|

Д.Баярмагнай: Орлогч прокурор өөрөө ЖДҮХС-гаас зээл аваагүй, эхнэр нь авсан байна лээ


Д.Баярмагнай: Орлогч прокурор өөрөө ЖДҮХС-гаас зээл аваагүй, эхнэр нь авсан байна лээ

 

 

ЖДҮХС-тай нэр холбогдсон УИХ-ын гишүүд болон сайд нарын асуудлаар Аюулгүй бодлого байнгын хорооны хурлын гишүүдээс ирүүлсэн бичигт Нийслэлийн прокурорын газраас албан бичгээр хариу өгсөн байна. Уг бичигт Зам тээврийн сайд Я.Содбаатар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БХБ-ын сайд Х.Баделхан, ХНХ-ын сайд С.Чинзориг, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нарыг ЖДҮХС-гаас зээл авсан эсэх асуудлыг шалгаж байгаа гэсэн хариулт өгчээ. 

Энэ талаар Нийслэлийн Ерөнхий прокурор Д.Баярмагнайгаас тодрууллаа. 

-ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан гэх гишүүд, сайд нарын асуудал шалгагдаж байна. Энэ асуудал юу болж байгаа вэ? 

-ЖДҮ-тэй холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны талаарх нууцлалыг хангах асуудлыг хуулиар зохицуулсан. Тиймээс энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. Зээлтэй холбогдуулан төрийн өндөр албан тушаалтан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хамаарал бүхий этгээддээ зээл олгосон асуудал байгаа эсэхийг шалгаж байна.

-Энэ сангаас зээл авсан хэчнээн гишүүний асуудал яригдаж байгаа вэ. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудлыг оруулах уу?

-Мэдээлэл өгөх боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу мөрдөн байцаалтын ажиллагааны явцын талаар мэдээлж болохгүй. 

-Зээлд нэр холбогдсон бүх албан тушаалтныг шалгаж байна гэж ойлгох уу?

-ЖДҮ-гээс 2018 онд 222 зээл олгогдсон байдаг. Нийт 96 тэрбум төгрөгийн зээл авагдсан. Энэ асуудалд хууль бус үйлдэл байгаа эсэх дээр л мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

-Яг ямар үндэслэлээр шалгаж байгаа вэ?

-ЖДҮХС-гаас олгогдож байгаа зээл зориулалтын дагуу ашиглагдах ёстой. Гэтэл шалгалтын явцад зориулалтын бусаар ашигласан, график төлөвлөгөөний дагуу зээлийн төлбөр тооцоо хийгдээгүй, тухайн зээл нь зээлийн шаардлага хангаагүй материал хүлээн авсан зэргийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж байгаа. Ийм асуудал байгаа эсэхийг ялгаж салгахаар шалгаж байна. 

-Зээл авсан хэрэгт холбогдуулан хэчнээн хүнийг цагдан хориод байгаа вэ?

-Зургаан хүнийг цагдан хорьж байна.

-Гишүүд, сайд нарын хамаарал бүхий хүмүүс үү?

-Үгүй. Одоогоор тийм хүмүүс байхгүй. 

-Тэгэхээр ЖДҮХС-нд ажиллаж байсан хүмүүс гэж ойлгож болох уу?

-Тийм. Ер нь бол төрийн албан тушаалтнууд.

-УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй шалгаж байгаа нь та бүхний ажилд сөргөөр нөлөөлж байгаа юу. Өнөөдөр гэхэд л гадаадад яваа юм байна. Ийм байж болох уу? 

-Нэгэнт УИХ-аас энэ хүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй учраас Монгол Улсын хилээр гарах эрх нь нээлттэй бий. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаанд саад болсон асуудал байхгүй. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 

-ЖДҮХС-гаас Улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар зээл авсан байгаа. Энэ асуудлыг шалгаж байгаа юу. ЖДҮХС-гаас зээл авсан компаниудыг шалгах ажлын хэсэг байгаа гэсэн мэдээлэл байсан? 

-Хэргийг хянан шийдвэрлэх ажлын хэсгээс татгалзаж, өөрийн хүсэлтээр гарсан байгаа. Ерөнхий прокурор хүсэлтийг нь хүлээн авч гаргасан. 

-Зээл авсан асуудалд тайлбар өгөхгүй юу?

-Шалгаж байгаа. Орлогч прокурор яг өөрөө зээл авсан юм байхгүй. Хадмынх нь байгуулсан компаниар өөрийнх нь эхнэр нь авсан асуудал байгаа юм билээ. 

-Тэгэхээр хамаарал бүхий этгээдийн компани мөн юм биздээ? 

-За яах вэ. Тэрийг бид нар шалгаж байна. Шалгаагүй биш шалгаж байна. Хэн ч байсан хуулийн хүрээнд шалгагдах ёстой. Энэ дагуу шалгаж байна. 

-Томоохон хэргүүдийг АТГ-аас шалгаад л явуулдаг. Гэвч прокурор дээр очоод гацчих юм? 

-Олон нийтийн шүүмжлэл байгааг ойлгож байна. Гэхдээ томоохон хэргүүдийг цар хүрээ том. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэлээд хугацаа ордог. Тодорхой хэргүүдийг шүүхэд шилжүүлээд ажиллаж байна. 

Б.Анир 




Мэдээний URL:

Танд энэхүү мэдээ таалагдаж байвал Like дарна уу.



Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа

Буцах
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.ERDENEKHOT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг ****-**** утсаар хүлээн авна.
2024/03/14, 13:46
2023/11/22, 13:45
2023/06/26, 18:24
2023/06/16, 14:26
2023/06/15, 17:18
2023/06/13, 11:57
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2023/06/08, 17:47
2023/06/08, 12:44
2023/06/07, 14:20
2023/06/06, 15:52
2023/06/06, 10:53
2023/06/05, 15:59
2023/06/02, 14:37
2023/05/31, 16:40
2023/05/29, 17:59
2023/05/29, 14:56
2023/05/29, 12:54
2023/05/26, 16:44
2023/05/24, 11:27
2023/05/23, 18:26
2023/05/23, 12:17
2023/05/22, 15:48
2023/05/18, 17:05
2023/05/17, 16:21
2023/05/16, 14:23
2023/05/15, 19:09
2023/05/12, 14:45
2023/05/09, 15:36
2023/05/08, 16:47
2023/04/25, 17:02
2023/04/21, 17:31
2023/04/19, 14:41
2023/04/17, 12:00
2023/04/13, 17:46
2023/04/12, 11:59
2023/04/10, 17:26
2023/04/07, 12:07
2023/04/06, 14:38
2023/04/05, 17:20
2023/04/04, 15:41
2023/03/31, 18:51
2023/03/30, 19:23
2023/03/30, 16:58
2023/03/30, 13:19
2023/03/23, 13:50
2022/09/02, 11:02
2022/08/16, 18:44
2022/06/21, 11:59
2022/06/21, 11:51
2022/06/21, 11:50
2022/06/21, 11:48
2022/06/07, 12:21
2022/04/13, 13:13
2022/04/13, 13:12
2022/04/11, 18:48
2022/04/11, 18:45
2022/03/25, 15:07
2022/03/24, 11:13
2022/03/22, 12:56
2022/03/21, 14:45
2022/03/17, 11:08
2022/03/16, 10:40
2022/03/16, 10:08
2022/03/15, 12:34
2022/03/14, 20:07
2022/03/14, 17:47
2022/03/14, 12:47
2022/03/14, 09:34
2022/03/10, 11:24
2022/03/09, 18:04
2022/03/09, 16:58
2022/03/09, 14:00
2022/03/09, 09:25
2022/03/07, 11:53
2022/03/04, 10:54
2022/03/04, 10:25
2022/03/03, 12:27
2022/03/03, 10:13
2019/03/21, 15:14
2018/04/19, 11:03
2019/04/04, 10:26
2020/04/07, 12:46
2016/08/17, 12:12
2018/05/16, 14:55
2023/06/16, 14:26
2019/04/09, 12:59
2018/12/12, 09:32
2023/06/08, 12:44
2023/06/15, 17:18
2023/06/26, 18:24
2023/06/13, 11:57
2023/06/08, 17:47
2023/06/12, 17:52
2023/06/09, 12:48
2019/01/02, 15:58
2019/03/18, 14:03
2021/06/28, 14:12
2016/07/25, 08:50
2018/07/16, 15:13
2023/06/07, 14:20
2023/11/22, 13:45
2016/05/16, 13:04
2020/09/30, 21:13
2020/12/15, 10:11
2019/03/14, 18:29
2019/01/22, 10:21
2018/12/21, 12:14
2019/01/30, 09:46
2021/01/05, 16:47
2016/05/30, 09:27
2019/01/24, 15:37
2015/04/09, 12:30
2019/02/04, 13:49
2019/03/13, 13:12
2020/08/27, 10:25
2020/12/04, 17:41
2019/03/20, 11:08
2019/01/31, 13:10
2023/06/06, 15:52
2017/03/14, 17:04
2021/02/22, 12:35
2018/09/28, 11:52
2019/05/16, 10:17
2014/10/10, 15:35
2019/02/15, 14:59
2019/04/22, 14:15
2017/11/30, 16:14
2014/10/27, 21:34
Дэлхий дахинд
Сонин хачин