэхээр барилга, аялал жуулчлалын бизнес эрхэлж байгаа, шинэ технологийн үйлдвэр нээе гэж бодож байгаа залуус туршлагатай, туршлагагүйгээс үл хамааран МАХН-тай гар нийлж мөрөөдлөө бодит ажил болгох үйл хэрэгт нэгдэхийг уриалж байна” хэмээж байсан билээ.

Ингээд Эрдэнэтийг сонгосон ч тэнд түүний орон зай байхгүй байсан уу ийнхүү Улаанбаатар хотын МАХН-ын дарга болж байгаа нь энэ аж..

https://gereg.mn/news/15802




Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин