|

ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт тусгагдсан бишгүүр хөгжим нь эцэг эхчүүдийн дургүйцлийг хүргэсээр байна


       ЕБС-ийн бага ангийн сурагчдаас багш нар нь бишгүүр хөгжим худалдан авах нэрийдлээр мөнгө хурааж байна гэсэн мэдээллийн дагуу бид сурвалжлага хийлээ. Засгийн газраас гаргасан "Авьяас” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жил ЕБС-ийн нийт 6-р ангиудад бишгүүр хөгжмийн боловсрол олгох журам гарч, сургалтын хөтөлбөрт нь тусгагджээ. Ингэснээр бүх 6-р ангиудад боловсролын яамнаас бишгүүр хөгжим үнэгүй тараагдсан байна. Харин энэ жил журамд нь өөрчлөлт орж, ЕБС-ийн 3,4,5-р ангиудад бишгүүр хөгжим заахаар болж, сургалтын хөтөлбөр болоод сурах бичигт нь тусгагджээ. Гэвч эцэг эхчүүдийн дургүйцэл төрүүлээд буй гол зүйл нь мөнөөх бишгүүр хөгжмийг сурагчид өөрсдөө худалдаж авахаар болсон явдал юм.

      Энэ талаар Боловсролын газрын хөгжмийн боловсрол хариуцсан мэргэжилтэн Төгсжаргалаас тодруулга авлаа. Тэрээр хэлэхдээ: Энэ бол яамнаас гаргасан бодлогын хэрэгжилт юм. Эцэг эхчүүд хүүхдүүддээ хичээлийн хэрэгсэл, үзэг, дэвтрийг нь бэлтгэж өгдөг шигээ бишгүүр хөгжмийг ч өөрсдөө бэлдэж өгч байхаар шийдвэр гарсан. Гэхдээ эцэг эхчүүд гадуурх худалдаанаас хямд, хуурамч хөгжмийн зэмсэг худалдан авч болзошгүй учраас багш нар нь сурагч тус бүрээс 6900 төгрөгийг нь хурааж аваад баталгаат газар буюу УБ хотын ТОТАЛЬ МУЗИК хөгжмийн дэлгүүрээс нэгдсэн журмаар худалдан авч байгаа нь зөв юм гэсэн юм. Зарим ангиудад өнгөрсөн жил сургалтанд хэрэглэгдэж байсан бишгүүр хөгжмүүдийг хавар хурааж авах болзолтойгоор хэрэглүүлж байна.

      Үлээвэр хөгжим нь хүнээс хүнд дамжуулж хэрэглэхэд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байх, аливаа халдварт өвчин тараах өндөр магадлалтай байдаг юм байна. Холбогдох хүмүүсийн хэлснээр бол хуучин хөгжмүүдийг дараагийн сурагчдад шилжүүлж өгөхдөө сургуулийн эмч нь санитолтой бүлээн усаар угааж, ариутгалын бинтээр арчиж, цэвэрлэж ариутгасан гэж байлаа. Чанарын шаардлага хангах, сургалтын хөтөлбөрт заагдсан хөгжим нь ямаха брэндийн YRS24B маркын бишгүүр хөгжим бөгөөд УБ хотод ТОТАЛЬ МУЗИК-д худалдаалж байгаа юм байна.


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2023/06/16, 14:26
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/11/22, 13:45
2016/08/17, 12:12
2020/04/07, 12:46
2024/03/14, 13:46
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2016/07/25, 08:50
2018/12/12, 09:32
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2019/01/30, 09:46
2018/12/21, 12:14
2016/05/30, 09:27
2021/01/05, 16:47
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2019/03/20, 11:08
2020/12/04, 17:41
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2018/09/28, 11:52
2021/02/22, 12:35
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
Дэлхий дахинд
Сонин хачин