|

ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн "алдарт" тайлбарууд


ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн "алдарт" тайлбарууд

ХХААХҮЯ-ны харьяанд байдаг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-тай холбоотой асуудал өндрөө авсаар Засгийн газрыг огцруулж, УИХ-ыг тараах хэмжээний асуудал яригдахад хүрэв. Харин "хэргийн эзэд” зээл авсан талаараа тайлбар тавьж, өөрсдийгөө өмөөрч, шахаж шаардуулан байж уучлал гуйсан болсон.  Тэгвэл өөрийн эзэмшлийн болон хамаарал бүхий этгээдийн компаниар дамжуулан зээл авсан УИХ-ын гишүүдийн "алдартай” эшлэлүүдийг хүргэж байна.

/Гишүүдийн нэр дээр дарж ЖДҮХС-тай холбогдсон баримтуудтай танилцана уу

УИХ-ын гишүүн Б.Батзориг 

Монгол Улсын нийт иргэдээсээ, хайрт ээжээсээ, хүнс, хөдөө аж ахуйн салбарынхнаасаа уучлалт гуйж байгааг минь хүлээж авна уу.

УИХ-ын гишүүн Г.Солтан 

Зээлээ төлөх эсэхийг компаниас нь асуу миний дүү. Ямар би авсан биш. 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун

Намайг улс төрч болохоор надтай холбоод байна. Би тэр болгон компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй. 

УИХ-ын гишүүн Б.Ундармаа 

ЖДҮХС-гаас зээл авсан аж ахуйн нэгж, банк, банк бус санхүүгийн байгууллагатай намайг холбож байна. Би эдгээрээс нэг ширхэг ч хувьцаа эзэмшдэггүй, үйл ажиллагаанд оролцдоггүй. Би банкны үйл ажиллагаанд оролцдоггүй.

УИХ-ын гишүүн А.Сүхбат 

Та бүхэн нотолгоо баримттай л юм яриарай. Нотлох баримтаа авчраад надаас асуу. 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь 

Би хүүгийнхээ бас хүний өмнөөс уучлал гуйж байна. 

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 

Төрийн түшээгийн хувиар ийм асуудал гарсанд уучлал гуйж байна. 

УИХ-ын гишүүн Б.Наранхүү 

Би дүүгийнхээ зээлийг төлчихнө өө. Дээр нь ах нь хоёр тэрбумыг хүүгүй нэмээд өгье. Наад төслөө хий гэж дүүдээ хэлсэн. Тайван байцгаа. Хажуудаа ямар эрдэнэ байгааг хүн анзаардаггүй юм байна. Өөрийн дүү болохоор чи чадах юм уу гэсэн нүдээр л хардаг. Шал танихгүй бөхөд ч юм уу тусламж үзүүлээд явдаг. Хажуудахаа анзаарч байх хэрэгтэй юм байна. 

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр

Шаардлагатай гэвэл Ж.Энхбаяр гэдэг хүн бүрэн эрхээсээ татгалзаад шалгуулахад бэлэн байна. Би хууль зөрчөөгүй, хулгай хийгээгүй, эрх мэдэл албан тушаалаа ашиглаагүй. Хас банкнаас зээл авхуулаад энэ зээлийг төлүүлсэн. Би болгоомж алдсан юм билээ. 

УИХ-ын гишүүн Н.Учрал 

Миний аавын "Хүннү” ХХК төслөө зогсоож зээлийг хүүтэй нь хугацаанаас нь өмнө буцаан төлнө. 

О.Батнасан 

Миний дүүгийн нэр дээр байгаа компани надад хамаагүй. Би зээл авахад нь нөлөөлөөгүй. Авсан зээлээ графикийн дагуу төлнө. 

Одоогоор ЖДҮХС-гаас зээл авсан нь баримтаар нотлогдсон УИХ-ын 13 гишүүн бий. Тэдний 12 нь авсан зээлийнхээ талаар ямар нэгэн байдлаар ийнхүү байр сууриа илэрхийлсэн байна. 

Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн өөрийнх нь нэр ЖДҮХС-тай холбогдсон явдалд тайлбар хийгээгүй байгаа билээ. 


Ikon.mn


Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2023/06/08, 12:44
2018/12/12, 09:32
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин