|

Төрийн мөнгөөр иргэдийг хүүлэгчид хэн бэ?


УИХ-ын нэр бүхий 49 гишүүн ЖДҮХС-гаас хамаарал бүхий компанидаа гурван хувийн хүүтэй зээл авсан гэх үндэслэлээр АТГ-т шалгуулж байгаа. ЖДҮХС-гаас зээл авсан нь илчлэгдсэн гишүүдийн зарим нь "Би мэдэхгүй, компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй” гэх жижүүрий үгээр булзааруулж байсан бол зарим нь "Зээл авах хэрэгтэй. Залуучуудыг зээл авч бизнесээ үргэлжлүүлж гэж зөвлөе” хэмээн өөдөөс тавлаж байсан. Гэвч энгийн иргэдийн хүсэлт гаргаад, хөөцөлдөөд ч олдоггүй хөнгөлөлттэй зээлийг салбарын сайд нэг өдөр А/88 тоот тушаал гаргаад, гарын үсэг зурж, тамгалаад парламентын ангийнхандаа олгосон байсан нь баримтаар баталгаажсан. Нэр бүхий албан тушаалтнуудын компанид зохион байгуулалттайгаар ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл олгосон үндэслэлээр Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас огцруулсан ч  УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь хамгаалж үлдсэн. Арга ч үгүй юм, ЖДҮ-чид 49 парламентад олон суудал эзэлж байгаа.

 

Сангийн зээлээс 2,3 тэрбум төгрөгийн хөрөнгө, мөнгөний эрх шилжүүлэх, гүйлгээ хийх эрхэд хязгаарлалт тогтоосныг УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээллээ. ЖДҮХС-гаас хууль бусаар зээл авсан хэргийн явцын талаар О.Баасанхүү гишүүний хүсэлтэд холбогдох газруудаас хариу ирүүлсэн байна.  ЖДҮХС-гаас эрх мэдэл, албан тушаалаа ашиглан зээл авсан нэр бүхий гишүүдийн зарим нь  уг зээлийг зориулалтаар нь ашиглаагүй, зарим нь бусдад зуучлахдаа хахууль авсан зэрэг зөрчлүүд шалгалтын явцад илэрсэн байна.  Тодруулбал, хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар зарцуулж, банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх газар байршуулж, өндөр хүүтэй хадгаламжид мөнгө оруулж,  30 хүртэл хувийн хүүтэйгээр иргэдэд зээлийн үйлчилгээ олгож байсан байж болзошгүй найман үйлдэл илэрчээ.

 

Ер нь парламентад бизнесмэн гишүүд хүч түрэн орж ирсээр байгаа. Бизнес хийдэггүй ч бэлжсэн улстөрчид ч бий. Харин ЖДҮХС-гаас зээл авсан асуудлаар УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Г.Солтан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг ерөнхий прокурор тавьсан ч Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд, асуудлыг нэгтгэн шалгаж оруулж ирэх шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж, бусад нь дэмжсэн. Шалгагдаж дуусаагүй байхад асуудлыг оруулж ирлээ гэж Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд "хамгаалсан” бол ерөнхий прокурор "Халдашгүй эрхтэй хүмүүсийг бид яаж шалгах вэ. Халдашгүй эрхээс нь түдгэлзүүлж байж шалгамаар байна” хэмээн чуулганы танхимд мэдүүлсэн. ЖДҮХС-гаас зээл хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудлаар шалгагдаж, бүрэн эрхээ түдгэлзүүлэх хэмжээнд хүрсэн гишүүдээс Д.Дамба-Очир "Цаана нь нэр бүхий 30 гишүүн байхад яагаад миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хөндөв. Номхон тэмээ ноолоход амар гэж намайг үзэж байна. Би тойрогийнхоо хүсэлт гаргасан иргэдийн саналыг л уламжилсан” хэмээн гомдоллож байсан юм даг. Харин эдгээр гишүүд ЖДҮХС-аас авсан зээлээ зориулалтын бус зүйлд зарцуулсан асуудалд шалгагдаж байгаа сураг чих дэлслээ.  УИХ-ын тухай хуульд:

 

Тэгээд ч  УИХ-ын тухай хуулийн 37 дугаар зүйлд УИХ-ын гишүүний хориглох заалтад энэ талаар  тусгасан байдаг. Үүнд:

 

37.1.3.УИХ-ын гишүүн гишүүний нэр хүнд, бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлын үүднээс ашиглах;

 

37.1.4. гишүүний нэр хүнд, эрх мэдлийг ашиглан үнэт цаас, эд хөрөнгө олох давуу эрх эдлэх, бусдад давуу байдал олгох үйл ажиллагаа явуулах;

 

37.1.6. бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан олгосон санхүүгийн эх үүсвэр, холбоо, мэдээлэл, тээврийн хэрэгсэл, төрийн өмчийн бусад эд зүйлийг ашиг хонжоо олох зорилгоор, эсхүл сонгуулийн компанит ажилд ашиглах;

 

37.1.7. хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөх зэргийг хориглосон байдаг.

 

Гэвч энэ хуулийн заалт зөрчигдөөд зогсохгүй, өнөөдрийг хүртэл парламент ч гишүүдээ хамгаалсаар, цаг хожиж ирсэн. МХЕГ-ын Газрын дарга нарын тэрбум төгрөгийн авлигын хэрэг нийгмийг бухимдуулсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял завшуулахгүй байх талаар УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, Х.Нямбаатар гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Гэхдээ эхлээд гишүүдийнхээ ЖДҮХС-гаас зээл авсан асуудлыг хамгаалж хаацайлалгүй, шалгуулвал спикерийн шударга ёс, хариуцлагатай парламентын үйлд нийцэхээр байгаа юм.  Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжсэн ЖДҮХС-ийн гурван хувийн хөнгөлөлттэй зээлийг албан тушаалаа урвуулан авч, иргэдэд өндөр хүүтэй зээл олгосон төрийн түшээддээ хариуцлага тооцох  улс төрийн зориг энэ парламентад байгаа болов уу.

Н.Энхбат

Эх сурвалж: Shuud.mn 




Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/16, 14:26
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2023/06/08, 12:44
2021/06/28, 14:12
2023/06/15, 17:18
2018/07/16, 15:13
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/07, 14:20
2016/07/25, 08:50
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2023/11/22, 13:45
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин